Osteology Foundation амны хөндийн эдийн нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгааны тэтгэлэг зарлалаа
01-Apr-2015 398 0.0 0

LUCERNE, Switzerland: Амны хөндийн эдийн нөхөн сэргээлтийн салбарт ажиллаж буй судлаачдын үйл ажиллагааг дэмжих, судалгааны ажлыг нь олон нийтэд түгээж өгөх зэрэг нь Osteology Foundation байгууллагын эн тэргүүний үйл ажиллагаануудын нэг юм. Энэ үйл ажилаганыхаа хүрээнд энэ жил тус байгууллага судалгааны тэтгэлэг зарлаж байна. Энэ нь амны хөндийн эдийн нөхөн сэргээлтийн салбарт ажиллаж буй залуу судлаачидад тусламж үзүүлэх зорилготой бөгөөд 1 жил үргэлжлэх юм байна.

Osteology Foundation-ы тэтгэлэг нь клиник болон суурь шинжлэх ухааны салбарт шийдэгдээгүй асуудал дээр ажиллаж буй судлаачдад тэтгэлгийг өгөх зорилготой ажээ. Тэтгэлэг авсан судлаач нь амны хөндийн эдийн нөхөн сэргээлтийн чиглэлээр дэлхийд алдартай их сургууль институтүүдэд суурилсан Osteology Scholarship Centrе-үүдэд тэдгээрийн голлох удирдагч профессоруудтай хамт судалгаа хийх боломжоор хангадах гэнэ.

Эдгээр Osteology Scholarship Centres-т University of Gothenburg (mentor: Prof. Christer Dahlin), the University of Michigan’s School of Dentistry (mentor: Prof. William Giannobile), the Medical University of Vienna’s dental school (mentor: Prof. Reinhard Gruber) and the University of Zurich (mentor: Prof. Christoph Hämmerle) нар хамаарч байна.

Энэхүү тэтгэлэгт ямар нэг академик судалгааны байгууллагад харьяалалтай залуу судлаачид хүсэлтээ илгээж болно. Тэтгэлэг нь a letter of motivation, CV, a letter of recommendation дээр үндэслэнэ. Тэтгэлэгийн мөнгөн дүн нь жилийн 35000 доллар бөгөөд мөн Osteology Scholarship Centres-т 12 сарын турш оршин суух зардлыг даах гэнэ.

Тэтгэлэгийн хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 5-р сарын 15-ааор дуусгавар болно. Шалгарагсадыг 2015 оны 7-р сарын 15-нд зарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг Osteology Foundation-ы www.osteology.org/grants/research-scholarships/ веб хуудаснаас авах боломжтой гэнэ.

Osteology Foundation нь амны хөндийн болон эрүү нүүрний нөхөн сэргээлтийн салбарт их сургууль болон үйлдвэрлэлийг холбож өгөх, эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2003 онд байгуулагдсан. Энэ чиглэлээр эрдэм шинжилгээний төслүүдийг санхүүжүүлэх, үндэсний болон олон улсын чанартай хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулж ирсэн бөгөөд сүүлийн үед эдийн нөхөн сэргээлтийн чиглэлээр тусгай курс семинар зохион байгуулах, сурах бичиг гаргах асуудал дээр төвлөрөн ажиллаж байна.   


Tag:үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar