Саудын Арабын шүдний эмч нар зөвшөөрөлгүйгээр имплант суулгадаг
26-Jan-2015 567 0.0 0

JEDDAH, Saudi Arabia: Саяхан Саудын Арабын Arab News сонин тус улсын хувийн салбарт ажиллаж байгаа шүдний эмч нарын талаас илүү хувь нь шүдний имплатын сургалт дүргээгүй боловч имплант суулгах үйлчилгээ хуль бусаар эрхэлж байгааг мэдээллээ.

Саудын Арабын эмч нарын 60% орчим нь Эрүүл мэндийн мэгэжилтнүүд хариуцсан газар (Saudi Commission for Health Specialties)-ын тусгай зөвшөөрөл аваагүй байна гэж Arab News сонин тус байгууллагын албан ёсны мэдээнд үндэслэн мэдээлсэн байна. Иймд эрүүл мэндийн газар одооноос зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийг зарлаж эхлээд байгаа гэнэ.

Эрүүл хэндийн газрын мэдээллийн дагуу сонинд бичсэнээр бол имплантын чиглэлээр хангалтай мэргэшээгүй мөртөө үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн тоо хангалттай их байгаа юм байна. Түүнчилэн тус байгууллагын Имплантын лиценз олгох шалгалтанд хүэлт гаргачдын 90 гаран хувь нь тестийн шалгалтандаа унасан ажээ. Гэсэн хэвий ч тус байгууллага эмч нарт зориулсан тодорхой сургалтууд санал болгож байгаа тул түүнд хамрагдагсадын мэдлэг чадвар дээшилнэ гэж найдаж байгаа юм байна.  


Tag:шүдний имплант, эрхзүй, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar