Н.ПҮРЭВЖАВ ПРОФЕССОРЫН ОРОЛЦСОН "ПРОФЕССОРЫН ҮНЭ ЦЭНЭ" ЛЕКЦ "ЭМЧ ХҮНИЙ ЖАРГАЛ" СЭДВЭЭР БОЛЛОО
16-Mar-2015 1585 0.0 0

АШУҮИС-ийн СБЗГ, НАСС, НАСГЗТ, Багшийн хөгжлийн төвөөс хамтран зохион байгуулж буй “Профессорын Үнэ Цэнэ” цуврал уулзалт, хүндэтгэлийн лекцэнд НАСС-ийн НАСГЗ-ын тэнхмийн профессор, Монгол улсын хүний гавъяат эмч Н.Пүрэвжав багш уригдаж оролцлоо. Хүндэтгэлийн лекцинд Ардын багш, доктор, профессор Г.Цагаанхүү, АУ-ны доктор, профессор Д.Амгаланбаатар, профессор н.Энэбиш, НАСС захирал Г.Ариунтуул, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хамт ажиллаж байсан их эмч Х.Дашцэрэн, доктрантур магистрантурын албаны дарга Д.Амарсайхан, Оюутны албаны декан асан профессор А.Гүрбадам нар оролцлоо.

Хүндэтгэлийн лекцийг АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал АУ доктор, профессор Б.Амарсайхан нээлээ, проф. Н.Пүрэвжавын намтар түүхийг НАСГЗ-ын тэнхимийн  ахлах багш АУ-ны доктор, дэд профессор Д.Одончимэг танилцуулснаар лекц эхлэв.

Профессор Н.Пүрэвжав “Эмч хүний жаргал” сэдвийн дор эмч хүний амьдралын замналыг харуулсан илтгэл боллоо. Н.Пүрэвжав профессор АУДС, АУИС, ЭМШУИС, АШУҮИС-д нийт 36 жил ажиллаж, 1500 орчим эмч бэлтгэн гаргасан байна.

НАСГЗ-н тэнхимээс Профессор Н.Пүрэвжавын хүндэтгэж явдаг ахмад эмч нар, номын багш нар, оюутан цагийн нөхөд, шавь нарын төлөөллийг урьж оролцууллаа.

Профессорын олон шавь оролцсон энэхүү лекц сонирхолтой, хөгжилтэй, урам зориг хайрласан, багшийнхаа, сургуулийнхаа намтар түүхийг мэдсэн, суралцсан, бас профессор хэмээх энэхүү алдраар бахархах сэтгэл төржүүлж, мэргэжлийн үнэ цэнэ, эмч хүний жаргал, зовлон, сургамжаар дүүрэн илтгэл болж залуу эмч, судлаач, багш нарт урам хайрлаж ухаан нэмсэн гэдэгт итгэлтэй байна.

Багшдаа эрдэм номын цагаан мөр нь арвин байж, амьдралд нь Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе!

Зохион байгуулсан:

Нүүр амны согог гажиг заслын тэнхим

Нүүр ам судлалын сургууль

Багш хөгжлийн төв

Сургалтын бодлого зохицуулалтын газар

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

 


Tag:семинар, дотоод үйл явдал, н.пүрэвжав, лекц

Бусад мэдээлэл:






avatar