Ярилцлага: Хүүхдийн шүдийг өвдөлтгүй эмчилэхэд MEDi робот туслана
12-Feb-2015 0.0 0

Эмчид очино гэдэг бол хэн бүхэнд түгшүүртэй зүйл бөгөөд ялангуяа хүүхдүүүдийн хувьд энэ нь бүүр илүү байдаг. Ялангуяа өвдөлт үүсгэдэг эмчилгээний ажилбарууд тухайлбал вакцинжуулалт, цусны шинжилгээ өгөх, шүдний эмчилгээ хийлгэх зэрэг нь тухайн хүүхдэд төдийгүй түүний эцэг эх, эмчилгээ хийж буй эмч, сувилагч хэн бүхэнд сэтгэлзүйн дарамттай ажил байдаг. Иймд хүүхдийг шүдний эмчилгээ хийлгэх болон эмчид очих айдсыг ялан дийлж энэхүү ажилбарыг илүү таатай болгоход туслах зорилгоор Калгарийн Их Сургуулийн судлаачид MEDi хэмээх өвдөлтийг хянах зохицуулах үйлдэл бүхий роботыг хөгжүүлж байна. Dental Tribune Online Калгарийн Их Сургуулийн Анагаахын сургуулийн профессор, RxRobots төслийг санаачлагч Dr. Tanya Beran-тай энэ робот өвдөлтийг удирдах зохицуулах системийн талаар ярилцсаныг орчуулан толилуулж байна.

 

Dental Tribune Online: Dr. Beran танд эмнэлгийн зориулалттай робот хүүхдийн өвдөлтөөс айх айдсыг дарахад туслах боломжтой гэсэн санаа хэрхэн төрөв өө?

Dr. Tanya Beran:  Нэг удаа би хүүхдийн хөгжлийн талаарх нэгэн хурал дээр өсвөр насны нэг хүү роботтой хэрхэн харилцаж байгаа видео бичлэг үзсэн юм. Уг бичлэгэн дээр хүү тухайн роботыг хэрхэн мэдэрч байгааг үзүүлээд зогсохгүй роботод туслахыг хичээж байгааг үзүүлсэн байлаа. Тэр үед би нэг зүйлийг ойлгож чадахгүй байсан нь яагаад энэ сэдэв судалгаан дээр бараг огт тусгагдаагүй юм бэ? гэдэг асуудал. Ингээд би үүнийг өөрөө судлахыг зорин судалгаагаа эхлүүлсэн юм. Би балчир хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүд роботыг яг амьд байгаа мэтээр хүлээж авдагийг олж илрүүлсэн нь үнэхээр гайхшруулам үйл явдал болсон юм. Өнөөгийн байдлаар ихэнх хүүхдийн эмнэлэгт айж орлсон чарласан хүүхдүүд, хэрхэн эмчилгээ хийлгэхийн эсрэг тэмцэж буйг, зүүгээр хатгахгүй байхыг гуйж буй өрөвдөм дүр зургуудыг харж болно. Би энэ бүхнийг шийдэж эмчилгээний үйл ажиллагааг хялбар, хурдан, өвдөлтгүй хийх арга замыг олж илрүүлэхийг зорьсон. Эндээс л би хэрэв хүүхдүүдэд робот найз эмчилгээ хийлгэхэд нь туслах юм бол эмчилгээ өвдөлтгүй байх болно гэсэн санааг олж авсан.

   MEDi робот хэрхэн ажилладаг, ямар тусламжуудыг үзүүлж чаддагийг бидэнд тайлбарлаж өгөөч

Бид MEDi роботод судалгаагаар үр дүнтэй болох нь батлагдсан сэтгэлзүй зан төлөвт хөндлөнгөөс нөлөөлөх чадвартай программ суулгаж өгсөн. Тухайлбал булчинг суллаж өгөхийн тулд гүнзгий амьсгаа авах удирдамж өгөх, ятгаж сэнхрүүлэх замаар сөрөг бодлыг эерэг болгох, сөрөг сэтгэгдэл төрүүлэхгүйгээр шахах, ятгах,  хүчлэх зэрэг үйлдэл үзүүлэх. Хэрэв бид буюу хэн нэгэн эмч эдгээр зүйлсийг хүүхдүүдээс хийхийг шаардвал ихэвчлэн хүүхдүүд мартдаг. Хэрэв эцэг эх нь зааж үзүүлбэл бүр үр дүн муутай байх нь бий. Жишээ нь бид хүүхдүүддээ энэ бол зүгээрээ айх хэрэггүй гэж хэлвэл энэ нь хүүхдийн уурыг улам л хүргэх болно. Учир нь тэд худлаа гэдгийг мэдэж байгаа болохоор. Харин робот бол энэхүү ухуулах ятгах, сэтгэлзүйн үйлчилгээг ямар ч үед маш сайн үзүүлж чаддаг нь судалгаагаар батлагдсан.

Яагаад   MEDi робот эмчилгээний үед хэрэгцээтэй зэмсэг болно гэж? Ялангуяа хүүхдүүдэд?

MEDi робот нь хүүхдүүдийн хайрыг булаасан яг амьд юм шиг хөдөлгөөн үзүүлдэг. Энэ нь хүүхдийн анхаарлыг сарниулах эмчилгээний ажилбарын өвдөлтийг намжаах гэсэн 2 төрлийн нөлөө үзүүлнэ.   MEDi робот хүүхдийг урамшуулан дэмжсэнээр эмчилгээний нэг ажилбараас нөгөө ажилбарт айдасгүйгээр шилжихэд нь туслана. Бидэнд нэг ээж өөрийн сэтгэгдэлээ хуваалцахдаа түүний охин   MEDi роботын тусламжтай цусны шинжилгээ өгсөний дараа анх удаа өөрийн эмчлэгч хавдрын эмчтэйгээ ярьж эхэлсэн байна. Тэр ээж охиноо эмчтэйгээ айлгүйгээр  ярих урам зоригийг   MEDi роботоос авсан гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байсан. Иймд энэ нь зөвхөн өвдөлтийг намжаах хэрэгсэл биш хүүхдийг урамшуулан идэвхжүүлэгч гэж ойлгож болно.

   MEDi роботыг шүдний эмчилгээнд хэрхэн ашиглах боломжтой вэ?

Вакцин тариулах, цусны шинжилгээ өгөх зэрэг ердийн эмнэлгийн ажилбаруудын зэрэгцээ зарим төрлийн шүдний ажилбаруудад   MEDi роботыг ашиглах боломжтой.   MEDi робот эмчилгээний ажилбарын үед хүүхдийг ятгаж урамшуулсанаар хүүхдүүд сөрөг бодол, айдсаасаа ангижирч эмчилгээний үйл ажиллагааг илүү тааламжтайгаар, хурдан хугацаанд гүйцэтгэх боломжтой нь судалгаагаар батлагдсан. Иймд   MEDi робот ашиглан хийгдсэн эмчилгээнд хүүхдүүд болон тэдгээрийн эцэг эх маш их сэтгэл ханамжтай байдаг.

MEDi роботыг шүдний эмчилшгээний практикт ашиглаад эхэлчихсэн юм байна. Тэгвэл түүнийг ашигласнаар шүдний эмчилгээнд эерэг үр дүн гарч байгаа талаар ямар нэгэн судалгааны үзүүлэлт байна уу?

Бид одоогоор   MEDi роботыг ашиглан эмчилгээ явуулах хүсэлтэй шүдний салбарын хамтрагчидаа хайж байна. Бидний хийсэн тохиолдлын эмнэлзүйн туршилтат судалгаанууд (randomized controlled trials )-аар  MEDi робот нь өвдөлтийг намжаахад үр дүнтэй болох нь батлагдсан бөгөөд судалгааны энэхүү үр дүн нь шүдний ажилбаруудад мөн адил гарна гэдэгт итгэлтэй байна.

 MEDi робот өвчтөнүүдийг эмнэлэгт ирэх шалтгаан болж байна. Нэг гэр бүл хүүхдэдээвакцин тариулахын тулд 60 км-ийн алсаас MEDi робот бүхий эмнэлгийг зорин ирж байгаа нь тус роботыг ашиглах нь эмнэлэгт ямар том боломж олгож байгааг харуулж байна. Иймд зарим нэг гэр бүл MEDi роботыг шүдний эмнэлэгт зориулж бэлдэхийг биднээс хүссэн юм.

MEDi роботыг Канад улсад бүтээж хөгжүүлж клиникт хангалттай туршсан юм байна. Таныхаар бол энэ робот бусад орнуудад тухайлбал соёлын болон бусад зүйлсээрээ ялгаатай орнуудад үр дүнтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна уу?

 MEDi роботыг 20 төрлийн хэл дээр зан төлөвийг нь олон төрлөөр өөрчилж программчилж болно. Гол үйлчилэлэ үзүүлдэг үг хэллэгийг тухайн улсын онцлогт тохируулан хүүхдэд хамгийн их нөлөө үзүүлэх үг хэллэгээр орлуулан орлуулан сольж болно. Гэхдээ энийг хэрхэн программчилах вэ гэдгийг бид л мэдэх учир роботын жаахан дутагдалтай хязгаарлагдмал тал нь тэр байж магадгүй. Бусдаараа бол боломжтой гэж ойлгож болно

Ярилцсанд баярлалаа


Tag:Ярилцлага, хүүхдийн шүд, MEDi робот

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar