Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шүдний эмчилгээний төхөөрөмж
30-Jan-2015 759 0.0 0

SHOREHAM-BY-SEA, UK: Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй ирэгэдэд үзүүлэх шүдний эмнэлгийн тусламж үйлчилгээ онцгой анхаарал татсан асуудалын нэг болоод байгаа бөгөөд тэдгээр биеийн үйл ажиллагааны хувьд хязгаарлагдмал иргэд нь түүнээсээ шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээг иж бүрэн авч чаддаггүй байна. Эдгээр хүмүүсийг эмчилэхэд тусгай зориулалтын багаж хэрэгсэл шаардлагатай байдаг. Тухайлбал эмчилгээний явцад тухайн хүнд хүндэл бэрхшээл үүсгэх, аюулгүй байдлын үүднээс түүнийг өөрийн тэргэнцэр дээр нь эмчилэх нь илүү зохимжтой юм. Өвчтөнүүдйин энэ байдлыг харгалзан үзэж  diaco dental chair компани тусгай зориулалтын үзлэгийн төхөөрөмж үйлдвэрлэсэн байна. Уг төхөөрөмжийн анхны хувилбарыг 10 жилийн өмнө гаргаж танилцуулж байснаас хойш өнөөдөр уг иж бүрэн тоног төхөөрөмжийг дэлхийн 18 улсын 400 гаран шүдний тусламж үйлчилгээний төвүүдэд ашиглаж байна.

diaco dental chair компани нь анх энэ төхөөрөмжөө гаргахдаа инженерүүд болон хөгжлийн бэрхшээлтэ иргэд, шүдний эмч нар, тэргэнцэр үйлдвэрлэдэг компаний төлөөлөл оролцуулсан баг бүрдүүлж төхөөрөмжийн санааг гаргасан байна. Төхөөрөмжийн хөгжүүлэлтийг 2 жил орчим гүйцэтгэсний дараа 2005 онд анхны танилцуулга хийсэн нь маш олон тэргэнцэртэй иргэд болон тэдэнд үйлчилгээ үзүүлдэг эмч нарт ач тусаа өгсөн юм. Уг төхөөрөмжийг ашиглан эмчилгээний шаардлагатай өнцөгөөр өвчтөнийг тэргэнцэртэй нь хамт хэвтүүлэх боломжтой болгосон нь маш их ач холбогдолтой зүйл болсон байна. “Өвчтөний толгой эмчилгээнд шаардлагатай зөв байрлалд байна гэдэг нь шүдний эмчилгээний баг үзлэг хийхэд тохиромжтой юм. Энэ төхөөрөмж нь ашиглахад хялбар, маш энгийн. Үзлэг хийж дуусмагц өвчтөн тэргэнцэрээрээ өөрөө гараал явчихна, дараагийн өвчтөн өөрөө орж ирээл байрлана” гэж Их британий diaco dental chair компаний үүсгэн байгуулагч, захирлуудын нэг Steve Campbell хэлж байна.

Энэ төхөөрөмжийг анхлан эмнэлгийн үйлчилгээнд нэвтрүүлэгч орнууд нь Их Британи, Ирланд, Нидерланд, Австрали байсан бол өнөөдөр дэлхийн хэмжээнд тэргэнцэртэй иггэдэд зориулсан төхөөрөмж ашиглагч эмнэлгүүдийн 90 гаран хувь нь энэ төхөөрөмжийг ашиглаж байна. Steve Campbell-ийн хэлж байгаагаар бол саяхнаас Канад, Катар, Сингапур зэрэг орнуудруу шинээр экспортонд гаргаад байгаа бол АНУ-ын хэмжээнд 50 байгууллага уг төхөөрөмжийг шинээр захиалсан байна. Одоогоор Белги, Чили, Хонг-Конг, Кювейт, Малайз, Шинэ Зеланд, Саудын Араб, Тайвань, Тайланд, Турк зэрэг улсууд худалдаж аваад байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд бид Ази болон Ойрх дорнодын орнуудын засгийн газрын дэмжлэгтэйгээрхэрэгжүүлж буй шүдний тусламж үйлчилгээний тусгайлсан хөтөлбөрүүдтэй бил амжилттай хамтран ажиллаж байна гэж Steve Campbell мэдэгдлээ. Тус комдани одоо бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг эмч болон өвчтөн хоёуланд нь ач тустай, эвтэйхэн байх тал дээр идэвхтэй ажиллаж байна.

 

 

 


Tag:Шүдний эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar