Бактериофаг эмчилгээ нь сувгийн эмчилгээний халдвараас сэргийлэхэд үр дүнтэй болохыг тогтоолоо
03-Apr-2015 0.0 0

JERUSALEM, Israel: Жил бүр эмийн бодист тэсвэртэй халдварууд Европ болон АНУ-ын хэмжээнд 50 000 хүний амийг авч оддог бол дэлхийн хэмжээнд хэдэн зуун мянгаар тоологдох хүний аминд хүрч байна. Ирусламийн Хебре Их Сургуулийн судлаачид энэхүү халдварт нянгуудтай тэдгээрийг өөрсдийг нь вирусээр халдварлуулж тэмцэх арга замыг эрэлхийлсэн судалгаа хийсэн байна. Ирусламийн бохир усны сувгаас гарган авч өсгөвөрлөсөн энэхүү вирус нь шүдний эмчилгээний дараах халдвар тарахаас сэргийлж болзошгүй юм.

Саяхаан, тодруулбал хэдхэн арваны өмнө антибиоток бол гайхамшигтай эмийн бодист тооцогддог байлаа. Учир нь тэдгээр нь эмийн бодист тэсвэртэй ихэнх нянг устгаж чаддаг байсан юм. Гэвч эдгээр нян бактериуд нь мутацид орсоноор өнөөдөр антибиоток байтугайд дийлдэхээргүй тэсвэртэй болчихоод байна. Микробын тэсвэрт чанарыг судалсан судалгааны комиссын тайланд үндэслэн Их Британий ерөнхий сайд эмийн бодист тэсвэртэй халдвар нь сүүлийн үед хүн төрөлхтний өмнө улам ихээр өсөн нэмэгдэж буй аюулын нэг болж байгаа бөгөөд энэ нь 2050 он гэхэд жилд 10 сая хүний амийг авч түүний эмчилгээнд 100 триллион доллар зарцуулах болно гэж мэдэгдсэн байна.

Эдгээр эмийн бодист тэсвэртэй нянгуудын нэг нь   Enterococcus faecalis бөгөөд хүний хоол боловсруулах замд оршдог. Энэхүү хөнөөлт нян нь эндокардитаас бактерэми, шээсний замын өвчлөлүүд, менингит, шүдний сувгийн эмчилгээний халдвар гэх мэт маш олон төрлийн өвчлөлийн шалтгаан болдог.

E. faecalis нь маш өндөр тэсвэрт чанартай бөгөөд ялангуяа түүнийг өнгөрт бүлэглэн орших үед олж илрүүлж устгах нь маш хэцүү зүйл юм. Энэ нь сувгийн эмчилгээ хийх үед сэдэрч түүний хүндрэлүүдийг үүсгэдэг бөгөөд энэхүү халдвар нь нийт шүдний сувгийн 20-33%-д ь хадгалагдан үлддэг.

Эдгээр эмийн бодист тэсвэртэй нянгуудыг ялан дийлэхэд уламжлалт антибиоток эмчилгээг орлон гарч ирж буй ихээхэн найдлага тавьж буй эмчилгээний арга нь бактерофаг эмчилгээ юм. Бактерофаг эмчилгээний аргад тухайн хөнөөлт нянг бактериар залгиулж устгах эсвэл уг нянг вирусээр халдварлуулах ажиллагаа хамаардаг. Бактерфаг нь хүний биеийн  нян бактерийн төрөлхийн балансийг хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг механизм юм.

Энэ удаа Хебре Их Сургуулийн Шүдний Сургуулийн судлаач   Dr Ronen Hazan-аар удирдуулсан судалгааны баг E. Faecalis-ийг онилсон фаг эмчилгээний шинэ аргачлалыг нээхээр ажиллаж байна.

E. faecalis-д сонгомлоор нөлөөлдөг залгигчийг бохир уснаас гарган авсан бөгөөд EFDG1 гэж нэрлэсэн. Уг залгигч нь  E. Faecalis-ийн V583 төрлөөр халдварлах боломжтой бөгөөд энэ төрөл нь E. Faecalis-д хамгийн сайн нөлөөлдөг vancomycin антибиотокийг ч тэсвэрлэх чадвартай юм. Судлаачид EFDG1-ийн E. Faecalis-д нөлөөлөх чадварыг усан өсгөвөр болон өнгөр хэлбэрт хоёуланд нь туршиж үзсэн байна. Одоогийн байдлаар өнгөрт оршиж байгаа E. Faecalis-ийг устгах нь маш хэцүү гэж үзэж байгаа тул судлаачид өнгөр төст орчинд E. Faecalis-ийг хэрхэн устгахад гол анхаарлаа хандуулсан байна.

Судлаачдын таамаглал амжилттай болж EFDG1 нь E. faecalis-ийн өсгөвөрийг дээрх хоёр орчинд хоёуланд нь амжилттай устгаж байсан байна. EFDG1 нь зөвхөн E. faecalis төдийгүй түүний антибиотокт өндөр тэсвэртэй төрөл болох Enterococcus faecium төрөлд ч маш сайн үйлчилж байгааг тогтоосон байна. Түүнчилэн EFDG1 нь сувгийн халдварт маш сайн нөлөөлдөгийг in vitro болон in vivo орчинд эдийн дээж дээр амжилттай туршсан байна. Энэхүү судалгааны эрэл хайгуул нь EFDG1-ийг сувгийн эмчилгээний дараа E. Faecalis-ийн халдвараас сэргийлэхэд ашиглаж болохыг тогтоож өглөө.

Судалгааны багийн ахлагч Dr Ronen Hazan “Нян бактерийн эсрэг фаг эмчилгээний аргачлал нь бол уг нь шинэ зүйл биш юм. Энэ арга нь 20-р зуунд нээгдсэн боловч химийн гаралтай антибиотокууд нян бактериудд сайн нөлөөлдөг байснаас болоод тийм ч хүчээ авч тархаж чадаагүй юм. Гэвч өнөөдөр антибиотокт тэсвэртэй нянгууд их болсоноос антибиотокийн эрин үе дуусч эмчилгээний шинэ эриний эхлэл дээр ирээд байна. Иймд бид Байгаль эхийн гаралтай зүйлсийг бактерийн эсрэг тэмцэхэд хэрхэн ашиглах талаар дахин бодоход хүрээд байна. Энэхүү судалгаа нь тэр хүрээнд бактерофаг нь эмэнд тэсвэртэй нянд сайн нөлөөлдөг болохыг тогтоож өгсөнөөр шинэ төрлийн нянгийн эсрэг эмийн бодис бүтээх боломжтой болохыг харууллаа” гэж хэлжээ.

Энэхүү судалгаа нь “Targeting Enterococcus faecalis biofilm using phage therapy” нэртэйгээр the Applied and Environmental Microbiology journal-д 2-р сард онлайнаар гарсан бол 4-р сарын дугаарт хэвлэгднэ гэнэ.

 


Tag:Шүдний эмчилгээ, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar