Испанийн мэс засалчид нүүр иж бүрнээр нь шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай гүйцэтгэлээ
08-Apr-2015 487 5.0 0

BARCELONA, Spain: Испанийн Барселона хотын Valld'Hebron University Hospital-ын мэргэжилтнүүдийн хамтарсан баг нүүр шилжүүлэн суулгах face transplantation хагалгааг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү өндөр ур чадвар шаардсан нарийн түвэгтэй мэс засал нь Испанийн Их Сургуулийн эмнэлэг дээр хоёр дахь удаагаа хийгдэж байна. Хагалгааг гүйцэтгэсэн эмч нарын мэдэгдэж байгаагаар энэ удаагийн нүүр шилжүүлэлт нь дэлхийн хэмжээнд анх удаа иж бүрнээр нь шилжүүлсэнээрээ онцлог гэнэ.  
 
Нөхөн сэргээх мэс засалч Dr Joan-Pere Barret-ээр удирдуулсан анагаахын салбарын төрөл бүрийн мэргэжилтнүүдийн баг энэ удаа өвчтөний нүүрний доод 3-ны хоёр хэсгийг хүзүү, ам, залгиур, хэлний хамт нөхөн сэргээх мэс заслыг амжилттай гүйцэтгэлээ. Уг мэс заслыг хийлгэсэн өвчтөн нь артери болон венийн судасны хэлбэржилтийн гажигтай бөгөөд үүнээс шалтгаалсан эдийн дутмагшил нь  хэл яриа, харааны бэрхшээл үүсгэж улмаар өвчтөний амь насанд аюултай цус алдалтын шалтгаан болж байсан байна.  
Уг мэс засалд орсон өвчтөн Испанид эмчилгээ хийлгэхээс өмнө нэлээд олон Олон улсын чанартай эмнэлгүүдэд хандаж байсан бөгөөд тухайлбал АНУ-ын Харвардын Их Сургуулийн эмнэлэг уг өвчтөнд хагалгаа хийх боломжгүй гэж дүгнэлт гаргаж байсан байна. Гэсэн хэдий ч   Valld'Hebron эмнэлгийн нүүр шилжүүлэн суулгах хагалгааны баг өөр шийдвэрт хүрсэн юм. Эмч нарын баг өвчтөний нөхцөл байдлыг нарийн шинжилж үзээд үхэжсэн болон гажигтай эдүүдийг мэс залын аргаар тайрч аваад түүнийг нүүр шилжүүлэн суулгах мэс заслын тусламжтайгаар дахин сэргээж болох шийдвэр гаргасан байна.  
Мэс засал энэ оны хоёрдугаар сарын эхээр хийгдсэн бөгөөд хагалгаа 27 цаг үргэлжилсэн байна. Хагалгааны багт нөхөн сэргээх мэс засал, мэдээ алдуулалт, халдварт өвчин судлал, нейрорадиологи зэрэг олон салбарыг хамарсан 45 мэргэжилтэн хамрагдсан байна.  
Эмч нарын мэдэгдлээр бол өвчтөний эд эрхтэн маш сайн нөхөн сэргээгдсэн бөгөөд өвчтөн аль хэдий нь эмнэлгээс гарсан гэнэ. Энэ удаагийн нүүр шилжүүлэх мэс засал нь Valld'Hebron Hospital-ийн хийж буй хоёрдахь хагалгаа юм.  Өмнөх мэс заслыг 2010 оны 4-р сард гэмтлийн улмаас нүүрний ихэнх хэсгүүд нь байхгүй болсон өвчтөнд амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ нь дэлхийд анх удаагийн нүүр шилжүүлэх мэс засалд тооцогдож байгаа билээ. Үүний дараа хийгдсэн нүүр шилжүүлэх хагалгааг АНУ-ын Мэрилэндийн Их Сургуулийн мэс засалчдын баг амжилттай гүйцэтгэсэн байна.   
 


Tag:нүүр амны мэс засал, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar