Ярилцлага: Халдвар хамгаалалыг шүдний сургалтанд орхигдуулсан хэвээр байна
02-Feb-2015 2.0 0

2009 онд хэсэг микробиологичид нэгдэн Европын Шүдний халдвар хамгаалал, аюулгүй байдлын холбоо (Association for European Safety & Infection Control in Dentistry)-г байгуулсан бөгөөд тус байгууллага нь Европын хүрээнд шүдний салбарын халдвар хамгаалал, шүдний эрүүл ахуйн чиглэлийн мэдлэг мэдээллийг түгээдэг юм байна. Өнгөрсөн оны 3-рсард  AESIC нь Амстердам хотод Harmonising dental infection prevention guidelines in Europe сэдэвт их хурал зохион байгуулсан бөгөөд Европын холбооны улсуудад шүдний салбарын халдвар хамгааллын удирдамжийг бэлтгэх түгээх зорилготой ажлын хэсгийг тус хуралдаанаас томилж өгсөн байна. Тус хурлын зохион байгуулах хорооны дарга, микробиологч Dr Hans de Soet-той уулзаж ярилцсаныг орчуулан толилуулж байна.

 Dental Tribune Netherlands: Dr Hans de Soet та Амстердамд болсон конференцийн тухай юу гэж бодож байна.

Dr Hans de Soet: Энэ конференц маш амжилттай болсон. Өнгөрсөн жил Амны хөндийн микробиологчдийн чуулган дээрээс шүдний эрүүл ахуй болон халдвар хамгааллыг нэг цогцоор авч үзэх шаардлагатай болохыг мэдэрсэн. Өнөөгийн байдлаар энэ асуудал Европын орнуудад илт ялгаатай байдалд байна. Зарим орнууд энэ асуудлыг бүр хуулийн хүрээнд шийдэж өгсөн бол бусад орнууд нь зөвхөн харилцан тохиролцооны хүрээнд шийдэж ч байх шиг. Иймд удирдамжууд нь ч өөр хоорондоо ялгаатай байна.

Тус чуулган дээр Голланд, Ирланд, Шотланд , Герман, Швед улсуудын шүдний халдвар хамгааллын өнөөгийн байдлын тухай илтгэлүд тавигдсан. Эдгээр орнуудын аль нь яг өнөөгийн байдалд анхаарал татахуйц байсан бэ?

Би эдгээр оруудаас яг суурь ялгааг бол олж хараагүй. Мэдээж зарим нэг ялимгүй зөрүүтэй зүйл байгаа л даа. Тухайлбал зарим улсуудын хувьд бээлийг нэгээс дээш удаа ашиглахыг зөвшөөрдөг гэх мэт. Ерөнхийд нь авч үзвэл зохицуулалтууд нь ижил төстэй.

Скандинавын орнуудын шүдний эмч нар шүдний халдвар хамгааллын асуудал дээр 10 зүйлийг заавал бичиж тайлагнах ёстой байдаг. Эдгээр зүйлсийг бүгдийг нь тус тусад нь тайлан гаргах ёстой бөгөөд жишээ нь “тоног төхөөрмжийн баталгаа” гэхэд л тусдаа байх шаардлагатай. Энэ нь практикийн хувьд логикийн хувьд маш сайн зохицуулалт боловч Европын бусад орнуудад яг ийм байдлаар ашигладаггүй.  Жишээ нь Их Британи улсын хувьд орон нутгийн засаг захиргаа болгон өөрийн судалгааны байгууллага дээрээ үндэслэсэн зохицуулалт гаргадаг тул нутаг дэвсгэрийн байршилаасаа хамаараад зохицуулалтууд нь харилцан адилгүй байдаг. Энэ нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж байгаа учир AESIC зэрэг Европын байгууллагууд шхалт үзүүлэх шаардлагатай байна. Гэвч одоогоор AESIC нь улс төрлийн зорилгоор бус цэвэр шинжлэх ухааны судалгаан дээр төвлөрөн үйл ажилагаагаа явуулж байна.

Шүдний халдвар хамгааллын асуудал нь Голландын шүдний эмч нарын хувьд халуун сэдвүүдийн нэг.Энэ хүрээнд маш хатуу зохицуулалт үйлчилдэг. Европын бусад орнуудтай харьцуулахад энэ нь ямар түвшинд байна гэж бодож байна.

Европын бусад орнуудтай харьцуулахад манай зохицуулалт нь маш сайн хөгжсөн гэж болно. Харьцангуй өргөн хүрээг хамарсан, ойлгомжтой бөгөөд бодит амьдралд нийцсэн. Гэсэн хэдий ч зарим шүдний эмч нар уг зохицулалтыг хэт хатуу байна гэж шүүмжилдэг ч миний хувьд Европын бусад орнуудтай харьцуулахад харьцангуй уян хатан гэж үздэг. Жишээ нь Голландын шүдний эмч нар өвчтөний аюулгүй байдалтай холбоотойгоор өөрийн үйл ажиллагааны жилийн тайланг заавал нийтлэх шаардлагагүй. Мөн эрх зүйн зохицуулалт нь өөрөө энэ чиглэлээрээ бие даасан салбар болон хөгжиж байгаа нь бусад улс орнуудад байхгүй цорын ганц гэж хэлж болно.

Эрхзүйн зохицуулалт нь заавал албадан хүч хэрэглэх шаардлага гардаг. Бусад улс орнуудын эрхзүйн зохицуулалтын хүч хэрэглэх байдал Голланд улсынхаас юугаараа ялгаатай вэ?

Голландын зохицуулалт маш сайн гэж би дээр хэлсэн. Учир нь үүнийг засгийн газрын харьяаны шинжилгээний байгууллага хариуцаж байгаа болохоор. Европын бусад улс орнуудтай харьцуулахад Английн мониторинг илүү сайн.

Саяхан зохион байгуулагдсан конференцийн хүрээнд Европын ажлын хэсгийг томиллоо. Энэ ажлын хэсэг яг ямар үйл ажиллагаа явуулах вэ?

Энэхүү ажлын хэсэг нь голлон Европын холбооны нэгдсэн зохицуулалт боловсруулах дээр төвлөрөн ажиллана. Бидний гол зорилго бол өвчтөний аюулгүй байдлын төлөөх өөрсдийн мэдлэг чадварыг солилцох юм. Бид өөрсдийн академик мэдлэгийг хоорондоо солилцсоны дүнд Европын хүрээнд хийгдсэн бүх судалгааны мэдээллийн санг ашиглан судалгаа хийх боломжтой болно. Энэ үйл ажилагааны туйлын зорилго нь халдвар хамгааллыг академик судалгааны хөтөлбөрүүдэд оруулж заавал судлах ёстой салбар болгоход оршино. Бид шүдний халдвар хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын зураглалыг хийж дуусгаад байгаа бөгөөд эндээс зохицуулалтыг бүх Европын холбооны түвшинд хийх боломжтой болох нь харагдаж байгаа.

Шүдний эмч бэлтгэх сургалтуудад халдвар хамгааллын талаар хэр их анхаарч ач холбогдол өгч байгаа вэ?

Энэ талаар хангалтгүй байгаа. Шүдний сургалтын халдвар хамгаалал нь Европын ихэнх улсуудад дэд стандартаар зохицуулагддаг. Оюутнууд шүдний эмчилгээний бүх боломжит арга замыг судалдаг боловч оюутнуудад ч тэр багш нарт ч адилхан халдвар хамгааллын талаар мэдлэг тааруу байдаг. Манай байгууллага нь өөрийн харьяанд жижиг судалгааны салбартай бөгөөд оюутнууд шүдний микробиологийн чиглэлээр хичээл заадаг байсан. Харамсалтай нь төсөвийг нь танасан учираас цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон. Иймд Ерөнхий халдвар хамгаалал цаашид шүдний сургалтанд орхигдсоор л байх шинжтэй. Амны хөндийн эрүүл ахуй муу байх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг уг нь бүгд мэдэж байгаа.

Хэрэв бүх л мэргэжилтнүүд халдвар хамгаалал бол чухал гэдэгтэй санал нийлж байгаа бол яагаад шүдний сургалтанд халдвар хамгаалал нь чухал байр суурь эзэлж чадахгүй байна.

Хамгийн гол шалтгаан нь амны хөндийн эрүүл ахуй муугаас болж үүсч буй эрүүл мэндийн асуудлуудыг нотлоход хүндрэлтэй байгаад оршино.    Түүнчилэн Их Сургуулиудын төсөв нь хангалттай хэмжээний халдвар хамгааллын дүрэм журам баримтлахад хүрэлцэхгүй байгаа нь бидний судалгаанаас харагдсан. Мөн шүдний эмч нар амны хөндийн микробиологт төдийлөн ач холбогдол өгдөггүй хэвээр байна.

Шүдний салбарын үйлдвэрлэгчид хэрэв шүдний халдвар хамгаалалтын зохицуулалт чангарах юм бол энэ нь шүдний мэргэжилтнүүдэд халдвар хамгаалалтандаа нэмэлт хөрөнгө оруулах шаардлага үүснэ гэж харж байгаа байх даа.

Зарим нэг нь тэгж бодож байж болох юм. Гэвч тэд  AESIC-тэй холбогдсоноор өөрсдийн энэ чиглэлийн хүсэл тэмүүлэл, халдвар хамгааллыг үэнмэлэхүй дээд шатанд гаргах бэлэн байдал зэргээ олон нийтэд албан ёсоор илэрхийлэх боломжтой.

Европын ажлын хэсэг одоогоор юу хийж байна вэ?

Бид одоо Европын холбооны улсуудын халдвар хамгаалалтын зохицуулалтуудын ижил төстэй болон ялгаатай талуудыг судлаж байна. Гэвч Голланд улс л ганцан бүх эрх зүйн зохицуулалтаа Англи хэлрүү хөрвүүлсэн улс юм байна. Бид зохицуулалтудыг оюутнуудын тусламжтайгаар цэгцэлж байна.

Бас нэг чухал зүйл нь шүдний сургалт явуулдаг сургалтын байгууллагуудад зориулсан халдвар хамгааллын талаар хамгийн наад захын мэдлэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулж байна. Түүнчилэн бид сургалтын байгууллагуудтай хамтран энэ талбарт хэрхэн хамтран судалгаа явуулж болох арга замыг эрэлхийлж байна.

Голланд улс нь AESIC-ийн нэг чухал гишүүний хувьд цаашид конференцийг өөрийн улсад зохион байгуулах уу?

Манай байгууллагын гишүүд жилдээ нэг удаа конференци зохион байгуулж байя гэж тогтсон. Дараагийн удаагийн конференц мөн л Амстердамдаа болно. Учир нь энэ хот нь Европын төвийн байршилтай холбоотой. Бид мэдээж энэ үйл ажиллагаанд оройлон оролцохыг хичээдэг. Би болон миний хамтран зүтгэгч Wilma Morsen энэ удаагийн конференцийг Голландад зохион байгуулахыг хичээсэн боловч амжсангүй. Дараагийн удаа болно гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

 

              


Tag:Ярилцлага, халдвар хамгаалал

Бусад мэдээлэл:






avatar