Өнөөдөр 36th International Dental Show (IDS) нээлтээ хийж байна
10-Mar-2015 349 0.0 0

COLOGNE, Germany: Өнөөдөр шүдний салбарын энэ оны хамгийн том үйл явдлуудын нэг 36th International Dental Show (IDS) Герман улсын Cologne хотын Koelnmesse exhibition centre-д нээлтээ хийх гэж байна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч Koelnmesse-ийн зүгээс тус арга хэмжээний нээлтийн ёслолд Герман улсын Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Lutz Stroppe албан ёсоор оролцоно гэж мэдэгдлээ. Уламжлал ёсоор эхний өдрийн үдэш Dealers’ Day гала хүлээн авалт болох бөгөөд бизнесийн төлөөлгчид өөр хоорондоо танилцаж ажил хэргээ өргөжүүлэх боломж олгох юм байна.

2 жилийн өмнө болсон өнгөрсөн удаагийн арга хэмжээнд нийт 2200 гаран пүүс компаний төлөөлөл үзэсгэлэн гарган оролцож дэлхийн 149 орноос 125000 орчим зочид төлөөлөлгчид хүрэлцэн ирсэн байна. Cologne-д болдог энэхүү арга хэмжээн дээр шүдний салбарын дэлхийн томчууд өөрсдийн бүтээгдэхүүний дээжийг хамгийн эхлэн дэлгэн үзүүлдэг нь энэхүү арга хэмжээг өндөр нэр хүндтэй үйл явдал болоход нөлөөлсөн юм. Энэ жилийн хувьд хоёрдугаар давхарт шинээр үзэсгэлэнгийн зал өргөтгөн бэлтгэсэн бөгөөд үзэсгэлэнгийн нийт талбай 150 000м2 орон зайг эзлэж байна.

“Өөр өөр пүүс компаниудад бүтээгдсэн бие даасан бүтээгдэхүүнүүд сүүлийн жилүүдэд мэдээллийн технологи, программ хангамжийн тусламжтайгаар өөр хоорондоо холбогдох чиг хандлага өсөн нэмэгдэж байгаа нь шүдний эмчилгээ болон лабораторийн үйл ажиллагаа илүү уян хатан болох нааштай эерэг үйл явдал болж байна” гэж Герман улсын Шүдний материалын үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Dr Martin Rickert цохон тэмдэглэж байна.

36th International Dental Show (IDS) шүдний материал тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өнөө өглөө нээлтээ хийж Бямба гаригт өндөрлөнө. Үзэсгэнэд оролцогчид үзэсгэлэнгийн заланд шууд бүртгүүлж болох юм байна.


Tag:үйл явдал, IDS, конференц

Бусад мэдээлэл:






avatar