Хүүхдийн шүдний цөгцийг сэргээх аргын тухай сургалт болно
03-Apr-2015 1341 5.0 0

2015.04.21-ний Мягмар гарагийн 9:00 цагаас "Хүүхдийн шүдний цөгцийг сэргээх аргын тухай" сэдэвт сургалт болно. Сургалтанд Япон улсын Окаяамагийн Шүдний Их Сургуулийн профессор асан Ёшихидэ Оказаки лекц уншина.

(Хүүхдийн нүүр ам судлалын практикт зонхилон хэрэглэгддэг ломбоны материалын талаар яригдана) Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг АШУҮИС-ийн НАСС-ийн Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхмээс аваарай.

Холбогдох утасны дугаар 99923145 (Б.Ганганмөрөн)


Tag:НАСС, дотоод үйл явдал, Сургалт

Бусад мэдээлэл:






avatar