Онлайн сургалт: Шинэ төрлийн шаазан суурьт restorative material-ыг танилцуулах сургалт болно
02-Mar-2015 623 0.0 0

LEIPZIG, Germany: Материал болон технологийн хөгжилтэй холбоотой шүд нөхөн сэргээх эмчилгээний салбарт сүүлийн жилүүдэд томоохон дэвшил гарсаар байна. Саяхан энэхүү дэвшлийн гэрч болж ажлын гүйцэтгэлийг нь өндөр хэмжээнд сайжруулсан эдэлгээ болон гоо сайхны үзүүлэлтийг дээд зэргээр хангасан шинэ материал тус салбарт нэвтэрлээ. 3-р сарын 5 өдөр болох Dental Tribune Study Club-ийн онлайн сургалтан дээр анх удаа дэлхийд хамгийн анхны гэж болох дан шаазан суурьт бүх чиглэлд ашиглаж болох универсал нөхөн сэргээх материалын шинэ үе болох Pure Silicate Technology-ийг танилцуулах гэж байна.

Энэхүү шинэ төрлийн нөхсөн сэргээх материал болох Admira Fusion-ийг Силикатын судалгаагаар дагнасан Fraunhofer Institute хөгжүүлсэн бөгөөд удаан хугацаанд шалгагдсан наногибрид технологийг ORMOCER технологитой хослуулах аргачлалыг боловсруулсан байна. Энэ 2 технологийн химийн суурь үндэс нь цахиурын нэгдэл дээр хуванцар матрикс бүхий дүүргэгчүүдээс тогтдог. Үүнтэй холбоотойгоор Pure Silicate Technology-ийн маш том давуу тал нь өмнөх бүх цаг үеийн композит материалуудтай харьцуулахад полимержих урвал явагдах үеийн агшилт маш бага болсон байна.

Уг онлайн сургалтын үеэр VOCO фирмийн химийн судалгаа болон маркетинг хариуцсан захирал Dr Axel Bernecker 1 цагийн турш nanohybrid ORMOCER-based шинэ материалын тухай танилцуулга хийж шинж чанаруудынх нь талаар хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.

Энэхүү онлайн сургалт нь “Innovations for the IDS 2015: the world's first purely ceramic-based universal restorative material―Everything worth knowing about the new Pure Silicate Technology” нэртэй бөгөөд 3-р сарын 5 өдөр буюу энэ долоо хоногийн Пүрэв гаригт төв европын цагаар үдээс хойш 5.00 цагаас онлайнаар шууд дамжуулах бөгөөд хүссэн хэн бүхэн уг сургалтыг үнэ төлбөргүйгээр үзэж болох гэнэ.

Онлайн сургалтанд оролцогчид чатаар хүссэн асуултаа илтгэгчээс асуух боломжтой бөгөөд сургалтын дараа тухайн сургалтын үеэр хэлэлцүүлэгдсэн асуултуудыг хамарсан богино хэмжээний тест бөгөлсөнөөр Европын холбооны тасралтгүй сургалтын кредит авах боложтой гэнэ.

Сургалтын бүртгэл яг одоо DT Study Club-ийн веб хуудас www.dtstudyclub.com дээр явагдаж байна.


Tag:Шүдний эмчилгээ, Сургалт, хиймэл шүд

Бусад мэдээлэл:






avatar