Нянгийн эсрэг үйлчилэлтэй эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг хослуулан хэрэглэх нь шүд цоорлоос сэргийлэхэд сайн нөлөөтэй
31-Mar-2015 0.0 0

GRONINGEN, Netherlands: Данийн судлаачид гажиг залын эмчилгээний чиг баригч утсан дээр үүсэж буй бактерийн өнгөрийг амны хөндийн арчилгааны төрөл бүрийн аргуудыг хэрэглэн харьцуулан судалж үзсэн байна. Ингэснээр гажиг заслын бэхжүүлэгч чиг бүхий өвчтөнүүдэд нянгийн эсрэг үйлчилэлтэй оог эфирийн тос бүхий ам зайлагчтай хослуулан хэрэглэснээр чигэн дээр нянгийн өнгөр үүсэлтийг багасгаж байгааг илрүүлсэн бөгөөд энэ нь чигний орчимд цоорол үүсэхээс сэргийлэх сайн талтай юм.

Гажиг заслын бэхжүүлэгч чиг нь эмчилгээний дараа шүдийг буцаахаас сэргийлэн зайлшгүй хэрэглэдэг зэмсэг юм. Гэсэн хэдий ч уг зэмсэг нь нян бактер хуримтлагдах таатай орчин болдгийн улмаас тэр хэсэгт буйл үрэвсэх, шүд цоорох эрсдэлд байнга өртдөг.

Энэхүү судалгааг Данийн Гронинген Их Сургуулийн Анагаах ухааны төвийн судлаачид гүйцэтгсэн бөгөөд судалгааны зорилго нь нянгийн эсрэг оо болон нянгийн эсрэг ам зайлагчийг хэрэглэх нь нэг эрчлээст болон олон эрчлээст гажиг заслын бэхжүүлэгч зэмсэгийн гадаргуу дээрх нянгийн өнгөр үүсэлтэнд хэрхэн нөлөөлж байгааг судлах байсан байна.

Судлаачид судалгаандаа 22 өвчтөнийг сонгон авч 2 бүлэгт хуваан 15 долоо хоногийн турш туршилт хийж ажиглалт судалгааг явуулсан байна. Судлаачдын ажиглалтаар нэг эрчлээст металл утасны гадаргууд нянгийн эсрэг үйлчилгээтэй оо илүү сайн нөлөөлж байсан бөгөөд олон эрчлээст утаснуудын хоорондуур нянгийн эсрэг үйлчилэлт бодисуудын нэвчилт муу байгаатай холбоотой гэж үзэж байна.

Ам зайлагчийг дангаар нь хэрэглэх үед нянгийн өнгөр үүсэлтэнд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байсан бол ам зайлагчийг триклозан болон фторт цагаан тугалга агуулсан оотой хамт хэрэглэхэд өнгөр үүсэлтэнд маш сайн нөлөөлж байсан байна.

Судлаачид “триклозан агуулсан шүдний оог эфирийн тос агуулсан ам зайлагчтай хослуулан хэрэглэх нь амны хөндийн S.mutans нянгийн агууламжийг 30%-аас 5% болтол хоргодуулж чадаж байгаа нь клиникийн хувьд маш чухал зүйл юм” гэж онцлон тэмдэглэсэн байна. S.mutans нь хүний шүлсэнд байдаг хамгийн өргөн тархсан нянгийн төрөл бөгөөд шүд цооролд чухал нөлөө үзүүлдэгийг бид бүгд мэднэ.

Нянгийн эсрэг шүдний оо хэрэглэх нь амны хөндийн Ph-ийг ихэсгэх бөгөөд энэ нь нянгуудын амьдрах чадварыг бууруулж өнгөрт байх хоруу чанартай нянгуудын агууламжийг багасгаснаар өнгөрийг хоргүй болгож байга юм гэж тэд ооны талаар тайлбарласан байна.

Энэхүү судалгаа нь “In vivo biofilm formation on stainless steel bonded retainers during different oral health-care regimens” нэртэйгээр International Journal of Oral Science-ийн 3-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:шүд цоорох өвчин, судалгааны тойм, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:






avatar