Азийн бүсэд амальгамийг хэрэглээнээс шахан гаргах гэрээ байгууллаа
06-Feb-2015 0.0 0

DHAKA, Bangladesh: Азийн бүсийн шүдний салбарын болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид хамтран мөнгөн ус агуулсан ломбоны материалыг хэрэглээнээс аажимдаа шахан гаргах гэрээ байгууллаа. Энэхүү гэрээний зорилго нь амальгам ломбоны материалын худалдааг зогсоох, шүдний сургалтанд мөнгөн ус агуулсан ломбоны материалын талаар оруулахгүй байх, түүнийг орлуулах бусад материалуудыг хэрэглээнд түлхүү хэрэглэхэд чиглэгдэх юм байна.

Амальгам ломбоны материалыг хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг хориглох шийдвэр энэ жилээс хэрэгжиж байгаа. Үүний тулд хүн амын амальгам ломбо нь байгаль орчиныг бохирдуулдаг тухай мэдлэгийг нэмэгдүүлэх шүдний эмнэлэг, үйлчилгээний төвүүдийг мөнгөн ус агуулаагүй ломбоны материалаар хангах ажлууд хийгдэж байна.

Азийн бүсэд амальгамийг хэрэглээнээс бүрэн шахан гаргах хугацааг 2020 он гэж товлож байна.

Энэтхэг, Балба, Бангладеш, Тайланд, Пакистан, Шриланка улсуудын шүдний салбарын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид энэ удаа цугларан Минаматагийн тунхаг бичгийг хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулан гарын үсэг зурцгаалаа. Одоогоос 2 жилийн өмнө дэлхийн 87 улс мөнгөн усны хэрэглээг хязгаарлах энэхүү тунхаг бичгийг гарган гарын үсэг зурцгаасан юм.

“Амальгам бол байгаль орчиныг бохирдуулагч болхи бүдүүлэг материал юм. Энэ материал Махатма Гандийг төрөхөөс өмнө л үүргээ гүйцэтгэсэн байх. 21-р зуунд энэ материалын хэрэг байхгүй. Орчин үеийн залуу эмч нар үүнийг хэрэглэхээс татгалзах ёстой ” гэж Orissa нийгмийн ажилчдын холбооны гүйцэтгэх захирал Dillip Pattanaik хэлж байна.

Амальгамаас татгалзах хандлага Энэтхэг улсын хөдөө мужуудад ч ихсэж байгаа хэдий ч өнөөгийн байдлар тус улсын эмч нарын 70 нь уг материалыг үндсэн ломбоны материал байдлаар ашиглаж байна. Иймд тус улсын хэмжээгээр жилд 65 тонн амальгам хаягдаж байгаль орчинд маш их хохирол учруулдаг байна.

“Улсын болон хувийн секторт ажиллаж байгаа шүдний мэргэжилтнүүдийн дийлэнх хувь нь амальгам материалыг ердийн бохир ус зайлуулах сувагруу хийхээс татгалзах ёстой гэдгийг мэдэхгүй байна” гэж Энэтхэгийн Шүдний Холбооны Ерөнхийлөгч бөгөөд Maulana Azad Institute of Dental Sciences-ийн захирал Prof. Mahesh Verma Dental Tribune Asia Pacific-д өгсөн ярилцлагандаа дурдсан байна.

Хинду шашны шарил чандарлах ёс заншил нь байгал орчины томоохон асуудал дагуулж байгаатай зэрэгцэн шүдний салбараас ялгарах мөнгөн усны хог хаягдал нь агаарт дэгдэн байгаль орчинд үлэмж хохирол учруулж байгааг судалгааны тоо баримтаас харж болно.

Амальгам хог хаягдлын байгаль орчинд учруулж байгаа хор хохирлын хэмжээ Азийн бүсийн хувьд өнөөг хүртэл тодорхой бус байгаа юм. 2013 оны НҮБ-ийн тайлангаас харвал дэлхий нийтийн хэмжээгээр жилд 340 тонн амальгам хог хаягддаг болох нь тогтоогдсон.

Хүүр чандарласны улмаас агаарт тархаж буй мөнгөн усны тоо хэмжээ 3,6 тоннд хүрсэн гэж мөн мэдээлсэн байна.


Tag:конференц, ази, амальгам

Бусад мэдээлэл:






avatar