Ярилцлага: Photo-functionalization нь имплантын ямарч төрлийн гадаргууд адил сайн үйлчилгээтэй
28-Jan-2015 0.0 0

АНУ-ын Калифорни, Лос Анжлесийн Их Сургуулийн Шүдний сургуулийн Нүүр Амны Согог Заслын салбарын профессор  Dr. Takahiro Ogawa нь имплантын гадаргуугийн фото үйлчилэлэл (photo-functionalization) нэрээр нь сайн мэддэг photo-energy-mediated activation чиглэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гол мэргэжилтэн нь юм.  Түүнтэй уулзаж энэхүү технологийн боломж, ач тус, дэвшлийн талаар ярилцлаа.

Миний ойлгож байгаагаар бол photo-functionalization гэдэг нь имплантын гадаргууг хэт ягаан туяагаар үйлчилж шинж чанарыг нь өөрчилдөг юм шиг байна. Энэ фото үйлчилэлийн үед явагддаг механик болон химийн үйлчилэлийг илүү тодорхой тайлбарлаж өгөөч

 Dr. Takahiro Ogawa: Photo-functionalization гэдэг нь имплантыг шүдний эгнээнд суулгах ажилбарын үед хийгддэг бөгөөд суулгах гэж буй имплантыг ормонд хийхийн өмнө 12 минутын хугацаанд хэт ягаан туяагаар үйлчилэх ажилбарыг хэлдэг. Энэ ажилбарыг гүйцэтгэх шалтгаан нь имплантын гол түүхий эд болох имплант нь бусад металлын нэгэн адил насжилтанд ордог бөгөөд энэ нь имплантын гадаргуу ясны эдтэй интеграцид ороход сөрөг нөлөө үзүүлдэг.

Фото энерги идэвхжүүлэгч төхөөрөмж хэт ягаан туяагаар гадаргууд нөлөөлсөнөөр имплантын гадаргуугаас гидрокарбон нэгдлийг салгаж зайлуулах бөгөөд үүний улмаас имплантын гидрофоб гадаргуу нь гидрофил гадаргуу болж хувирдаг. Энэхүү гадаргуугийн өөрчилөлтийн зэрэгцээ давхар имплантыг цэвэрлэх ажилбар зэрэг хийгдэх тул имплантын гадаргуу нь ясны эсүүд суурьшихад илүү тохиромжтой болж өгдөг. Сөрөг цэнэгээр цэнэглэгдсэн эсүүд нь фото энергийн үйлчилэлээр эерэг цэнэгтэй болсон гадаргууд илүү сайн татагддаг.

Энэ бүгд нь имплантын гадаргууд оссеоинтэгрэшн илүү хурдан хугацаанд сайн үүсэхэд нөлөөлдөг.

Өнөө үед ихэнх имплантын гадаргууг гидрофил болгож хэрэглэж байна. Фото үйлчилэлийн нөлөөн дор насжилтанд орсон имплантын гадаргуу бүрэн сэргэх үү? Мөн технологийн боломжид тодорхой хүрээний хязгаар байна уу?

Ямар ч хязгаарлагдмал нөхцөл байхгүй. Энэ чиглэлээр хийгдсэн олон судалгаагаар фото үйлчилэлийг олон төрлийн имплантын гадаргууд туршиж үзсэн бөгөөд acid-etched, dual acid-etched, oxidised, sand-blasted, nano-featured болон machined surfaces алинд нь ч үйлчилэл нь сайн болох нь батлагдсан.

Фото үйлчилэл нь имплантын гадаргууг яг үйлдвэрээс гарж байгаа үеийнх шиг болгож сэргээж өгдөг.

Энэ технологийг яг бодит хүн дээр туршиж үзсэн судалгаа бий юу? Хэрэв бий бол түүний алс хэтийн үр дүн ямар байгаа бол

Энэ технологийг ашиглаж хийсэн эмнэлзүйн судалгааны үр дүнгээс харвал оссеоинтэгрэшн үүсэлт ердийн имплантаас 3 дахин сайжирдаг болох нь харагдсан. Хяналтын имплантад энэ үзүүлэлт нь 50-55%-тай байхад фото үйлчилэл бүхий имплантад 98,2% байсан.

Түүнээс гадна фото үйлчилэл нь имплантын орчимын ясны эдийн хэлбэржилтийг дэмжиж сайжруулдаг бөгөөд guided bone regeneration-ы үр дүн илтэд сайжирсан.

Судалгаанаас харахад эдгээр нь зөвхөн богино хугацаанд гарах эерэг үр дүн биш юм. Урт хугацаанд ч эерэг үр дүн үзүүлж байгаа бөгөөд имплантын үйл зүй болон гоо сайханд эерэгээр нөлөөлж периимплантит буюу имплантын орчим үүсэх үэрвслийн эрсдлийг бууруулж байгаа нь ажиглагдсан.

Таны хэлж байгаагаар бол фото үйлчилэл нь имплант эмчилгээний үеийн заавал хийх стандарт ажилбар болох юм байна. Хэзээ энэ нь хэрэгжсэн байх бол? Энэ талаар таны үзэл бодол

Японы имплантын мэргэжилтнүүд энэ технологийг хэрэглээд бараг 3 жил болж байна. Европын хувьд энэ төхөөрөмжийн сурталчилгааны ажил эхэлчихсэн байгаа. Бусад газруудад ойрын хугацаанд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд энэ нь имплантын салбарын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт болно гэсэн үг.

Фото үйлчилэлийг сайжруулах хүрээнд ясны эдийн инженерчилэл, гэмтлийн имплант, нөхөн сэргээлтийн салбарт энэ технологид хамаатай бусад төслүүд үргэлжилж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа

dental-tribune online


Tag:Ярилцлага, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar