Олон удаа ашиглагддаг агаар болон ус шүрших төхөөрөмжид ариутгал үр дүн муутай
03-Mar-2015 616 0.0 0

ST LEONARDS, Australia/ DUNEDIN, New Zealand: Шүдний үзлэгийн креслод ашигладаг агаар болон ус шүрших зориулалт бүхий төхөөрөмжүүд нь нян хуримтлагдах гол эх үүсвэр болдог тухай таамаглалууд бий. Харин эдгээр төхөөрөмжүүдийн зөвхөн нэг удаа шиглах хувилбаруудыг ашиглах нь халдвар дамжихаас сэргийлэх маш чухал ач холбогдолтой. Тэгвэл олон удаагийн ашиглах зориулалттай агаар болон ус шүрших төхөөрөмжүүдийг дэс дараалсан ариутгалд оруулж судалсан судалгааны тайлангаа Шинэ Зеландын судлаачид   Australian Dental Journal-д хэвлүүлсэн баримтыг энд танилцуулж байна.

Судалгаанд 68 ширхэг ашигласан олон удаа ашиглах зориулалт бүхий шүршигчийн хошууг үзлэгийн дараа цуглуулан авч B ангилалын автоклавт ариутгаад дараа нь шалгаж үзсэн байна. Хошуу болгоныг нарийвчилан судлаж үзэхэд маш олон төрлийн нян бактери агуулсан болох нь тогтоогджээ. Уг хошууг дахин нэлээд олон шат дамжлагад оруулан ариутгаад шалгаж үзэхэд халдварын түвшин бараг буурахгүй байгааг нь ажиглагдсан байна. Түүнчилэн хошууг ариутгахын өмнө агаар болон усаар зайлаад ариутгалд оруулсан ч үр дүн нь бусдаасаа төдий л ялгаагүй халдварын түвшин мөн адил өндөр хэмжээнд байлаа гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Судалгаанд хяналтаар авсан нэг удаагийн агаар болон ус шүрших хошууг шалгаж үзэхэд хэдийгээр халдварлагдсан байсан ч олон удаагийн хошуутай харьцуулахад халдварын түвшин маш бага хэмжээнд байлаа.

Судлаачдын үзэж байгаагаар олон удаагийн ашиглалтанд зориулсан төхөөрөмжүүдийн ийнхүү халдвар их хэмжээгээр агуулах болсон гол шалтгаан нь зэврэлт гэж тодорхойлсон ба төхөөрөмжийг ариутгах явцад уурын нөлөөгөөр ариутгасны дараа төхөөрөмжийн гадаргууд зэврэлт үүсэх бөгөөд үүний улмаас гадаргуу нь барзгар болж энэ нь ашиглалтын явцад нян бактери хоргодон хуримтлагдах маш таатай орчин болж байна гэж тайлбарлаж байна.

Хэдийгээр гадаргууд хуримтлагдсан бүх нян бактери нь хор хөнөөлтэй биш ч олон удаа ашиглах хошуунаас илүү хошууг нэг удаа ашиглах нь халдвар дамжихаас сэргийлэх маш чухал зүйл болохыг судлаачид зөвлөж байна.


Tag:судалгааны тойм, халдвар хамгаалал

Бусад мэдээлэл:






avatar