Амны хөндийн эрүүл мэндийн өдрийг 100 гаран орон тэмдэглэн өнгөрүүллээ
02-Apr-2015 0.0 0

GENEVA, Switzerland: Амны хөндийн эрүүл мэндийн өдөр (World Oral Health Day) –ийг энэ жилийн 3-р сарын 20 өдөр дэлхийн олон оронд шүдний салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, оюутнуудын байгууллагууд, амны хөндийн эрүүл ахуйн бүтээглэхүүн худалдаалдаг компаниудын дэмжлэгтэйгээр өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсаныг Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо FDI World Dental Federation мэдэгдэж тайлангаа танилцууллаа.

Нидерланд улсын Амстердам хотод 300 гаран оюутнуудыг хамарсан  ToothCamp нэртэй олон нийтэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох театрчилсан тоглолтын 2-р хэсгийг тавьлаа. Уг арга хэмжээнд оролцогсод амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахин хамгаалах мэдлэг аваад зогсохгүй хүчил хэрхэн шүдний гадаргууг гэмтээдэг болон шаазан хэрхэн элэгддэг талаарх сонирхолтой туршилтыг хийж үзсэн байна.

ХонгКонгийн Эрүүл Мэндийн байгууллага олон нийтэд зориулсан амны хөндийн эрүүл мэндийн багт наадам зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд 2300 орчим иргэн хамрагдсан гэж мэдээлсэн байна. Уг арга хэмжээний үеэр интерактив тоглоом, амны хөндийн эрүүл ахуй болон шүд цэвэрлэх аргачлалыг харуулсан үзэсгэлэн гаргасан байна. Мөн хүүхдийг багаас нь хэрхэн шүдний эрүүл мэндийг сахих дадалтай болгох талаар зааж сургасан байна.

Коста Рика улсад тус улсын  Colegio de Cirujanos Dentistas de Costa Rica шүдний холбооноос санаачлан хоёр дахь удаагийн Lavatón арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээний хүрээнд шүдний мэргэжилтнүүд 35 сургуулийн сурагчдад шүдээ хэрхэн угаах, амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахин хамгаалах, шүд цоорох өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг зохион байгуулсан байна. 3-р сарын 20 өдөр Lavatón арга хэмжээний хүрээнд тус улсын хэдэн мянган сурагч нэгэн зэрэг шүдээ угаасан байна.

Вьетнам улсын хувьд Вьетнамын Эрүүл Мэндийн Яам, Unilever corp-ийн дэмжлэгтэйгээр Vietnam Odonto-Stomatology Association-ий зохион байгуулсан Run for Life WOHD 2015 гүйлтийн тэмцээнд 6000 гаран хүмүүс хамрагдсан байна.

Кени улсад Unilever corp болон Close Up брэндийн дэмжлэгтэйгээр Kenya Dental Association “Smile for life” арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношлогоо, шүд угаах сургалт зэргийг зохион байгуулсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн өдөр арга хэмжээний үеэр  “Smile for life” уриа анонс АНУ-ын Нью-Йорк хотын Times Square-ийн аварга том NASDAQ самбар дээр тавигдсан байна. Уг анонс дээр FDI-ийн зүгээс Амны хөндийн өдөрт зориулан гаргасан зурагт үзүүлэнгүүд ээлжилэн гарч амны хөндийн элхийн өдрийг олон нийтэд сурталчилсан байна.

Амны хөндийн эрүүл мэндийн өдөр 2015-ын мэдээллийн албан ёсны түншээр сонгогдсон Dental Tribune International нь FDI-ийн зүгээс олон нийтэд хүргэх мэдээлэлд үндэслэн иж бүрэн хэвлэл мэдээллийн үйлчилгээ үзүүлсэн байна.

 


Tag:FDI, үйл явдал, амны хөндийн эрүүл мэндийн өдөр, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:






avatar