Бохь нь амны хөндийн эрүүл ахуйд чухал үүрэгтэй болохыг нотоллоо
09-Feb-2015 2016 2.0 0

GRONINGEN, the Netherlands: Гронингений Их Сургуулийн Олон улсын судлаачдын баг амны хөндийн бичил биетнүүд болон бохь гэсэн сэдвээр судалгаа явууллаа. Энэхүү судалгааны зорилго нь амны хөндийн орчиноос бохь нь хэр хэмжээний бичил биетнүүдийг өөртөө наалдуулж зайлуулдаг болохыг тогтооход чиглэгдсэн байна.

Амны хөндийн бичил биетэн нянгууд нь олон өвчний тэр тусмаа шүд цоорох өвчин болон холбоос эдийн өвчний үндсэн шалтгаан нь болдог. Өнөө үед шүд угаах болон шүдний завсрыг утсаар цэвэрлэхнь амны хөндийгөөс нян бактерийг цэвэрлэх үндсэн аргад тоцогдож байна. Гэсэн хэдий ч бохь зажлах нь амны хөндийн эрүүл ахуйд чухал үүрэгтэй гэсэн таамаглал бий. Энэхүү таамаглалыг батлах үүднээс Гронингений Их Сургуулийн Анагаах Ухааны Төвийн Биомедикинженерийн салбарын судлаачид бохинд наалдсан бичил биетний тоо хэмжээ, чанарыг тодорхойлдог шинэ төрлийн аргачлал хөгжүүлсэн байна.

Бохинд агуулагдах бактерийг тодорхойлоход 2 төрлийн аргачлал хэрэглэж байна. Эхний арга нь хэт авианд тулгуурласан бол хоёр дахь арга нь бичил биетнүүдийн найрлагад тулгуурласан химийн арга ашигласан байна. Судлаачид судалгаанд хамрагдсан хүмүүст 10 минут орчин бохь зажлуулаад дараа нь бохийг амнаас авч нянгийн өсгөвөр хийгээд наалдсан нянгуудыг тоолж үзжээ.

Нян бичил биетнүүдийг тоолохдоо электрон микроскоп ашигласан бөгөөд зажилсан бохь тус бүрийн агуулагдах нянгийн хэмжээ 100 саяаас дээш байсан байна. Энэ нь судлаачдынхаар шүдийг сойзоор цэвэрлэх болон шүдний завсарын утас ашиглахтай дүйцэхүйц үзүүлэлт гэнэ. Бохь зажлах үед амны хөндийн бичил биетнүүдийн 10% орчим нь бохинд наалдаж амнаас зайлуулагддаг. Иймд бохийг өдөр тутам зажилах нь амны хөндийн нян бактерийг багасгахад чухал үүрэгтэй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон нь энэ юм байна.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү судалгаа нь тодорхой нян бактерийг сонгомлоор нааллдуулж зайлуулдаг бохь бүтээх боломжтой болохыг харуулсан бөгөөд энэ нь амны хөндий төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд хувь нэмрээ оруулах  чухал үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.

Энэхүү судалгаа нь   “Quantification and qualification of bacteria trapped in chewed gum” гарчигтайгаар PLOS ONE journal-ийн 2015 оны 1-р сарын 20 өдрийн дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, бохь, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:






avatar