IDS-ийн хамт DTI глобал нийтлэлчдийн ээлжит цугларалт уулзалт болж байна
11-Mar-2015 341 0.0 0

COLOGNE, Germany: 36th International Dental Show (IDS) зэрэгцээгээр Dental Tribune International-ийн лицензээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 11 дэх удаагийн цугларалт уулзалт болж байна. Энэхүү уулзалтанд Австрали, Америк, ойрх дорнод болон бусад улс орнуудын төлөөлөл болсон 60 гаран төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд шүдний салбарын хэвлэл мэдээллийн группийн хэтийн зорилт, тулгамдаж буй асуудлаад, хүрээд байгаа хөгжил дэвшил, ирэх онуудад шинээр нээх төслүүдийн талаар хэлэлцэж байна.

 Уг уулзалтанд Dental Tribune International-ийн гүйцэтгэх захирал Torsten Oemus шүдний салбарын хөгжлийн чиг хандлага хэрхэн хэвлэл мэдээллийн байгууллагад нөлөөлж байгаа талаар даяаршил, тоон технололгийн шилжилт, онлайн сургалт, онлайн худалдаа зэргээр жишээ аван тайлбарлалаа. Тус группийн ирэх жилүүдэд хийх үйл ажиллагаа нь шүдний салбарын хөгжлийн энэхүү чиг хандлагад төвлөрөх бөгөөд энэхүү өөрчилөгдөн байгаа орчинд хэрхэн дасан зохицох талаар арга зам эрэлхийлэх болно гэж Torsten Oemus захирал хэллээ.

Ирээдүйн чиг хандлагад гарч буй нэг чухал эзрэг өөрчилөлт нь шүдний салбарын хамтын ажиллагааны ач холбогдол улам өсөн нэмэгдэж байгаа Dental Tribune International-ийн үйл ажиллагаанд маш том боломж нээж өгч байгаа бөгөөд тус байгууллагатай хамтран ажилладаг шүдний эмчийн тоо дэлхий даяар 800 000 хүрээд байгаа гэнэ. Энэ нь тухайн компаний зүгээс зохион байгуулдаг сургалт болон бусад үйл ажиллагаанд маш чухал зүйл юм гэж тэрээр онцлон хэллээ.

Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн зарим нэг үйл ажиллагаануудад 2015 оныг хүртэл нийтдээ 80 000 эмч нар хамрагдсан байна. Тэдгээр үйл ажиллагааны нэг нь тухайлбал эстетикийн чиглэлээр зохион байгуулагддаг сертификат бүхий Bio-Emulation Colloquium бөгөөд өнгөрсөн жил Santorini-д зохион байгуулагдсан анхны үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 180 төлөөлөгч оролцсон байна. Энэ жилийнх нь 7-р сарын 4-5-нд Берлин хотод болох гэнэ.

Шүдний салбарт тоон технологи өргөн хүрээнд нэвтэрч байгаатай холбогдуулан DTI 2014 онд Digital Dentistry Show (DDS) арга хэмжээг эхлүүлсэн. Анхны хувилбар нь 2014 оны 10 сард Италийн Милан хотод болсон бөгөөд 2000 гаран төлөөлөгчид оролцсон байна. ЭНэхүү арга хэмжээн дээр материал технлогийн үзүүлэн гаргахын зэрэгцээгээр шүдний эмч нар болон худалдан авагчидад зориулсан лекц сургалтуудыг хамт зохион байгуулсан. 2015 оны Digital Dentistry Show (DDS) нь тоон технлогийн хувьсгалыг харуулсан шинэлэг хэлбэрээр өндөр дээд түвшинд зохион байгуулагдна гэж Torsten Oemus амлалаа. 2015 оны хувьд Digital Dentistry Show (DDS) арга хэмжээ нь дэлхийн хамгийн томоохонд тооцогдох үзэсгэлэн худалдаанууд болох Афин, Москва, Будапешт, Шанхай, Истанбул, Нью-Иоркийн үзэсгэлэнгүүдтэй хамтын ажиллагааны хүрээнд тус үзэсгэлэнгүүдтэй хамтран 6 удаа болох гэнэ.

Мөн энэ оноос тус байгууллага сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх бөгөөд тухайлбал Clinical Masters Programs-д зориулсан Tribune CME веб сайтын шинэчилсэн хувилбарыг нээх гэнэ. “Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид шүдний олон салбарыг хамарсан 7 шинэ клиникийн мастер хөтөлбөр нээсэн нь шүдний эмч нарт шүдний салбарын мастеруудын сургалтанд хамрагдах боломж олгосон юм” гэж Torsten Oemus сургалтын үйл ажиллагааг тайлбарлалаа.

Түүнчилэн бас нэг сайхан мэдээ нь Dental Tribune International шүдний салбарт болж буй судалгаа шинжилгээний өгүүллүүдийг үнэ төлбөргүйгээр татаж авч унших боломжтой олон нийтэд нээлттэй хандалт бүхий сэтгүүлүүдийн каталоги болсон Dental Tribune Science веб хуудсыг шинэчилэн сайжруулж дахин нээхээр болсон гэнэ.


Tag:үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar