Ярилцлага: “Бид мөдхөн голонцор, бүрээс хийх, металлын хайлш ашиглах, сувгийн эмчилгээ хийдэг байдлыг хална гэдэгт итгэлтэй байна”
27-Jan-2015 947 0.0 0

Үүдэл эс (stem cells), 3D болон гоо сайхны дэвшил, эдэд бага хохирол учруулах эмчилгээ (minimally invasive treatment)  зэрэг нь ирээдүйд шүдний салбарт хамгийн гол анхаарал татаж буй чиглэлүүд юм. Италийн Шүдний Холбоо (Italian Dental Association)-ны 8 дахь удаагийн чуулган 2015 оны 7-р сарын 11-13-нд Сардины Chia хотод болох бөгөөд уг чуулган дээр дээрх сэдвүүдийг хөндөж тэдгээрийн өртөг болон ашиг тусын талаар хэлэлцэнэ. Газар газрын шилдэг мэргэжилтнүүд уг чуулган дээр шүдийг удаан хугацаанд хадгалж авч үлдэх хамгийн сүүлийн үеийн стратегийн чиглэлээр илтгэл тавина. Dr Pascal Magne-ий тавих илтгэл нь үүдэн болон араа хэсгийн шүдлэлт бонд нөхөн сэргээлтийн чиглэлээр байх бөгөөд энэ нь гоо сайхны нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр хамгийн гол илтгэл болох юм байна. Тэрээр Өмнөд Калифорний Их Сургуулийн Эстетик эмчилгээний тэнхмийн дэд профессороор ажилладаг бөгөөд энэ удаа уламжлалт болон хэт хуучныг баримтлагч (ultra-conservative) эмчилгээний стратегийн чиглэлээр сонирхолтой ярилцлага өглөө.

Dr Magne, Европын ихэнх орнуудыг хамарсан эдийн засгийн хямралын улмаас өвчтөнүүд санхүүгийн асуудлаасаа болоод шүдний эмчид хандахаасаа зайлсхийх боллоо. Хэт хуучны (ultra-conservative) стратегийн чиг хандлагыг баримтласнаар өвчтөнд санхүүгийн хувьд үнэхээр ашиг тустай байхаар эмчилгээ санал болгож чадах уу?

Dr Pascal Magne: Эмчилгээний чанар болон эмчилгээний өртөг хэмээх энэ хоёр зүйл хамгийн сайн тусламж үзүүлэх гэсэн тэр их хичээл зүтгэлд сорилт болж толгой эргүүлсэн зүйл болоод байна. Хэт хуучинсаг стратеги баримтлах нь тухайн ажилбарыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд нэлээд их цаг хугацаа зарцуулах шаардлагатай болдог ч бүрээсний шүд засах, шаазан винир хийх зэрэг ажилбартай харьцуулбал арай хурдан. Иймд богино хугацаанд авч үзвэл уламжлалт эмчилгээний арга болон хэт хуучны эмчилгээний арга барил нь өртгийн хувьд тийм ч их ялгаагүй. Харин удаан хугацаанд авч үзвэл хэт хуучны эмчилгээний арга барил нь илүү ашиг тустай. Учир нь арчилахад хялбар бөгөөд ноцтой ямар нэгэн алдаа хүндрэл байдаггүй. Өвчтөнүүд санхүүгийн хязгаарлагдмал байдлаасаа болоод мөнгөө аль болох боломжит эмчилгээний сайн хувилбарт зарцуулахыг хүсдэг. Шүдний нөхөн сэргээлтийн биологийн зүй зохист талаасаа шүд нөхөн сэргээх адгезив эмчилгээнд энэ боломж бүрэлдсэн бөгөөд эдэд бага хохирол учруулах (minimally invasive approaches) эмчилгээний чиг хандлага буюу голонцор ашиглахгүй, бүрээс хийхгүй гэсэн зарчим баримталдаг нь өвчтөнүүдэд хамгийн зөв сонголтуудын нэг юм.              

Хэт хуучныг баримталдаг шүдний эмчилгээний салбарт шүдний эмч нарын хувьд үнэтэй санагддаг тэр шинэ технологиудыг худалдан авах шаардлага байдаг уу?

Шинэ технологи өнөө үед үнэтэй байнаа. Гэсэн хэдий ч “үнэтэй” гэдэг үг маань өөрөө их харьцангуй ойлголт юм. Хэн нэгэн өөртөө ямар нэгэн “үнэтэй” гэх зүйл худалдан авч болох юм. Гэвч энэ нь тэр өөртөө хөрөнгө оруулалт хийх зорилгоор худалдан авч байгаа бол тэр түүнээсээ ашиг олох тул үнэтэй зүйл биш юм. Шүд нөхөн сэргээх эмчилгээний салбар өнөө үед оршин байгаа бусад технологийн салбаруудтай тухайлбал ухаалаг гар утасны салбартай нэгэн адил. Өнөөдөр харьцангуй ядуу гэж хэлж болох хүмүүс ухаалаг утас хэрэглэж байгаа биз дээ. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ? Шүдний салбар ч үүнтэй нэгэн адил л байна. CAD/CAM зэрэг өндөр үнэтэй технологиуд өнөөдөр өргөн хүрээнд нэвтэрч эхэллээ. Гэхдээ би эдгээр технологиуд нь бидний үзлэгийн багаж зэмсэгт нэмэлт болон нэгэн шинэ төхөөрөмж л болохоос зарим нэг тийм ч  шаардлагатай бус эмчилгээг ч шахан зайлуулчих түвшний чухал зүйл биш гэж харж байна.

Миний хувьд шүдний салбар удахгүй голонцор, бүрээс, металлын хайлш, шаардлагагүй сувгийн эмчилгээ хийх зэргээс татгалзана гэж бодож байна. Бидний ихэнх нь хэзээний биологийн зүй зохист чиг хандлагад итгэдэг болсон. Миний найдлага тавин хүлээж байгаагаар удахгүй технологиуд улам сайжирч сувгийн эмчилгээ хийх, шүдний цөгцийг нөхөн сэргээх зэрэг шаардлагагүй болно. Миний таамаглаж байгаагаар сүүлийн үед хоол хүнснээс шалтгаалан шүдэнд үүсдэг асуудлуудыг оношлох, ялган оношлогоо нь илт сайжирсан байгаа. Иймд дүгнэж хэлэхэд ойрын ирээдүйд эмчилгээний чиг хандлага илүү сайжирч эдэд хохирол бага учруулах   minimally invasive dentistry чиглэлд хөгжинө гэж бодож байна.

Сүүлийн үед шүд цайруулах аль эсвэл ломбо хэрэглэхийн оронд шууд шаазан нүүрэвч хэрэглэдэг болсон. Эдийн засгийн хямрал шүдний салбарт байгаа энэ мэт чиг хандлагад засвар хийж чадах болов уу?

Тиймээ, эдийн засгийн хямрал хүндрэл болгон чиг хандлага, үзэл бодлоо өөрчилөх боломж олгодог. Бид өөрсдийн алдаан дээрээс суралцаж байна. Эдийн засгийн хямрал нь биднийг шинэчилэлт өөрчилөлт, хөгжил дэвшилээс салгаж чадахгүй ч бид туулж ирсэн замаа эргэн харж үзэл бодлоо өөрчилөх, засаж сайжруулах боломж олгож байна. Шүд цайруулалт болон ломбыг шаазан нүүрэвчээр орлуулдагийн тухайд бол ихэнх тохиолдолд нь шүдээ цайруулах болон ломбо тавиулах нь анхдагч сонголт байх нь зохимжтой гэж бодож байна. Хэрэв боломжтой л бол миний хувьд энэ нь хамгийн гол сонголт байх болно. Энэ чиг хандлагыг баримтлаж эхэлсэнээр олон зүйлсээс татгалзаж болно. Гэхдээ арга технологи болгоны давуу болон дутагдалтай талыг шинжлэх ухааны үндэслэлтэй, өөрийнхөө туршлагадаа тулгуурлан  энэ нь тухай хүний эдийн засгийн болон цаг хугацаа, сэтгэлзүйн хязгаарлагдмал байдалд хэрхэн нөлөөлөх талаар өвчтөндөө эхлээд сайтар тайлбарлаж өгдөг байх хэрэгтэй.

Chia хотод болон Италийн Шүдний Холбооны Их хурлын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Энэ их өргөн хүрээтэй асуулт байна. Олон жилийн өмнө Соломон хаан “What has been will be again, what has been done will be done again; there is nothing new under the sun.” (Eccles. 1:9). гэж хэлсэн байдаг. Энэ үг өнөөдөр биелэлээ олж байна гэж би таамаглаж байна. Хүн төрөлхтөн бурханы бүтээл, байгал дэлхийн бүтээлийг дуурайлган олон шинэ шинэ гайхамшигтай нээлтүүдийг хийсээр л байна. Гэвч бидний эрэлхийлж буй олон олон асуултуудын хариултууд нь бидний нүдэн дээр гэрэлт нарны дор ойлгомжтой харагдаж байна.  Энэ бол шүд нөхөн сэргээх биолгийн зүй зохист эмчилгээний зарчимын хамгийн гол мөн чанар нь юм.  Технологийн дэвшил, шинэчилэлт өөрчилөлт тасралтгүй явагдаж байгаа ч хүнд зөвхөн суурь хэрэгцээ л чухал.   Бид хайр мэдрэмжийг дээдлэхээс илүүтэйгээр эд зүйлд илүү их татагддаг. Бид материалист болохоор оюун санааны хэрэгцээгээ зөвхөн түүгээр орлуулж ойлгодог байж болох юм.

Би энэ их хуралд онцгой цохон тэмдэглэхүйц илтгэл тавина гэж бодож байгаа. Гэвч яг үнэндээ бол би хүсэл тэмүүлэлийн хувьд илүү их алсыг харсан хүмүүстэй Италид уулзмаар байна.  

Ярилцлага өгсөнд баярлалаа


Tag:Шүдний эмчилгээ, Ярилцлага

Бусад мэдээлэл:






avatar