Маргааш дэлхийн хэмжээнд Амны хөндийн эрүүл мэндийн өдрийг "Smile for life" уриан дор тэмдэглэх гэж байна
19-Mar-2015 1505 0.0 0

GENEVA, Switzerland: Маргааш дэлхий нийтийн хэмжээнд “Smile for life” уриан дор Амны хөндийн эрүүл мэндийн өдөр (World Oral Health Day)-ийг тэмдэглэх гэж байна. Уг арга хэмжээний хүрээнд улс орон бүр өөрийн өвөрмөц хөтөлбөрүүдийг гаргасан бөгөөд тухайлбал Сенегал улс орон нутгийн радио станцуудаар компанит ажил өрнүүлэхийн зэрэгцээгээр 500 хүүхдэд үнэ төлбөргүй амны хөндийн үзлэг хийх бол Испани улс “Smile for life” сэпвийн хүрээнд сельфи зургийн уралдаан, Либери улс арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст амны хөндийн үнэ төлбөргүй үзлэг хийх зэрэг өвөрмөц арга хэмжээнүүд зохиох гэнэ. Уг арга хэмжээнд оролцож байгаа сайн дурын шүдний эмч нарын тоогоор Австрали улс рекорд амжилт тогтоогоод байна.

“Ийм олон өөр хооондоо ялгаатай улс орнууд, мэргэжлийн бүлэг хамт олнууд олон нийтэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгохоор идэвх санаачилгатай ажиллаж байгааг харах үнэхээр сэтгэл бахадмаар байна” гэж FDI World Dental Federation-ы ерөнхийлөгч Dr Tin Chun Wong хэллээ. Амны хөндийн эрүүл мэндийн өдөр 2015 арга хэмжээ урьд өмнө байгаагүйгээр далайцтай өрнөж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд “Smile for life” уриаг түгээхээр шургуу ажиллаж байна гэж тэрээр мөн нэмж хэллээ.

Уг арга хэмжээнд хамрагдахыг хүссэн хэн бүхэн Амны хөндийн эрүүл мэндийн өдөр (WOHD) веб хуудсанд зочилж сүүлийн үеийн мэдээлэл авахаас гадна шаардлагатай материал ухуулах хуудсуудыг татан авах боломжтой юм байна.

3-р сарын 20 өдөр зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд улс орнуудын шүдний эрүүл мэндийн холбоодууд, оюутнуудын байгууллагууд хамтран оролцох бөгөөд энэхүү арга хэмжээний зорилго нь олон нийтэд амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг олгосноор амны хөндийн өвчлөлийг тодорхой хүрээнд бууруулахад чиглэгдсэн юм байна.

Дэлхийн хүн амын бараг 90 гаран хувь нь өөрийн амьдралын явцад шүд болон амны хөндийн өвчнүүдээр өвчилдөг бөгөөд тэдгээрийн дийлэнх хувь нь засгийн газруудын зүгээс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй байна.


Tag:үйл явдал, FDI, амны хөндийн эрүүл мэндийн өдөр, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:






avatar