Орос хүмүүс өнөөдөр имплант суулгуулахаар гадаад улс орнуудыг зорих шаардлагагүй болсон
05-Mar-2015 0.0 0

Nobel Biocare компаний ОХУ болон ТУХН-ы орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Александр Смирнов Оросын Холбооны Улсын шүдний салбарын тусламж үйлчилгээ гадаадын бусад нэр хүндтэй улсуудын адил өндөр түвшинд хүрч чадсан гэдэгт итгэлтэй байна.

Business Guide: Өнөөдрийн байдлаар Nobel Biocare-имплантын яг жинхэнэ үнэ имплантаа оролцуулаад хэд байгаа талаар та надад хэлээд өгөөч?

Александр Смирнов: Би ийм төрлийн асуултанд хэзээ ч хариулдаггүй. Учир нь би үнэ бол “жинхэнэ” эсвэл “жинхэнэ биш” гэж байж болохгүй гэж боддог. Имплант эмчилгээний үнэ нь имплантын үнээс хамаардаг ч юм биш. Имплант нь өөрөө үнэ бүрдүүлэгч хамгийн гол зүйл биш. Үнэ тогтооход хамгийн чухал зүйл нь эмчийн ур чадвар юм. Түүнчилэн маш их зүйл тухайн эмнэлзүйн тохиолдлын онцлог болон өвчтөний нөхцөл байдлаас шалтгаалдаг.

Асуултаа жаахан нарийвчилья. Оросын Холбооны улсад имплант суулгах үнэ Европын дундажаас хэр их зөрөөтэй вэ?

Үнийн хувьд харьцуулж болохуйц гэж бодож байна.

Үнэ болон чанарын хувьд авч үзвэл имплант суулгуулахын тулд гадаад улсруу явах шаардлаггүй гэсэн үг үү?

Гадаад явах ямар ч шаардлага байхгүй. Би яг өнөөдрийн байдлаар Орос улсын иргэн имплант суулгуулахын тулд гадаад улс оронд зорчих ямарч шаардлага байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гэхдээ үүнтэй харьцуулахад том гэж хэлж болох өөр нэг асуудал байна. ОХУ-ын хэмжээнд үнэн зөв мэдээллийг баталгаат эх сурвалжаас авах асуудал уналтанд орчихоод байна. Анагаах ухааны техологийн тухай, эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн тухай, тэдний нэвтрүүлж буй эмчилгээ үйлчилгээний тухай мэдээлэл олон нийтэд чөлөөтэй нээлттэй байх ёстой. Бидний зорилго бол эмч болон үйлчлүүлэгч өвчтөн аль алинд нь тэдний амьдралын чанарыг сайжруулж чадах урьдчилан баталгаа өгч болох эмчилгээ үйлчилгээний тухай баталгаат мэдээлийг өгөхөд оршино.

Хүмүүс имплант суулгуулахаар Герман явдаг нь нууц биш. Гэхдээ энэ бол ямар ч баталгаа байхгүй гэдгийг өөрсдөө мэддэггүй. Европын хамгийн мундаг эмнэлэгт имплант суулгуулсаныхаа дараа түүнийгээ Москвад янзлуулж байсан тохиолдлууд зөндөө олон байна. Гэхдээ энэ бол тэнд муу эмч нар байдаг Оросод л ганцхан сайн эмч нар нь байдаг гэсэн үг биш юм. Сайн болон муу эмч нар хаана ч л байж л байдаг. Баримтаар авч үзвэл Оросын шүдний тусламж үйлчилгээний премиум салбар буюу дээд түвшинд өндөр чанартай баталгаатай үйлчилгээ явуулдаг эмнэлгүүд бий. Би тэдэнд 100% итгэдэг. Эмчилгээний чанар талаасаа бол маш сайн.

Яг ижил төвшнийг нь ижил төвшинтэй нь харьцуулбал ямар байгаа бол. Жишээ нь премиум үйлчилгээг премиумтай ч юм уу.

   Хэрэв ижил төвшнийг нь ижил төвшинтэй нь харьцуулах юм бол бид харьцангуй илүү гэж болно. Тухайлбал Их Британиас илүү гэж хэлж чадна. Хэрэв Швейцари, Герман, Испани, Америктай харьцуулбал тэдгээр улсуудад имплантын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа төлбөрийн өндөр чадвартай үйлчлүүлэгчид буюу супер одууд байна. Гэвч цаг хугацаа өнөгөрөхийн хэрээр Оросод ч ийм байдал үүсч эхэлж байна. Яг миний болон манай компаний үүрэг бол Орос улсын мэргэжлийн баг хамт олныг олон улсын мэргэжлийн баг хамт олонтой холбож өгөх юм. Би Орос хүмүүс, манай мэргэжилтнүүд бусдаас дутуу биш харин илүү их авьяаслаг гэдэгт итгэлтэй байдаг. Тиймдээ ч дэлхийн аль ч улс оронд үзүүлж байгаагүй динамик өсөлтийг манай орчин үеийн шүдний тусламж үйлчилгээний салбар харуулж чадаж байна. Энэ бол гэхдээ зөвхөн эхлэл гэж би бодож байна.

Хэдхэн жилийн өмнө бид ярилцаж байхад өөрөө оросын шүдний салбарын талаар тийм ч их өөдрөг сэтгэгдэлтэй байгаагүй дээ

Би энэ удаа зөвхөн премиум сегментийн тухай л ярьж байна. Бид өнгөрсөн хугацаанд зөвхөн энэ сегментэд ажилласан бөгөөд хангалттай байр сууриа бэхжүүлж чадсан. Одоогийн нөхцөлд Оросын шүдний салбарын хамгийн том асуудал нь ОХУ-ын хэмжээнд анагаах ухааны боловсрол олгох тогтолцооны уналт бөгөөд үүнээс шалтгаалсан олон асуудал гарч байна.

Таныхаар бол одоо Оросын шүдний салбар дэлхийн нөлөө бүхий төвүүдийн нэг болж чадсан уу?

Миний хувьд Оросын шүдний салбар нь дэлхийн шүдний салбарын хөгжилд нөлөөлж чадах томоохон төвүүдийн нэг болсон гэж үзэхгүй байна. Гэхдээ Оросын шүдний салбар нь шүдний тусламж үйлчилгээний дэлхийн газрын зураг дээр баттай тэмдэглэгдэж чадсан гэж хэлж бол чадна. Яагаад гэвэл одоогоос 7-8 жилийн өмнө бид Оросын шүдний тусламж үйлчилгээний салбарын тухай барууны нөхөдтэй ярихад их л бодож тохуурхангүй мушилздаг байсан. Харин өнөөдөр бол бидний технологийн хөгжилд дэлхийн хэн ч гайхахаа больж. Харин эмч нарын төрөлжилт, ур чадварын талаар асуудлууд бол бий. Энэ байдал нь Олон улсын чанартай хурал зөвлөгөөнд оролцож байгаа манай эмч нарын байдлаас мэдэгдэхүйц харагддаг.

Бидний энэ байдлыг арилгахад судалгааны төвүүд хэрэгтэй байна, өөрсдийн гэж болох дэвшилтэт технологиудыг гаргах хэрэгтэй байна түүний зэрэгцээгээр ямар нэг бүтээгдэхүүнээрээ нэрд гарсан Оросын гэж болох өөрсдийн компанийг гаргаж ирэх хэрэгтэй байна.

Энэ бүгдийг бүрдүүлсэний дараа л бид шүдний тусламж үйлчилгээний дэлхийн газрын зураг дээр өөрийн гэсэн тод шанг татчихлаа гэж үзэх хэрэгтэй юм бишүү?

Тиймээ, тэгж чадах юм бол хамгийн зөв.

Энэ газрын зураг дээр одоо ямар ямар төвүүд илүү их тод харагдаж байна вэ?

Герман, Швейцарь. Уламжлал талаас авч үзвэл Итал маш хүчтэй. Мэдээж Америк, Япон. Сургалт нь өндөр түвшний. Үүнээс гадна бусад улс орнуудад нийтдээ биш ч маш сайн хөгжиж байгаа Их сургуулиуд байна. Франц, Испани, Скандинавын орнууд. Гэхдээ үндсэн гол төвүүд бол Америк, Герман, Япон гурав юм. 

Яагаад Nobel Biocare өөрийн имплантыг ОХУ-д нутагшуулж үйлдвэрээ байгуулахыг тэгтлээ яарахгүй байна вэ? Тэр тусмаа имплантын эцэг Бранмарк анхны имплантаа Оросын титаныг ашиглаж хийсэн шүү дээ.

ОХУ-д бид бүхний худалдаалж буй өндөр чанар бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд юуны урьдаар шүдний салбарын бизнес болон эмч үйлчлүүлэгчдийн хариуцлагын асуудал тавигддаг. Гэхдээ хэзээ нэгэн цагт үйлдвэр Орост ирнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Минийхээр бол анагаах ухааны салбарт бид өөрсдийн бүтээгдэхүүн, технологийг бүтээж дэлхийн түвшинд өрсөлдөх хэрэгтэй гэж боддог. Яагаад бид энийг хийхгүй байгаа шалтгааныг би огт олж харахгүй байна. Бидний оюуны чадвар Солонгос болон Израйл мэргэжилтнүүдээс огт дор биш. Тэд өнөөдөр хямд үнэтэй имплант үйлдвэрлэж Орос болон бусад улс орнуудад нийлүүлж болоод байна. Гэтэл бид энэ боломжтой салбарт огт хөрөнгө оруулалт хийхгүй байна. Боловсролд ч тэр, эмч нарыг сургаж дадлагажуулахад ч тэр, технологи хөгжүүлэлтэнд ч тэр огт мөнгө зарахгүй байна.

Иймд бид өөрсдийн имплантыг бүтээж дунд түвшний үнийг сегмент дээр нийлүүлэх хэрэгтэй гэж боддог.

Премиум түвшний үйлчилгээнд ямар нэг онцгой гэж болох даалгавар өгөгдөхүүн байдаг уу?

Шүдний тусламж үйлчилгээний өгөгдөл бүгдэд л адил. Хүнд тохиолдож буй түүний амьдралын чанарыг муутгаж буй ямар нэг асуудлыг чанарын өндөр түвшинд шийдвэрлэж өгөх дээр л бүгд төвлөрдөг.

Премиум үйлчилгээ энгийн шүдний тусламж үйлчилгээнээс чухам юугаараа ялгагддаг юм бэ?

Премиум ангилалд хамаарах шүдний тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч нь шүдний тусламж үйлчилгээг өвчтөнийхөө хүсэл зорилгод нийцүүлэн хамгийн дээд зэргийн гүйцэтгэл, сэтгэл ханамжийг өгөхөд чиглэдэг. Мэдээж тэдний үйлчилгээний үнэ нь бусдаас өндөр орлого сайтай байдаг нь нөгөө талаар тэр эмч өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн сургалтанд хамрагдах боломжтой байдаг. Орчин үеийн шүдний тусламж үйлчилгээний салбарт өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаггүй эмч нар маш хурдан хугацаанд зэвэрдэг. Энэ бол хөгжлийн хамгийн гол түлхүүр хүчин зүйл.

Хэрэв танд өөрийгөө байнга хөгжүүлж мэдлэг чадвараа дээшлүүлж үргэлж шинэ технологи эзэмшиж байх боломж байхгүй бол өөр түвшний үйлчилгээний салбар сонгож авсан нь дээр. Энэ нь премиумаас өөр түвшний эмч нар бол муу эмч нар гэсэн үг биш юм. Тэд мэдээж танд шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлнэ.

Яг одоогийн байдлаар шүдний тусламж үйлчилгээний салбарын гол тренд болж буй зүйл юу байна

Миний бодлоор бол зөөлөн эдтэй ажиллах технологийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй асуудал байна. Үүний зэрэгцээгээр маш хурцаар хөндөгдөж буй асуудал нь оношлогооны асуудал юм. Компьютер томограф болон программ хангамжийн тусламжтайгаар өвчтөний мэдээллийг маш бодитоор дамжуулж согог заслын болон мэс заслын эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ бүгдийг нийтэд нь бид тоон технологийн тусламж үйлчилгээ буюу Digital Dentistry гэж нэрлэж байна. Энэ бол тус салбарын хамгийн их анхаарал татаж байгаа чиглэл гэж болно.

Ер нь бол ердийн рентген зургийн оношилгоо болон орчин үеийн 3D томографийг харьцуулах нь өөр хоорондоо газар тэнгэр шиг ялгаатай гэж хэлж болно. Энэ нь бол шөнө болон өдөр шиг өөр хооронд харьцуулах боломжгүй зүйл юм. 3D технологийн тусламжтай чи тухайн эд эрхтнийг яг бодит юм шиг сэргээн харж болно. Үүний тусламжтай гаргаж авсан моделийг ашиглан мэс заслыг ямарч зүслэггүй шахам хийж болно. Буйланд бага зэрэг нүх гаргаад имплант суулгаж болно. Энэ нь өвчтөнд хавдалт бараг үүсгэхгүй бөгөөд таагүй мэдрэмж маш багатай. Энэ бүх технологиуд аль хэдий нь ОХУ-д нэвтэрсэн гэдгийг дуулгах таатай байна.

Ердийн болон премиум тусламж үйлчилгээний харьцаа өнөөгийн байдлаар яг ямар түвшинд байна вэ?

Хэрэв санхүүгийн талаас авч үзвэл Оросын шүдний салбарын нийт орлогын 60% нь премиум үйлчилгээний салбарт ноогдож байна.

Өнгөрсөн жил  Nobel Biocare дэлхий даяар имплант үйлчилгээнээсээ хэр их орлого олсон бэ? Орос түүнд хэр их хувь нэмэр оруулж байгаа бол.

Дэлхийн хэмжээгээр Nobel Biocare өнгөрсөн жил 650 сая еврогийн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн бөгөөд ОХУ-ын хэмжээнд манай бүтээгдэхүүнийг ашиглан 25 000 орчим өвчтөнд эмчилгээ хийсэн. Дунджаар нэг өвчтөнд 3-4 имплант суулгасан гэж үзвэл хэр хэмжээний хувь нэмэр оруулж байгаа нь харагдах байх.

Тэгвэл танай брэнд ОХУ-ын имплантын салбарын хэдэн хувийг эзлэж байна вэ?

Өөрийн зорилтот зах зээлийн 50 гаран хувийг эзлэж байна. Премиум ангилалд ангалттай байр сууриа эзэлсэн гэж тооцож болно.

Ямар нэг хөндлөнгийн шалтгааны улмаас шүдний тусламж үйлчилгээний үнэ өнөөгийнхөөс буурах боломж бий юу?

Бидний ажиллаж буй премиум салбарт үнийн хямдрал болно гэж бодохгүй байна. Гэхдээ премиум буюу дээд түвшний тусламж үйлчилгээний хөгжил дунд түвшний үнийг бодлого бүхий эмнэлгүүд дээр суурилдаг гэдэгт итгэлтэй байдаг. Тэр бүлэгт төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын ихэнх нь ажилладаг бөгөөд шинэ технологи байнга нэвтэрч байдаг тул сайн сонголт гэж үзэж болно.

Таныхаар бол үйлчилгээний чанарыг нь л сайжруулчихвал тэнд боломжийн үнэтэй сайн эмчилгээний сонголт хийх боломжтой гэж үзэж байна уу?

Тиймээ би дээр хэлсэн. Энэ бүлэгт сайн эм материал нэвтрүүлчихвэл сайн эмч нар олон бий.

Ер нь имплант зарна гэдэг таны бодлоор бол ямар бизнес юм бэ? Сайжруулж боловсруулчихсан болохоос нэг титаны өөдөс борлуулах гэж ойлгож болох уу?

Өвчтөнд үү? Эмч нарт уу?

Та бүхэн өвчтөнд имплант зардаггүй болохоор мэдээж эмч нарт

Бид эмч нартай харьцдаг ч түүний ард өвчтөн байгаа гэдгийг байнга авч үздэг. Бидэнд байгаа сайтар боловсруулсан титаны өөдөс бол энэхүү бизнесийн нэг өчүүхэн хэсэг гэдгийг бид мэднэ. Бид энэ өчүүхэн зүйлийг зөв гарт атгуулахын тулд сайн бэлтгэгдсэн мэргэжилтнээр дамжуулдаг. Үүний дүнд эцсийн дүндээ өвчтөн өөрийнхөө амьдралын чанарыг сайжруулах тэр бүтээгдэхүүн үйлчилгээг авдаг. Энэ бол бидний хувьд хамгийн чухал хамгийн үнэ цэнэтэй зүйл юм.

Бид хэрэв маш чанартай үйлчилгээ үзүүлж чадах юм бол технологи зөв чиглэлд хөгжиж манай бүтээгдэхүүний тухай мэдээлэл өвчтөн болон мэргэжилтнүүдэд зөв талаас очиж өшөө олон хүмүүс амьдралын чанараа үлэмж сайжруулах бүтээгдэхүүн үйлчилгээ авч чадна гэдгийг мэддэг.

Тэгвэл имплант зарна гэдэг чинь хүмүүст амьдралын чанар зарна гэсэн үг юм бишүү?

Яг л наадах чинь!

 

 

 


Tag:шүдний имплант, Ярилцлага

Бусад мэдээлэл:






avatar