KaVo ба Henry Schein-ий хамтарсан 3D дүрс оношлогооны конгресс болно
30-Mar-2015 0.0 0

DALLAS, USA: Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Henry Schein болон шүдний рентген зургийн төхөөрөмжийн шинэ брэнд i-CAT-ийг үйлдвэрлэгч KaVo Kerr Group-ийн хамтын ажиллагааны хүрээнд 4-р сарын 17-18-ы өдрүүдэд Олон улсын 3D дүрс оношлогооны 9 дэх удаагийн конгрессийг зохион байгуулах гэж байна. Энэхүү конгресс нь "GO 3D. Your Story Starts Here," уриан дор зохион байгуулагдаж буй бөгөөд шүдний ерөнхий эмчилгээ болон нарийн мэргэшлийн ажилбарын үед 3D төхөөрөмжүүдийг хэрхэн ашиглах асуудал дээр төвлөрөх юм байна.

Энэ удаагийн 2 өдрийн конгрессийн хүрээнд дэлхийд нэр хүндтэй фирмүүдийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж 3D дүрс оношлогооны талаар ирээдүйн чиг хандлагыг танилцуулж туршлагаасаа хуваалцах гэнэ.

Тухайлбал CBCT-ийн мэргэжилтэн Dr. Scott Ganz CBCT-г ашиглан эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, CBCT-guided surgery applications нь гэмтлийн хагалгааны дараа амьдралын чанарыг хэрхэн сайжруулдаг талаар мөн CBCT airway-centered treatment planning-ийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ. Эдгээр мэргэжилтнүүд зөвхөн технологийн талаар бус эдгээр төхөөрөмжийг эмнэлгийн практикт хэрхэн ашиглах менежементийг нь хэрхэн хийх талаар төдийгүй даатгал төлбөр тооцооны тал дээр ч зөвлөгөө өгөх юм байна.

4-р сарын 16 өдөр  i-CAT хэрэглэгчдийн уулзалт болно. Уг уулзалтан дээр төхөөрөмжийн сүүлийн үед гарсан шинэчилэлт, 3D төхөөрөмжийг эмнэлгийн практикт хэрхэн оптимал түвшинд ашиглах талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

“9 дэх удаагийн энэхүү конгрессийн үеэр бид оролцогчиддоо 3D дүрс оношлогооны ач тусын талаар тэдгээрт зориулсан аппликэшнүүдийн талаар танилцуулах бөгөөд өнгөрсөн конгрессуудын дараа оролцогчдоос эерэг сэтгэгдэл их хүлээн асван тул энэ удаагийн арга хэмжээнд дээр тэдэнтэйгээ эргэн уулзахад таатай байна” гэж  i-CAT-ийн маркетинг хариуцсан захирал Rick Matty хэлж байна.

KaVo Kerr Group нь Америкийн Шүдний Холбооны Төгсөлтийн дараах сургалт (CERP)-ийн хүлээн зөвшөөрөгдсөн түнш юм. Иймд их хуралд оролцогсодод тасралтгүй сургалтын 12 кредит олгох гэнэ.

Энэхүү үйл ажиллагааны бүртгэл онлайнаар болон утас, факсаар явагдаж байна. Конгресс Dallas Marriott City Center-т болох бөгөөд хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.i-cat.com/events/congress. Веб хуудаснаас авна уу

 


Tag:конференц

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar