2015 Annual World Dental Congress: Абстракт бүртгэл нээгдлээ
27-Jan-2015 0.0 0

BANGKOK, Thailand: FDI World Dental Federation өнөөдрөөс 9-р сарын 22-24 өдрүүдэд Тайланд улсын нийслэл Банкок хотод болох ээлжит World Dental Congress-ийн абстракт хүлээн авах ажиллагаагаа нээснийг зарлалаа. Тус байгууллага нь ерөнхий нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлт, шүд нөхөн сэргээлт, имплант судлал чиглэлээр ажилладаг судлаачидыг өөрсдийн судалгааны ажлыг 4-р сарын 15-аас өмнө бүртгүүлэх боломж олгож байна.

Судлаачид өөрсдийн амаар унших болон постер хэлбэрээр тавих илтгэлийн абстрактыг 2015 оны Их хурлын веб хуудас болох www.fdi2015bangkok.org онлайнаар бүртгүүлж болно.  Абстракт нь Англи хэл дээр, 250 үгэнд багтсан, өөр үндэсний болон олон улсын чанартай хуралд илгээж зөвшөөрөл аваагүй байх ёстой гэнэ.

Тус хуралд абстрактаа илгээж зөвшөөрөл авсан судлаачид өөрийн илтгэлийг Их хурал болон түүний хүрээнд зохион байгуулагдаж буй шинжлэх ухааны хөтөлбөрүүдэд хамруулж тавих боломжтой бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд илтгэл тавих юм байна. Түүнчилэн FDI-ийн зүгээс зөвшөөрөл авсан судлаачдын абстрактыг International Dental Journal-ийн тусгай зориулалтын онлайн хэвлэлтэнд хамруулж өгөх гэнэ.

2015 оны Annual World Dental Congress болох улсыг 2013 онд Туркын Истамбул хотод болсон хурал дээрээс тодруулсан бөгөөд Тайландын Банкок хот сонгогдсон байна. Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд 3 дахь удаагаа Азийн улс сонгогдож байгаа бөгөөд үүний өмнө Хонг Конг, Энэтхэг улсын дараа Тайландад болж байна. Тайландын Шүдний Холбооны хувьд анх удаагаа FDI-ийн Олон улсын хурлын зохион байгуулах эрх авч байгаа нь энэ юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр 2006 оны байдлаар Тайланд улс нь 4200 орчим шүдний эмчтэй бөгөөд эмч болон өвчтөний харьцаа 15000:1 юм. Тайланд улс нь Эрүүл мэндийн аялал жуулчилалын чиглэлээр хамгийн чухал төвүүдийн нэг юм. 2008 оны байдлаар ДЭМБ-ийн мэдээллээр Тайланд, Сингапур хоёр улс нь Азийн бүсийн эрүүл мэндийн аялал жулчилалын зах зээлийн 90 хувийг хуваан эзэмшиж байсан байна. Үүний улмаас тус бүс нутгуудын эрүүл мэндийн дэд бүтцэд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн тул эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирч сүүлийн арван жилд үсрэнгүй дэвшилд хүрээд байна.

 

 


Tag:үйл явдал, World Dental Congress, FDI

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar