Энэ ажлыг дийлж ард нь гарч чадах хариуцлагатай хүн хамгийн гол нь чухал
10-Feb-2015 795 0.0 1

ОХУ-ын хэмжээнд томоохонд тооцогдох лабораторийн захирал Алексей Недостойный Dental Magazine сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж толилуулж байна. Тэрээр “Дентосервис”, “Ультра”, “Шүдний анхны лаборатори” лабораториуд болон материалын худалдааны “Ультрастом” компаний захирлаар ажилладаг залуу бизнесмен юм байна.

Тэрээр уг сэтгүүлд барилгачинг шүдний техникч болгож сургаж болох эсэх, жинхэнэ мэргэжилтэн болон дипломны голуудын хоорондын ялгаа, яагаад бизнес сургалт үр дүнгүй болоод байгаа талаар зэрэг олон сэдвээр сонирхолтой ярилцлага өгсөн байна.

 Dental Magazine: 90-ээд оны сүүлээр таныг өөрийн бизнесээ эхлэж байхад мэргэжилтэй боловсон хүчний өлсгөлөн нүүрлэж байсан ид үе. Та энэ бэрхшээлийг хэрхэн даван туулж өөрийн багийг бүрдүүлсэн бэ?

Алексей Недостойный: Магадгүй миний хувьд энэ арай өөр. Би хэзээ ч “сайн техникч” гэгддэг хүмүүсийг хайж байгаагүй. “Дентосервис”-ийг нээж байх үед надад 10 хүн байсан. Костя тэр үед адтай нэлээд хэдэн жил ажиллачихсан, би түүнийг сайн мэддэг болчихсон байлаа. Түүнтэй түүний танилууд эсвэл миний танилууд холбогдож ажилд орсон бөгөөд бүгдээрээ шалгагдсан найдвартай хүмүүс. Гэвч бизнес томорлоо, бид бүгдээрээ хамтдаа өсөж дэвжлээ гэтэл дахиад мэргэжилтэн хэрэг боллоо. Би тэр үеэс “Авагддаг шүдэлбэрээр мэргэшсэн туршлагатай техникч ажилд авна. Цалин баталгаатай” гэдэг зар үр дүнгүй болохыг мэдэрч авсан. Сайн техникч олж авна гэдэг тийм ч амар ажил биш. Харин түүнийг сургаж авах нь л чухал болохыг ойлгосон.

Тэгээд та сургаж эхэлсэн үү?

Тиймээ үнэн. Би сайн техникч хайж цаг алдсанаас шинэ хүн бэлдэж авах нь дээр болохыг ойлгосон.

Өөрөө барилгачинг шүдний техникч болгосон гэдэг үнэн үү?

Тиймээ үнэн. Барилгачидын нэг давуу тал нь бригадаар ажилладаг тул багаар ажиллаж сурсан байдаг бөгөөд өөрийн дааж авсан ажлаа яг таг гүйцэтгэх дадалтай болсон байдаг. Би үүнийг анзаараад яг ингэж даасан ажлаа гүйцэтгэж чаддаг хүн л надад хэрэгтэй юм байна гэж бодож байсан маань алдаагүй болохыг надад харуулсан. Тэр шүдний техникийн ажлыг маш хурдан сурсан бөгөөд удалгүй 12 хүнтэй баг удирдах болсон. Өнөөдөр Игорь Пхакадзе манай шинэ төсөл болох Шүдний техникчидийн сургуулийг удирдаж байна. Энэ жишээгээр би өөрийн төрөл садны хүмүүсийг Липецкаас дуудаж авч ирсэн юм.

Хамаатнууд чинь бас л мэргэжлийн бус хүмүүс байсан уу?

Нэг нь зах дээр худалдагч хийдэг нөгөөх нь нягтлангаар ажилладаг байлаа. Тэдний цалин нь инээдтэй жаахан байсан ч би тэднийг яг миний хайж байгаа ажилсаг, хүмүүжилтэй, гарын дүйтэй хүмүүс болохыг нь мэдэж байлаа. Би тэднийг Питербургт авчираад лабораторидоо ажиллуулан шүд хэрхэн хийдгийг харууллаа. Дараа нь өөрсдөөр нь дуурайлган хийлгүүллээ. Ажлын үр дүн гайхалтай. Надад өмнө нь хэзээ ч тийм шалгагдсан итгэлтэй мэргэжилтнүүд ирж байсангүй. Одоо тэдгээрийн нэг нь манай санхүүгийн албаны даргаар ажиллаж байна. Нөгөөх нь “Дентосервис”-ийн шаазангийн салбарыг удирдаж байна. Би хэзээ ч тэднийг өөрийн төрөл садан болохоор тушаал дэвшүүлж байсангүй. Өөрсдийн хичээл зүтгэл, манлайлах авьяасаараа тэд тодорч гарч ирсэн юм. Хүмүүс ярьдаг даа хэрэв хүсэл байвал мянган боломж бий, хэрэв байхгүй бол мянган шалтаг бий гэж.

Эндээс харахад та мэргэжилтнүүдээ бүрдүүлэхдээ диплом блон мэргэжлийн боловсролыг чухалчилдаггүй бололтой. Тийм үү?

Үнэндээ бол дипломтой мэргэжилтнүүд бүгдээрээ нэг л сонин байдаг. Чухал ажлын байран дээр “муудсан пирожки” авчих вий гэдгээс би их болгоомжилдог.

Пирожки?

Тийм ээ “муудсан пирожки”. Би зарим мэргэжилтнүүдийг энэ ангилалд хамааруулж ойлгодог бөгөөд албаар “муудсан пирожки” гэж нэрлэдэг. Пирожкиг гаднаас нь хараад муудсаныг нь мэдэх аргагүй шүү дээ. Гаднаас нь харахад зүв зүгээр юм шиг мөртөө задлаад үзэхээр аль хэдий нь муудчихсан байдаг. Ийм хүмүүс зөвхөн шүдний салбарт ч байгаа юм биш. Бүх салбарт л шүдний өвчин болсон байгаа. Ажлын дараа үлдээд хамаг материалыг өөр лабораторилуу зөөх, ажлын хажуугаар халтуур хийхээс эхлээд ажлын байран дээрээ архидах хүртэл хамаг муу бүхнийг сурчихсан байдаг. Шинэ ажилтан авах зар тавихаар юуны өмнө тийм хүмүүс ирдэг. Харахад өв тэгш мэргэжилтэй юм шиг. Гэхдээ түүнийг авч ажилллуулсаны дараа хэн болж юу хийхийг ёстой таашгүй.

Эрт орой хэзээ нэгэн цагт танилууд төрөл садан чинь дуусна ш дээ. Тэр үед яг яах вэ? Хаанаас хүмүүсээ олж авах вэ? Барилгын талбай дээрээс барилгачин хайгаад явах уу?

Яагаад үгүй гэж?

Үнэхээр үү?

Тиймээ үнэн. 2010 онд яг наад асуултыг чинь би өөртөө тавьж байсан юм. Тэр үед манай лабораторид 40 техникч ажиллаж байлаа. Компаний нийт ажилтнуудын тоо 80 орчимд эргэлдэж байсан үе. Энэ үед үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд шинэ талбай түрээслэж аваад засварын ажлаа эхлүүллээ. Тэгснээ гэнэт би бодлоо. Энд хэн ажиллах вэ? Гэж. Байгаа хүний нөөц огт хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Ахиад 10 техникч хэрэг боллоо. Байгаа ажилтнуудынхаа жагсаалтыг гаргаж үзлээ. Гэтэл тэдэн дотроос бараг 10 нь удахгүй жирэмсний амралтаа авах болсон нь тодорхой. Тэднийг “муудсан пирожки” ангилалд оруулахаар 10 биш бүр 20 техникч хэрэг болох нь. Хаанаас олох вэ?

Зар тавиад нэмэргүй. Бүх хамаатан садан дууссан. Ингээд би эцэст нь өөрийнхөө бизнесийг өргөжүүлэх гэж зүтгэсэн маань алдаа байсныг ойлголоо. Тэгэхэд би анх удаа өөрийн компаний ажиллах хүчний тухай ул суурьтай бодож үзсэн юм. Тэр үед “Дентосервис”-т ажилагсдын 78% нь мэргэжлийн боловсролгүй байлаа. Эд бол бидний олж авч зааж сургасан хүмүүс байсан юм.

Нөгөө л барилгачид төрөл садангууд уу?

За, барилгачин, жолооч, худалдагч гээл төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс байсан даа. Энэ хүмүүс хэдийгээр мэргэжлийн дипломгүй ч ажиллах эрч хүч дүүрэн нүдэнд нь урам зориг гэрэлтсэн хүмүүс байсан юм. Би ч цалинг хангалттай сайн өгдөг байсан. Тэгээд би ажиллах хүчнийхээ нөхцөл байдлыг судалж үзлээ. 2006-2010 онуудад нийтдээ 34 техникч халагдсан юм байна. Тэдний 30 нь мэргэжлийн дипломтой хүмүүс байж. Яасан гэхээр манайд ажилд ороол жил орчим ажиллаж хамаг юм сурж аваал дараа нь өрсөлдөгчрүү маань явчихдаг байж. Эсвэл өөрсдөө лаборатори байгуулчихсан ч байх шиг. Эндээс бидэнд бүр 2 төрлийн гарз хохирол учирч байгааг харж байна уу? Нэгд би өөрийн мэргэжилтнээ алдаж байна. Хоёрт бид өрсөлдөгчөө бэлдээд байна. Гэтэл мэргэжлийн дипломгүй хүмүүсээс зөвхөн 4 техникч л халагдсан байна. Халагдсан шалтгаан нь янз бүр. Гэхдээ тэд хэзээ ч бидний өрсөлдөгчрүү очиж ажилд ороогүй байх юм.

Иймээс л та шүдний дипломгүй хүмүүсийг ажилд авахыг илүүд үздэг болжээ дээ. Тийм үү?

Тийм учираас  л би энэ хүмүүсээ аль өмнө нь тэр замаар сонгоод авчихсан байсан шүү дээ. Тэгээд би энэхүү ажилтан бэлтгэх процессоо нэг мөр болгохоор шийдлээ. Ингээд бид энгийн хүмүүст зориулсан шүдний техникийн сургалтын хөтөлбөр бэлтгэж сонинд зар тавьлаа. Суралцах хүсэлтэй дурын хэн ч хамрагдаж болох бөгөөд компани сургалтын бүх зардлыг нь даана. Сургалтын хугацаа 1 сар хагас бөгөөд суралцах хугацаанд нь цалин олгож төгсмөгц “Дентосервис” лабораторид ажилд авч сарын 40 000 рублиэс эхлэж цалинжуулна гэх мэт урамшуулалтай. Энэ сургалтын баз суурь дээр нь өргөжүүлж сүүлд Шүдний техникчийн сургалтын төв байгуулсан юм.  

Олон нийт хэрхэн хүлээж авсан бэ?

Анх зарын дагуу 700 гаран хүн утасдсан. Тэгээд бид бүхэн яг ямар ажил болох, ажлын байранд тавигдах шаардлага болон онцлогуудын тухай тайлбарласны дараа ярилцлаганд орохоор 450 орчим хүн үлдсэн. Тэд бүгд нэг бүрчлэн өдөр товлож надтай ярилцлаганд орох байсан. Яг ярилцлаганд орохоор бол 125 хүн ирсэнээс 60-ыг нь бид сонгон авч шалгалтанд оруулсан. Бид тэднээс гардан дадлагын шалгалтаар шүд загваржуулуулж үзсэн. Амжилттай өгч үлдсэн нь зөвхөн 12 хүн. Тэднийг бид сонгон авч цаашид нь сургаж авахаар шийдсэн.

Ердөө л 12-хон уу?

Тийм. Мэдээж цөөхөн л дөө. Гэхдээ энэ хүмүүс лабораторид ажиллахыг жинхнээсээ хүсэж байсан хүмүүс байсан юм. Эхний сард нь би тэдэнд шүдний анатом заасан. Тэд загваржуулалтанд суралцаж дараа нь шалгалт өглөө. Сургалтын 3 дахь долоо хоногт 7 хүн болж цөөрлөө. Одоо тэднээс зөвхөн 5 нь манай лабораторид ажиллаж байна. Миний бодож байгаагаар бид шалгаруулалтыг алдаагүй маш сайн хийж чадсан. Гэхдээ ажилтан ингэж шалгаруулж авах үйл явцыг амар хялбар гэж эндүүрч болохгүй.  Зохион байгуулалт, сургалт, бэлтгэл гээд маш их цаг хугацаа зарсан материал зарлагадсан зүйл юм. Гэхдээ манай ажилтнаар нэгэнт л сонгогдсон бол би тэдний ур чадварт бүрэн дүүрэн итгэл олгодог. Эцсийн эцэст тэднээс л миний бизнес шалтгаална гэдгээ би сайн мэддэг.

Одоо мэргэжилтнүүдээ яг энэ загвараар шалгаж авч бэлтгэж байгаа юу?

Энэ аргачлал бол манай байгуулагын хувьд үндсэн аргачлал юм. Бид яг энэ арга замаар жирэмсний амралттай болон бусад нөөц ажилтнуудаа сонгон авч байна. Шалгуур болгоны дараа гарах үр дүнгээс энэ аргачлал нь миний зөв болохыг батлан харуулсаар байна.

Хөгжлийн төлөвлөгөө чинь хэр биелэлттэй байна даа. Техникчдийнхээ тоог 60 болгож чадсан уу?

 Би дээр хэлсэн. Бид төлөвлөгөөгөө биелүүлж чадсан гэж. Өнөөгийн байдлаар “Дентосервис”-ийн техникчдийн тоо 60 давсан бөгөөд 5 салбарт хуваагдан ажиллаж байна. Түүнчилэн бид хүний нөөцийнхөө тусламжтайгаар 2012 онд “Шүдний анхны лаборатори” нэртэй шинэ төсөл нээгээд байна. Энэ лаборатори нь “Дентосервис””тэй харьцуулахад арай доод түвшний үнийн сегментэд ажиллах бөгөөд 20 техникчтэйгээр байгуулсан бол одоо 30 болтол нь нэмэгдүүлээд байна. Манай 3 шүдний лабораторид нийтдээ 100 гаран техникч ажиллаж байна.

Таны ярилцлагаас сонсоход жаахан эргэлзээтэй байгаа зүйл нь нийт техникчдийн дийлэнх хувь нь мэргэжлийн бус байгаа нөхцөлд тийм олон мэргэжилтгүй хүмүүсийг яаж үр дүнтэй ажиллуулах вэ? гэдэг нь сонирхол татаж байна?

Бид өөрсдийн туршлагаараа энэ боломжтой гэдгийг харуулсан. Хэн нэгэнд өөр сайн арга зам байгаа юмуу? Өөртөө хэн нэгэн ид шидтэй мэргэжилтэн олоод авах тухай бодож байна уу? Тийм юм байдаггүй л байхгүй юу. Хэрэв тийм сайн мэргэжилтэн үнэхээр байдаг бол одоо өөр хэн нэгэнд өндөр цалинтай ажиллаж байгаа. Аль эсвэл өөрөө тусдаа бизнесээ нээчихсэн ажиллаж байгаа. “Муудсан пирожки”-нүүдийн тухай би чамд ярьсан. Зах зээл өөр мэргэжилтэн шаардаж байна. Яг ийм худлаа ярьсан, эсвэл ажил тасдаад алга болдог, өвчтэй, сэтгэл гутралд орсон мэргэжилтнүүд биш. Ялангуяа шүдний лабараторийн бизнес маш чанга. Бүх зүйл яг точны байх шаардлагатай. Хэрэв чи нэг томоохон бизнес хамтрагчтай гэрээ байгуулсан л бол яг цаг шиг нягт нямбай ажиллаж байх шаардлагатай. Үүний төлөө завсарлага, амралтгүй ажиллах нь ч бий. Үйлчлүүлэгчид маань биднээс хамгийн гол нь чанар шаарддаг. Үүнд зөвхөн мэргэжлийн диплом бус энэ ажлыг дийлж ард нь гарч чадах хариуцлагатай хүн хамгийн гол нь чухал.  

Алексей, чи бол 16 жил зүтгэж шүдний салбартаа томоохонд тооцогдох лабораторийг байгуулж чадсан байна. Өнөөдөр өөрийн чинь хэлдэг шиг олон шүдний техникч нар өөрийн хувийн лабораторийг нээж ажиллуулж байна. Гэвч ихэнх нь өсөж дэвжиж чадахгүй урсгал дунд л яваад байна. Чинийхээр бол тэдэнд юу саад болоод байна гэж боддог вэ?

Хамгийн гол асуудал нь тэдний өөрсдийн бөндгөрт л байна. Жишээ нь би нэг удаа шүдний лаборатори хэрхэн байгуулах тухай сургалтанд лектороор оролцож байлаа. Сургалтанд суух хүмүүс надад мөнгө төлнө. Яагаад гэвэл би тэдэнд өөрийн арга замыг зааж өгөх учраас. Өнөөдөр би энэ салбарт мастер техникч болсон гэдэг нь 3 лаборатори удирдаж, сургалтын бие даасан төвтэй, материалын худалдааны компанитайгаас харагдаж байгаа биз дээ. Иймд би өөрийн туршлагаас хуваалцаж та бүхэн юуны өмнө зах зээлийг эзлэхийн төлөө алалцах хэрэггүй, юмыг бага багаар аажим хийх хэрэгтэй, өөрсдийн жижиг загварыг эхлээд сайтар боловсруулах ёстой гэж хэлдэг. Тэгмэгц л “Үгүй шүү. Бид тийм фантаз юм хийхгүй” эсвэл “90-ээд онд бол наадхыг чинь бодож болох л юм. Одоо  аль хэдий нь вагон хөдлөөд алга болчихсон” гээд л эсэргүүцээд эхэлдэг. Иймд би ахиж хэзээ ч лекц уншихаа больсон. Учир нь лекценд сууж байгаа хүмүүс өөрийн бизнесийг хөгжүүлэхгүй байж болох бүх арга замыг мэддэг болчихсон учраас. Ийм хүмүүстэй юу ярих юм бэ? Тийм үү. Тэд бол тэтгэвэртээ гарах хүртлээ тэгээл, өөрийнхөө эргэн тойронд ганц нэг техникч цуглуулчихаад тэднийгээ надаас хулгай хийж байгаа болуу гээл хардаал, тэдэнтэйгээ хэрэлдээл зууралдаал насыг барахдаа таарсан хүмүүс.  Тэдэнд орчин үеийн бизнес “хэт хүндэдсэн зүйл” учир юу ч заагаад нэмэргүй. Эндээс тэдэнд өөрсдөөс нь өөр юу ч саад болохгүй байгааг харж байгаа биз дээ.

Ярилцсанд баярлалаа


Tag:Ярилцлага, хиймэл шүд

Бусад мэдээлэл:






avatar
saikhan zuil bichsend bayarlalaa. sanaa avmaar zuil ih baina
avatar