Sirona фирм дижитал төхөөрөмжүүдийнхээ дээжийг дэлгэн үзүүллээ
12-Mar-2015 411 5.0 0

COLOGNE, Germany: “Proven Digital Solutions” уриан дор шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн глобал компани Sirona шүдний эмчилгээ үйлчилгээ болон лабораторийн салбарыг хамарсан олон төрлийн гайхамшигтай бүтээгдэхүүнүүдийнхээ дээжийг өчигдөр  International Dental Show дээр дэлгэн үзүүллээ. Sirona-гийн шинэ бүтээгдэхүүнүүд нь шүдний эмчийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн бөгөөд ихэнх төхөөрөмжүүд нь тоон технологид шилжсэн байгаа нь онцлог байлаа.

Шүдний салбарын тоног төхөөрөмжүүд дижитал буюу тоон технологид шилжих процесс нь уг компаний хөдөлгөгч гол хүч болж байгаа бөгөөд Sirona бол дижиталжих процессийг дэмжин ажиллаж байга хамгийн том төлөөлөгч юм гэж Sirona фирмийн Ерөнхийлөгч Jeffrey T. Slovin хэлж байна.

Тус компани энэ жилийн үзэсгэлэн дээр имплантологи, эндодонт, шүдний гажиг засал болон хиймэл шүдний чиглэлээр ашиглаж болох салбар хоорондын уялдааг хангаж интеграцлагдсан зарим нэг бүтээгдэхүүнүүдийнхээ дээжийг дэлгэн үзүүлж байна.

Sirona фирмийн хувьд тоон технологийг дэмжих үйл ажиллагаа нь бусдаас харьцангуй олон жилийн түхтэй гэнэ. “Бид 20 жилийн өмнө хамгийн анхны дижитал дэлгэмэл рентген зургийн аппаратыг зах зээлд нийлүүлж байсан бол 30 жилийн өмнө бид CEREC-ийг бүтээж хамгийн анх дижитал хэв авалт, компьютерээр загваржуулах (CAM) аргыг нэвтрүүлж байлаа” гэж Ерөнхийлөгч Jeffrey T. Slovin өөрийн компанийг тодорхойлж байна. “Бидний үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд маань олон жилийн турш клиникт туршигдаж шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд чанарын стандартыг шинэчилэн тогтоодог уламжлалтай” гэж тэрээр цохон тэмдэглэлээ.

Энэ удаа дижиал дүрс оношлогооны салбарт нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүнүүд нь амны хөндийн 2D, 3D рентген зургийн төхөөрөмжүүдийн зэрэгцээгээр Рентген зургийг боловсруулах цорын ганц гэж хэлж болох дэвшилтэт бүтээгдэхүүн  SIDEXIS 4 программ хангамж байна. Энэхүү гайхамшигтай программ хангамжийн тусламтайгаар Sirona-ийн дүрс оношлогооны төхөөрөмжүүд ямар ч хүндрэлтэй эмнэлзүйн тохиолдлыг өндөр чанартайгаар дүрслэн үзүүлэх, ялган оношлох боломжтой болсон төдийгүй зураг авах үед гарах дуу чимээ байхгүй болсон байна.

Sirona фирмийн салбарууд өнөөдөр дэлхийн 135 оронд ажиллаж байгаа юм байна. Тус компани нь CEREC тэргүүтэй дижитал CAD/CAM төхөөрөмжүүд болон амны хөндийн болон дэлгэмэл зургийн дижитал дүрс оношлогооны төхөөрөмжүүдээрээ дэлхийн хэмжээнд нэрд гарсан шүдний салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгч компани юм.

 


Tag:sirona, үйл явдал, үзэсгэлэн худалдаа

Бусад мэдээлэл:






avatar