Ази Номхон далайн бүс нутгийн шүдний имплантын зах зээлийн үнийн эсрэг тэсрэг чиг хандлага
26-Mar-2015 5.0 0

Ази Номхон далайн бүсийн ихэнх орнуудад олон нийтийн дундах мэдлэг мэдээлэл дээшилж байгаа, хүн амын насжилт нэмэгдэж байгаа болон олон нийтэд хүртээмжтэй байдал нэмэгдэж байгаатай (БНСУ-д Үндэсний Эрүүл Мэндийн Даатгалын тогтолцоо имплантыг даатгалд хамруулдаг болсон) холбоотойгоор шүдний имплант эмчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Уламжлалт байдлаараа бол дэлхийн хэмжээнд имплантын премиум дээд түшний компаниуд давамгайлж байгаа ч сүүлийн жилүүдэд Ази Номхон далайн бүсийн орнуудад хямд имплантуудын хэрэглээ онцгойлж үзэхүйц байдлаар өсөн нэмэгдэж байна.

Хямд үнэтэй имплантын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор имплантын fixture-ийн худалдааны дундаж үнэ (ASP) буурах чиг хандлагатай байна. Харин имплантын abutment-ийн хувьд дундаж үнэ ASP өсөн нэмэгдэх чиг хандлагатай байгаа нь ердийн үйлдвэрийн abutment-ийн хэрэглээнээс илүү CAD/CAM abutment-ийг илүү ихээр хэрэглэх болсонтой холбоотой юм.

Гэсэн хэдий ч энэхүү тайланд сонгон авч үзсэн Ази номхон далайн бүсийн 4 орон болох БНСУ, Австрали, Япон, Хятад улсуудад имплант эмчилгээний зах зээл үнийн ялгаатай байдлыг эс харгалзан өсөн нэмэгдэх чиг хандлагатай байгаа нь тогтоогдлоо.

Ази номхон далайн бүсийн орнууд нь хүн амын дундах имплантын мэдлэг, соёлын чиг хандлага, бүс нутгийн төрийн захиргааны байгууллагуудын зохицуулалт зэргээрээ өөр хоорондоо маш их ялгаатай байдаг. БНСУ нь имплантын зах зээлийн хамгийн өндөр түвшинд хөгжиж буй орнуудын төлөөлөгч бөгөөд энэ хэрээрээ дэлхийд тэргүүлэгч имплантын салбарын олон компаниудын өлгий нутаг юм. Иймд тус улсын иргэдийн имплант эмчилгээний талаарх мэдлэг ч маш өндөр түвшинд байдаг бөгөөд шүдний имплантыг өргөн хүрээнд хэрэглэдэг.

Гэсэн хэдий ч тус улсын зах зээлд хямд үнэ бүхий имплант давамгайлдаг нь тус улсын OSSTEM IMPLANT компанитай холбоотой юм. Тиймдээ ч 2014 оны байдлаар тус улсын имплантын fixture-ийн дундаж үнэ ASP нь 86 USD байна.

Харин Австрали улсын хувьд дэлхийн хэмжээний премиум компаниуд имплантын зах зээл дээр давамгайлдаг бөгөөд зах зээлийн 70%-ийг өндөр үнэ бүхий бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Иймд Авётрали улсын имплантын зах зээлийн fixture-ийн дундаж үнэ ASP 345USD байна. Австрали улсын хувьд ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч нар имплантын чиглэлээр мэргэших нь өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд ерөнхий мэргэжлийн эмч нар нь хамгийн их үнийн мэдрэмжтэй бүлэг гэж үздэг. Хэдий хэрээр ерөнхий мэргэжлийн эмч нар имплантад нэвтэрнэ төдий хэмжээнд хямд үнийн имплантын хэрэглээ өсөн нэмэгдэнэ гэж үзпэг бөгөөд энэ чиг андлагын дагуу Америк болон БНСУ-ын хямд үнэт имплантын эмчилгээ хэдий нь Австралийн зах зээлд нэвтрээд хуваагаад эхэлчихсэн байгаа юм байна. Иймд 2021 он гэхэд хямд үнэ бүхий иимплантууд Австралийн имплантын зах зээлийн 43%-ийг эзлэнэ гэж тооцоолж байна.

Хятад болон Япон улсын зах зээл дээр мөн өндөр үнэ бүхий имплантын премиум түвшний компаниуд давамгайлж байна. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Хятадын зах зээл дээр БНСУ-ын OSSTEM IMPLANT компани чухал байр суурийг эзлэх болсон нь уг компаний Advanced Dental Implant Research and Education Center-ээс санал болгож буй имплантын сургалтуудтай холбоотой гэж үзэж байна. Ойрын жилүүдэд Хятад улсын хувьд имплантын зах зээлийн хямд болон тансаг зэрэглэлийн бүх сегментүүдийн өсөлт жилийн хоёр оронтой тоогоор хэмжигдэж байна.  Гэсэн хэдий ч хямд үнийн зах зээл хурдтайгаар тэлж байгаа бөгөөд 2021 он гэхэд Хятадын зах зээлийн 50%-ийг эзлэнэ гэж  тооцоолж байна.

Япон улсын хувьд соёлын болон харилцааны саад бэрхшээл дарамтаас болоод хямд үнэ бүхий имплант үйлдвэрлэдэг БНСУ-ын компаниуд төдийлөн нэвтэрч чадахгүй байгаа тул зах зээл нэлэнхүйдээ имплантын премиум түвшний компаниудын хяналтанд байна. Ойрын хугацаанд ч хямд өртөг бүхий имплантууд тус зах зээлд нэвтэрч чадахгүй хэдий ч 2021 он гэхэд хямд үнийн сегмент 14,6% хүртэл өснө гэж тооцоолж байна.

Хямд үнийн зах зээлийг өнөөдрийн байдлаар  БНСУ-ын компаниуд эзлэж байгаа нь бүгдэд тодорхой байгаа бөгөөд OSSTEM IMPLANT компани дангаараа Ази номхон далайн бүсийн улс орнуудын имплантын зах зээлийн 21,9-ийг эзлэж байна. Тус компани нь өөрийн зах зээлийг тэлэхийн тулд хөрөнгө оруулалтуудыг их хэмжээгээр хийж байна. Таамаглаж байгаа хугацаанд OSSTEM болон бусад хямд үнийн имплантын компаниуд болох MegaGen, Dentium, Neobiotech нар өөрийн зах зээлийг нэлээд хэмжээгээр өргөжүүлэх тул имплантын премиум компаниуд болох Straumann болон Nobel Biocare нар Хятадын зах зээл дээр тэдэнтэй ширүүн тулаанд орох нь тодорхой болж байна.

CAD/CAM системийн чиг хандлага

Имплантын зах зээлд CAD/CAM систем нэвтэрч байгаатай холбоотой имплантын abutment-ийн үнэ fixture-ийн эсрэг өсөн нэмэгдэх чиг хандлага ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд CAD/CAM abutment-ийн хэрэглээ үйлдвэрт бэлтгэсэн бэлэн abutment-үүдийг чанарын хувьд давамгайлж эхэллээ.

Ялангуяа CAD/CAM технологийн дэвшил сүүлийн жилүүдэд Ази номхон далайн бүсийн орнуудад өргөн хүрээнд нэвтэрч байна. Үүний хэрээр CAD/CAM milling center-үүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь шүдний имплантын салбарт их хэмжээний зормол бую CAD/CAM abutment-үүдийг нийлүүлж байгаа юм байна. Хэдийгээр одоогийн байдлаар үйлдвэрлэгдсэн бэлэн abutment-үүд зах зээл дээр давамгайлж байгаа ч CAD/CAM abutment-ийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь abutment-ийн ASP нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэнэ. CAD/CAM abutment-ийн эрэлт хэрэглээ Хятадын зах зээл дээр онцгой ихээр өсөн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Энэ өсөлтийн байдлаас үзвэл бүс нутгийн хэмжээнд CAD/CAM abutment 2021 онд нийт зах зээлийн 31,6%-ийг эзлэнэ гэж таамаглаж байна.

 


Tag:хятад, Солонгос, судалгааны тойм, шүдний имплант, Япон

Бусад мэдээлэл:






avatar