Шүдний гоо сайхан, нөхөн сэргээлтийн салбарын Bio-Emulation Colloquium болно
29-Jan-2015 709 0.0 0

BERLIN, Germany: Bio-Emulation Colloquium хэмээх шүдний гоо сайхны (aesthetic dentistry) чиглэлээр сертификат ологодог арга хэмжээний анхны хувилбар өнгөрсөн жил Грек улсын  Santorini-д амжилттай зохион байгуулагдсан байна. Уг арга хэмжээний зохион байгуулагчид энэ жил хоёрдох удаагийн арга хэмжээ Герман улсын Берлин хотод 2015 оны 7-р сарын 4-5 хооронд болохыг өнөөдөр зарлалаа. Bio-Emulation Colloquium нь эмч болон шүдний техникч нар нэгэн зэрэг хамрагдаж болдог өргөн хүрээг хамарсан сургалт, семинар, гардан дадлагын курс зэргийг багтаасан арга хэмжээ юм байна.

“bio-emulation” гэж нэр томьёо өгөх болсон шалтгаан нь шүдний байгалийн бүтцийг хувилж чадах нөхсөн сэргээх арга замыг эрэлхийлэх гэсэн утгатай юм байна. Bio-Emulation study group нь өөрийн гишүүнчилэлийнхээ хүрээнд гоо сайхны дээд зэрэглэлийн стандарт тогтоох зорилгын дор нэгдсэн олон улсын шүдний мэргэжилтнүүдийн групп бөгөөд тэдний олон талд хүсэл зорилгыг илэрхийлсэн утгын дор өөрсдийн цугларалтыг “Bio-Emulation Colloquium 360°” гэж нэрлэдэг юм байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 250 гаран шүдний мэргэжилтнүүд уг арга хэмжээний үеэр Bio-Emulation study group-ийн удирдлагын дор өвчтөнийг яг бодитоор үзэж, гардан дадлага хийж оролцсон байна.

DTI’s-ийн Tribune CME Clinical Masters Program болон Bio-Emulation Colloquium нь хамтарч тус арга хэмжээнд оролцогчдод шүдний механик болон оптик шинж чанаруудын тухай болон шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан шүдний биологийн зүй зохист байдлын тухай гүн гүнзгий ойлголт өгөх өргөн хүрээний сургалтын хөтөлбөр бэлтгэсэн байна. Лекц болон гардан дадлагын арга хэмжээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн илтгэгч нар оролцох бөгөөд шүдний гоо сайхны эмчилгээний нэлээд олон эмнэлзүйн судалгааны ажлын сэдвээрээ олонд танигдсан Dr Pascal Magne, шаазан шүдэлбэрийн салбарын шилдэг мэргэжилтэн, шүдний техникч Michel Magne, АНУ-ын Калифорни, Лос Анжелсийн Их Сургуулийн Нүүр Амны Гоо сайхны салбарын захирал Dr Ed McLaren нар байх гэнэ.

Уг арга хэмжээний ерөнхий спонсороор GC Europe оролцож байгаа юм байна.

Уг арга хэмжээнд оролцох сонирхолтой эмч нар Bio-Emulation Colloquium албан ёсны веб хуудас болох www.bioemulationcampus.com-д онлайнаар бүртгүүлж болох гэнэ.


Tag:конференц

Бусад мэдээлэл:






avatar