АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 57” -ийн НАСС-ийн салбар хуралдаан болно
19-Mar-2015 0.0 0

Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач та бүхнийг АШУҮИС-ийн “Эрдмийн чуулган – 57” , Нүүр Ам Судлалын салбар хуралдаанд урьж байна.

Хуралдаан 2015 оны 04 сарын 06-ны 12 цагт НАСС-ийн 307 танхимд болно.

Хуралд хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний илтгэлийг НАСС-ийн Эрдэмтэдийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Цэнгэлсайхан 2015 оны 04 сарын 01 хүртэл цахим шуудангаар хүлээн авна.    

Хаяг: tsengelsaikhan@mnums.edu.mn

Судалгааны бүтээлд тавигдах нийтлэг журам:

1.                  Судалгааны ажил нь зохих журмын дагуу ёс зүйн хорооны зөвшөөрөл авсан байна.

2.                  Судалгааны ажил нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа дэвшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга ашиглан, гарсан үр дүнг шинжлэх ухаанчаар  тайлбарласан байна.

Хуралд илгээсэн судалгааны бүтээлийн товч хураангуйг “Эрдмийн чуулган – 57” - Нүүр Ам Судлалын салбар хуралдааны илтгэлийн хураангуйд эмхэтгэн хэвлүүлнэ. Хэвлэлтэнд дараах журмыг баримтална.

1.            Товч хураангуй нь монгол хэлээр бичигдсэн байна.

2.            Хэвлэмэл хуудас А5 хэмжээтэй цаасан дээр зүүн гар талаас 2.5 см, баруун гар талаас 2.0 см, дээр, доороос 2.0 см-ийн зайтай, үсгийн хэмжээ Аrial 12, мөр хоорондын зай 1.5, нийт 1-3 нүүрэнд багтсан байна.

3.            Бүтэц:

·         Нэр: 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлчийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.

·         Удиртгал: судалгааны зорилго, зорилт, шинэлэг тал, практик ач холбогдол

·         Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалт

·         Үр дүн: Судалгааны ажлын явцын талаар болон зорилго зорилтын хүрээнд ямар үр дүн гарсан тухай бичнэ.

·         Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна.

 


Tag:дотоод үйл явдал, АШУҮИС, конференц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar