Nobel Biocare компани имплант үйлдвэрлэлийн 50 жилийн ойгоо шинэ бүтээгдэхүүний шийдлээр угтаж байна
12-Mar-2015 389 0.0 0

COLOGNE, Germany: International Dental Show (IDS) дээр Швейцарийн шүдний имплантын үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани Nobel Biocare арын эгнээний шүднүүдэд зориулсан иж бүрэн бүтээгдхүүнүүдийн шийдлээ худалдаанд гаргаж байгаагаа зарлалаа. Эдгээр бүтээгдэхүүнүүдэд нь цемент ашигладаггүй, шүдний цөгцний хэлбэр дүрсийг бүрэн сэргээсэн имплант бүрээс, өргөн имплантууд болон нөхөн сэргээх шинэ шийдлүүд багтаж байгаа бөгөөд эдгээр нь бүгд араа бүлгийн шүднүүдийн имплантын асуудлуудыг шийдвэрлэхэд тусгайлан зориулагдсан юм байна.

Тухайлбал  NobelProcera FCZ (full-contour zirconia) нь цемент огт ашигладаггүй бөгөөд араа бүлгийн шүдэнд зориулсан тодорхой өнцөг бүхий боолт ашигладаг шүдний цөгцний хэлбэрийг бүрэн сэргээж өгсөн циркон бүрээс юм байна. Энэ нь имплантыг наах үед илүүдэл цементээс болж үүсдэг асуудлуудыг бүрэн шийдэж өгсөн гэнэ.

Түүнчилэн араа бүлгийн шүдэнд зориулсан хоёр төрлийн өргөн имплантыг мөн танилцууллаа. Эдгээр өргөн имплантууд нь праллелв ханатай их бие болон дотоод конус хэлбэрийн холбоосыг хослуулсанаар имплантын уян хатан байдлыг маш сайн хангаж өгсөн гэнэ.

“Бидний нийлүүлж буй арын эгнээний шүднүүдэд зориулсан иж бүрэн бүтээгдэхүүнүүдийн шийдэл нь имплантын салбарт бидний нэмэрлэж буй бас нэг соёлын өв болж байгаа бөгөөд үүний тусламжтайгаар эмч нар арын эгнээний шүднүүдэд үүсдэг асуудлуудыг маш хялбар шийдэх болно” гэж Nobel Biocare-ийн гүйцэтгэх захирал CEO Richard Laube хэлж байна.

Nobel Biocare компани нь энэ жил шүдний имплант үйлдвэрлэж эхэлсэний 50 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд тус компанийүүсгэн байгуулагч нь имплантын эцэг гэгддэг Per-Ingvar Brånemark юм.


Tag:шүдний имплант, nobel biocare, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar