Судалгаагаар xylitol агуулсан бүтээгдэхүүнүүдийн шүдний цоорлоос сэргийлэх үйлчилэл хангалттай бус болох нь тогтоогдлоо
02-Апр-2015 0.0 0

Шүдний эмч нар өвчтөндөө xylitol агуулсан бүтээгдэхүүнүүд нь шүдний цоорлын эсрэг сайнаар нөлөөлдөг гэж зөвлөгөө өгөхийн өмнө түүний шинжлэх ухааны болон клиникийн үр дүнг дахин нягтлан үзэх хэрэгтэй гэж 3 сарын дундуур Cochrane Library –д Systematic Review хэвлүүлсэн судлаачдын бүтээлд дурджээ.

Английн Манчестрийн Их Сургуулийн судлаачид шүдний эмч нарын жишээ болгон татах дуртай xylitol агуулсан фторт оо нь хүүхдийн байнгын шүдний өвчлөлийг ердийн дан фтор агуулсан оотой харьцуулахад 3 жилийн дотор 13%-аар бууруулдаг гэсэн судалгааг нотолгоонд суурилсан анагаах ухааны үүднээс нотолгооны чанар хангалттай биш гэж үзсэн байна.

Судлаачид КостаРика улсад явуулсан судалгаанаас 4216 сургуулийн хүүхдийн мэдээллийг сонгон авч нягталж үзээд xylitol агуулсан бүтээгдэхүүнүүд нь сироп, үрэл, таблет ямарч хэлбэрээр байсан шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай гэдэг нь нотолгоонд суурилсан анагаах ухааны үүднээс зариам нэг нь маш бага нотолгоотой аль эсвэл огт нотолгоо байхгүй байна гэж үзсэн байна.

Xylitol нь хамгийн өнөө цагт хамгийн өргөн хүрээнд ашиглаж буй чихэр орлуулагч бөгөөд олон нийт түүнийг эртнээс шүдийг цооролд өртүүлдэггүй гэж ойлгодог болсон. Түүнчилэн үүнийг хоол хүнсэнд нэмж өгсөнөөр цоорол үүсгэгч бактерийн үйл ажиллагааг саармагжуулж цоорлыг зогсоох үйлчилэлтэй гэж үздэг.

Гэвч дээрх судалгаанд үндэслэн “Xylitol нь шүдний цоорлоос урьдчилан сэргийлдэг гэдэг асуудал дээр хангалттай хэмжээний чанарын шаардлага хангахуйц нотолгоо алга байна” гэж судалгааны багийн ахлагч Манчестрийн Их Сургуулийн Шүдний Сургуулийн судлаач Philip Riley хэлж байна.

Хэрэв ямар нэгэн сайн тал байгаа бол түүнийг well-conducted, randomized placebo-controlled trials судалгаа явуулж байж л илрүүлэх боломжтой гэж тэрээр үзэж байна.

Энэхүү судалгаа нь "Xylitol-Containing Products for Preventing Dental Caries in Children and Adults" нэртэйгээр Cochrane Library веб сайтад онлайн хэлбэрээр хэвлэгдсэн байна.

Түүнчилэн уг Review-д зарим нэг судалгаан дээр xylitol-ийн сөрөг талууд болох хөөлгөх, суулгах шинж чанруудын талаар хангалттай дурдаагүй орхигдуулсан байна гэж дүгнэсэн байна. Иймд xylitol агуулсан бохь чихэр зэрэг бүтээгдэхүүнүүдийн сөрөг нөлөөг ирээдүйд маш ойлгомжтой тэмдэглэж байх нь зүйтэй юм гэж Mr. Riley үзэж байна.

“Миний хувьд шүдний өвчнөөс сэргийлэх хамгийн өндөр нотолгоотой болох нь батлагдсан зүйл бол фтортой оогоор шүдээ угаах чихэрлэг зүйл идэхээс татгалзах юм” гэж тэрээр зөвлөж байна.


Tag:бохь, судалгааны тойм, шүд цоорох өвчин, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:






avatar