Амны хөндийн зарим нянгууд хавдарын эсийг дархлааны эсээс хамгаалж үржих боломж олгож өгдөг болохыг тогтоолоо
03-Mar-2015 841 0.0 0

JERUSALEM, Israel: Амны хөндийн хавдартай өвчтөнүүдэд төрөл бүрийн нянгийн колон илэрдэг. Гэвч одоогоор тэдгээр нянгууд нь хавдарын хөгжилд хэрхэн нөлөөлдөг нь судлаачидад тодорхой бус байгаа юм. Гэвч саяхны судалгаагаар Fusobacterium nucleatum буюу холбоосын үрэвсэлийн үед илэрдэг бактери нь мөн хавдарын үед илэрч байсан бөгөөд хамгийн сонирхолтой нь уг бактери хавдарын эсийг дархлааны эс устгахаас хамгаалж эсийн ургалтыг дэмждэг болох нь тогтоогдсон байна. Энэхүү судалгаа нь хавдарыг эмчилэх шинэ арга зам нээх боломж олгож байгаа юм байна.

 

“Зарим төрлийн нян бактериуд нь хавдарын эстэй тэмцэж хөгжүүлэхгүй байхын төлөө ажилладагийг бид мэднэ. Гэтэл энэхүү судалгааны ажил Fusobacterium nucleatum зэрэг бактериуд нь дархлааны сиситемийн эсрэг ажиллаж хавдрын эсэд өсөж үржих боломж олгож байгааг  харуулсан нь бусдын анхаарал татахуйц сонин зүйл болж байгаа юм” гэж Hebrew Их Сургуулийн харьяа Hadassah Medical School-ийн багш, судалгааны багийн ахлагч  Dr Ofer Mandelboim хэлж байна. Түүнийхээр бол энэхүү эсүүд болон дархлааны эсүүдийн хоорондын харилцан үйлчилэлийг таслан зогсоосноор хавдрын эсрэг дархлааны үйл ажиллагааг дэмжилт илүү сайжирах боломжтой гэнэ.

Дархлааны эсүүд нь хүний биед орж ирсэн гадны биетүүд болон вирус, бактер, шимэгчдийн эсрэг тэмцдэг болохыг бид мэднэ. Тэдгээр эсүүд нь мөн хүний биед үүсч буй хавдарын эсүүдийг устгаж хавдар үүсэхээс сэргийлж байдаг. 1890 онд мэс засалч William Coley зарим төрлийн нянгууд нь хавдрын эсрэг дархлааны сиситемийг дэмждэгийг нээж илрүүлсэн бөгөөд тэдгээр ялган авсан бактериудын тусламжтайгаар хавдарыг маш амжилттай эмчилж үзүүлсэн. Гэсэн хэдий ч бактер болон хавдарын эсийн хоорондын харилцан үйлчилэлийг иж бүрэн судлаагүй байгаа бөгөөд одоог хүртэл зарим төрлийн нянгууд дархлалын системийн эсрэг ажиллаж хавдарын эс ургах нөхцөлийг бүрдүүлж өгдөгийг мэдээгүй байсан юм. Судлаачид дархлалын системийг төөрөгдүүлж байгаа гол зүйл нь бактерийн Fap2 уураг болон дархлалын эсийн TIGIT реепторын харилцан үйлчилэл гэж үзэж байгаа бөгөөд Fap2–TIGIT харилцан үйлчилэлийг илүү нарийвчилан судалсанаар түүнийг блоклон саатуулж хавдарын эсийг дэмжих үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Яагаад гэвэл Fusobacterium nucleatum нь ахвдарын үед илэрдэг бактери учир Fusobacterium nucleatum-ийн Fap2–TIGIT харилцан үйлчилэлийг таслан зогсоох арга замыг нээснээр бусад төрлийн хавдарыг мөн түүний адил таслан зогсоож эмчилэх шинэ арга зэмыг нээн илрүүлэх боломжтой юм гэж судлаачид үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Binding of the Fap2 protein of Fusobacterium nucleatum to human inhibitory receptor TIGIT protects tumors from immune cell attack” гарчигтайгаар Immunity сэтгүүлийн 2-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, толгой хүзүүний хавдар

Бусад мэдээлэл:






avatar