36 дахь удаагийн IDS өндөрлөж тайлангаа гаргалаа
17-Mar-2015 379 0.0 0

COLOGNE, Germany: Өнгөрсөн долоо хоногийн Бямба гараигт буюу 3-р сарын 14 өдөр 36 дахь удаагийн Олон улсын Шүдний материал тоног төхөөрөмжийн Үзэсгэлэн Яармаг 36th International Dental Show (IDS) өндөрлөлөө. Зохион байгуулагчдын тайлангаас харвал энэ удаагийн үзэсгэлэнд нийт дэлхийн 151 орны төлөөлөл 138500 зочид хүрэлцэн ирж оролцсон нь 2013 оны Үзэсгэлэн худалдааны үзүүлэлтээс даруй 11%-аар өссөн байна.

Түүнчилэн энэхүү рекорд амжилт нь зөвхөн зочид төлөөлөгч төдийгүй үзэсгэлэнд оролцогч компаниудын тоо, болон үэсгэлэнгийн талбай зэрэгт мөн ажиглагдсан байна. Үзэсгэлэнд дэлхийн 56 орны үйлдвэрлэгчид, худалдаалагчидын төлөөлөл 2201 компани оролцсон нь өнгөрсөн үеийнхээс 6,9%-аар, үзэсгэлэнгийн талбай нийтдээ 157000м2 болсон нь өмнөх үеийнхээс 2%-аар, гадаадын зочид төлөөлөгчид нийт оролцогчдын 70%-д хүрсэн нь өнгөрсөнөөс 2%-аар, Германы зочид төлөөлөгчид 4,3%-аар тус тус өсөн нэмэгдсэн байна.

Германы Шүдний үйлдвэрлэгчдийн Холбооны Ерөнхийлөгч Dr Martin Rickert “Энэ удаагийн 36th International Dental Show (IDS)-ийн арга хэмжээ өмнөхөөс илүү сайн амжилттай боллоо” гэж дүгнэж байна.

IDS-ийн зохион байгуулах хорооны дарга Katharina C. Hamma “Гадаадаас ирж оролцогчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа нь IDS шүдний салбарт дэлхийн хэмжээнд хамгийн тэргүүлэх зэргийн арга хэмжээ болохыг батлан харуулж байна” гээд Ойрхи дорнод, Америк, Канад, Бразил түүнчилэн Хятад, Япон, Солонгосоос ирж оролцож байгаа зочидын тоо өмнөхөөс анхаарал татахуйц хэмжээнд өсөн нэмэгдсэнийг дурдлаа. Тэрээр мөн Итали, Испани зэрэг Европын өмнөд хэсгүүүдийн Шүдний зах зээл дахинсэргэх төлөвтэй болсоныг ажиглалаа гэж мэдэгдлээ.

2015 оны IDS нь компьютерт суурилсан тоон технологийн бүтээгдэхүүнүүд дээр илүү анхаарал хандуулсан бөгөөд өнөөдрийн шүдний эмчилгээ оношлогоо, шүдний лабораторийн үйл ажилагаанд тоон технологийн бүтээгдэхүүнүүд нь ямар их хэрэгтэй талаар сурталчилан таниулахад энэ удаагийн үзэсгэлэнгийн арга хэмжээ чиглэгдсэн байна.

Үзэсгэлэнд оролцогчдоос авсан судалгаанаас харвал оролцогчдын 75% нь уг арга хэмжээнд сэтгэл хагалуун, маш их сэтгэл хангалуун гэж хариулсан байна. Оролцогчдын 95% нь найз нөхөд ойр доныхон болон бизнес хамтрагчиддаа IDS-д оролцохыг зөвлөнө гэсэн бол оролцогчдын 77% нь 2 жилийн дараа болох арга хэмжээнд оролцоно гэж хариулсан байна.

Дараагийн 37th International Dental Show (IDS) 2017 оны 3-р сарын 21-25-нд болно.


Tag:үйл явдал, үзэсгэлэн худалдаа, IDS

Бусад мэдээлэл:






avatar