Ундны усны фторжуулалт нь хүүхдийн анхаарлын дутмагшил дэггүйтлийн хамшинж (ADHD) эмгэгийн шалтгаан болдог
09-Apr-2015 671 0.0 0

TORONTO, Canada: Судлаачид өнөө үеийн хүүхдүүдэд зонхилон тохиолдох болсон мэдрэлийн хөгжлийн эмгэг хам шинж болох анхаарлын дутмагшил болон дэггүйтлийн (attention deficit hyperactivity disorder (ADHD) хүрээлэн байгаа орчины зүгээс үзүүлэх эрсдэлт хүчин зүйлст ундны усны фторжуулалт орж болохыг анх удаа судалгааны баримтаар дэлгэн үзүүллээ.Үндэсний хэмжээнд  хийсэн судалгаагаар ундны усны фторжуулалт болон ADHD-ийн тархалт нь өөр хоорондоо хамааралтай болох нь тогтоогдсон гэнэ.  

Ундны усны фторжуулалт болон ADHD-ийн хооронд хамаарал байгаа эсэхийг тогтоохын тулд Торонтогийн Йорк Их Сургуулийн судлаачид АНУ-ын хүүхдүүд дунд яавагдсан ADHD-ийн тархалтын 2003, 2007, 2011 оны судалгааны дата, 2002, 2004, 2008 онуудад АНУ-ын ундны ус фторжуулсан 51 мужийн өсвөр насны хүүхдүүд дунд хийсэн судалгаануудын датаг ашиглаж өөр хооронд нь харьцуулан дүгнэлт хийсэн байна.  

Судалгааны материалуудад дүн шинжилгээ хийсний дүнд ундны усыг хиймэл аргаар фторжуулсан муж улсуудад ADHD гэж оношлогдсон хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байгаа нь тогтоогдсон байна. Иймд ундны усны фторжуулалт нь анхаарлын дутмагшил болон дэггүйтлийн хам шинжийн шалтгаан болж байна гэж үзэх үндэслэлтэй гэж судлаачид хэлж байна. Мөн судлаачдын нотолж байгаагаар байгалийн гаралтай фторжуулсан ус нь ADHD-ийн тархалтанд нөлөө үзүүлдэггүй гэнэ.  

Түүнчилэн судлаачдын үзэж байгаагаар фтор нь тархины эсийг хордуулдаг нейротоксин үйлчлэлтэй гэж таамаглаж байна. Энэ талаар ADHD-ийн бусад судалгаануудад анхаарал маш бага хандуулсан бөгөөд канадын судлаачид анх удаа фтор болон тархины эсийн хоорондын хамаарлыг гаргаж ирснээрээ онцлог юм. Гэхдээ ундны усны фторжуулалт болон ADHD-ийн хамаарлын талаар цаашид судалгааг илүү нарийвчилан үргэлжлүүлэх шаардлагатай болохыг судлаачид цохон тэмдэглэсэн байна.  

Энэхү судалгааг  АНУ-ын Centers for Disease Control and Prevention байгууллагын National Survey of Children's Health судалгааны мэдээллийн сан дээр үндэслэн явуулсан бөгөөд уг судалгаанд хамрагдсан хүмүүс нь утсаар ярьж бэлтгэгдсэн асуултын дагуу хүүхдийнхээ сэтгэлзүйн болон биеийн ерөнхий байдлын талаарх мэдээллүүдийг өгсөн байна. Түүнчилэн ундны усны фторжуулалтын талаарх судалгааны датаг мөн Centers for Disease Control and Prevention байгууллагаас авсан тул энэхүү судалгаа нь өндөр нотолгоотой гэж үзэх үндэслэлтэй юм.  

Уг судалгаа нь "Exposure to Fluoridated Water and Attention Deficit Hyperactivity Disorder Prevalence among Children and Adolescents in the United States: An Ecological Association," гарчигтайгаар Environmental Health journal-ийн хоёрдугаар сарын 27 өдрийн дугаарт хэвлэгдсэн байна.                                                               

                                                                                                 


Tag:судалгааны тойм, фтор

Бусад мэдээлэл:






avatar