Судлаачид энэлгийн ариутгалд зориулсан Плазма ариутгагчийг хөгжүүлж байна
17-Feb-2015 0.0 0

BOCHUM, Germany: Уламжлалт ариутгалын арга нь бүх төрлийн эмгэг төрөгчид үйлчилж чаддаггүй сул талтай. Тэгвэл Германы судлаачдын бүтээсэн шинэ төрлийн плазма ариутгагч нь гадаргууд маш тэсвэртэй нянг ч устгаж ариутгаж чадаж байгааг дэлгэн үзүүллээ. Түүнчилэн уг ариутгагч нь багаж зэмсэгийг маш сайн ариутгахын зэрэгцээ материалд гэмтэл үүсгэдэггүй болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Герман улсын Ruhr-Universität Bochum цахилгаан болон Плазма технологийн институтын профессор Dr Katharina Stapelmann-ын удирдсан баг DIB A4 форматын гадаргуу бүхий шургуулга маягийн ариутгах төхөөрөмж зохион бүтээсэн байна. Уг шургуулгыг мөн зөөврийн байдлаар ариун контейнер болгон ашиглаж болно.

Энэхүү төхөөрөмжийг уламжлалт ариутгалын автоклавтай харьцуулахад цахилгаан бага зарцуулах төдийгүй ариутгалын үед хорт туяа, хорт хавдар үүсгэж болохуйц химийн нэгдэл зэргийг ялгаруулдаггүй байна. Ариутгалын зарчим нь автоклаваас тэс өөр бөгөөд чийглэг орчинд ариутгал явуулдаг учир синтетик нэгдэлүүд болон металлын гадаргууг гэмтээдэггүй байна. Түүнчилэн ариутгалын хугацаа нь уламжлалт аргатай харьцуулахад харьцангуй богино ажээ.

Уг ариутгалын төхөөрөмжийн судалгаа эцсийн шатандаа орж бүтээгдэхүүний анхдагч загвар хэдий нь бэлэн болсон бөгөөд судлаачид уг төхөөрөмжийг хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлж хөгжүүлэх түншээ хайж байгаа гэнэ.


Tag:судалгааны тойм, халдвар хамгаалал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar