Арабын Нэгдсэн Эмиратын 19 дэх Олон улсын үзэсгэлэн худалдаа болно
17-Feb-2015 586 0.0 0

DUBAI, UAE: Ирэх долоо хоногт Арабын нэгдсэн эмиратын 19 дэх удаагийн Олон Улсын Шүдний Материал Тоног Төхөөрмжийн Үзэсгэлэн Худалдаа (UAE International Dental Conference) буюу Arab Dental Exhibition ойрхи дорнодын бүс нутгийн хэмжээнд нээлтээ хийх гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Арабын нэгдсэн Эмиратын эрхэм дээд шейх Hamdan Bin Rashid Al Maktoum-ийн ивээл дор Дубай хотын санхүү эдийн засгийн яам, Дубай хотын Эрүүл Мэндийн Төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Dubai International Convention and Exhibition Centre-д 2015 оны 2-р сарын 17-19 хооронд болох гэнэ.

Уг арга хэмжээнд ойрхи дорнод болон дэлхийн өнцөг булан бүрээс 30 000 гаран зочид хүрэлцэн ирж шүдний тусламж үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, шинэ бүтээл инновациудтай танилцах ажээ.

Уг арга хэмжээний шинжлэх ухааны чиглэлийн үйл ажиллагаа хариуцсан дарга  Dr Nasser Al Malik-ын мэдэгдэж байгаагаар уг үзэсгэлэнгийн хүрээнд 116 тусгай лекц, гардан дадлагын семинар зохион байгуулагдах гэнэ. Бүс нутгийн болон гадаадын нэр бүхий 90 мэргэжилтэн уг арга хэмжээнүүдэд  болон арга хэмжээний үеэр хавсаран зохион байгуулагдах International Symposium of Olympic and Sports Dentistry-д зориулан тусгайлан лекц унших юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр анх удаа Arab Academy of Esthetic Dentistry-ийн 3-р их хурал Дубай хотод болно. Энэ их хурлын хүрээнд эстетик чиглэлийн дэлхийн шилдэг мэргэжилтнүүд хүрэлцэн ирж лекц унших гэнэ.

Умард Африк болон Европын хүрээнд Францаар ярьдаг зочидын тоо ихсэж байгаатай холбогдуулан Франц хэлтэй тусгай секц энэ жилээс эхлэн нээж байгаа юм байна. Уг секцэд “Stomatologie aujourd hui” (Engl: Dentistry today) нэрийн дор Франц хэлтэй мэргэжилтнүүд сүүлийн үеийн судалгааны чиг хандлага үр дүнгийн талаар мөн лекц уншина.

Үзэсгэлэн худалдаанд дэлхийн шүдний салбарын шилдэг үйлдвэрлэгчдийн төлөөлөл 1400 компани оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх гэнэ. Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар энэхүү үзэсгэлэнгийн үеэр 2,4 тэрбум долларын худалдаа арилжаа хийгддэг гэнэ.

 

 


Tag:үйл явдал, үзэсгэлэн худалдаа

Бусад мэдээлэл:






avatar