Glass ionomer cements-д хийгдсэн судалгааны үр дүнгийн талаар: Тойм
14-Apr-2015 0.0 0

COPENHAGEN, Denmark: Копенгагений Их Сурргуулийн Niels Bohr Институтын олон салбарын мэгэжилтнүүдийг хамарсан судлаачдын баг гласс иономер цементийн найрлагад ордог материалыг бат бэх төдийгүй ашиглахад хялбар болгодог нэгэн бүрэлдэхүүн материалыг гарган авч хөгжүүлж байна. Судлаачид төрөл бүрийн материал бэлтгэх аргачлалууд нь уг материалын бүтэц бат бөх чанар зэрэг шинж чанаруудад хэрхэн нөлөөлж байгааг хаьцуулан анализ хийсэн байна.

Шүдний ломбо гэдэг нь амны хөндийд механикийн хүчин зүйл болон нян бактер, химийн хүчин зүйлийн нөлөөнд тэсвэртэй байх ёстой. Өнгөрсөн хугацаанд ломбоны материалын зориулалтаар төрөл бүрийн материалуудыг ашиглаж байсан бөгөөд тэдгээр нь өөрийн сайн тал болон сул талуудтай байдаг. Судлаачдын баримтжуулсанаар бол амальгам нь хэдийгээр маш бат бөх сайн материал боловч түүний хамгийн гол сул тал нь мөнгөн ус агуулсанд байдаг. Гэтэл зарим нэг хоргүй гэгдэх материалууд тухайлбал композит материал нь акрилийн хуванцарт суурилдаг тул амны хөндийн орчинд тэсвэр муутай тул байнга сольж байх шаардлагатай байдаг. Түүнчилэн композит материалыг шүдний гадаргууд наалдуулахын тулд заавал адгезив бонд материалууд шаардлагатай.

Тэгвэл сүүлийн үеийн судалгаагаар шүдний нөхөн сэргээлтийн зорилгоор ашиглаж буй гласс иономер цемент (glass ionomer cement) –үүд нь мөнгөн ус агуулдаггүй, хоруу чанар багатай, бионийцэл сайтай болохыг тогтогоод байна. Судлаачдын багийн ахлагч Копенгаген Их Сургуулийн эмнэлгийн эмч Dr Ana Benetti “Гласс иономер цемент нь шүд ломбодоход композит шиг заавал адгезив бонд шаардлагагагүй шууд тогтдог төдийгүй өөрөөсөө фтор ялгаруулж шүдний хөндийд нэмэлт цоорол үэсэхээс сэргийлж байдаг өвөрмөц шинж чанартай материал юм. Энэ материал нь хангалттай бат бөх шинж чанартай бөгөөд био нийцэл сайтай материал юм. Бидний судалгаа нь энэхүү материалын бүтцийн бичил хэсгүүдийн өөр хоорондын холбооны шинж чанарыг олж  илрүүлэхэд чиглэгдсэн бөгөөд энэ нь тухайн материалын батбөх чанарыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх болно” гэж хэлж байна.

Гласс иономер цементийн шингэн болон нунтагийг заавал тусгай зориулалтын төхөөрөмж ашиглалгүй гараар зуурах боломжтой, хатууруулахын тулд зориулалтын гэрлийн аппарат шаардлагагүй, түүнчилэн түүнийг ашиглахын тулд дээрх төхөөрөмжүүд шаардлагагүй тул гэрэл цахилгаан ч шаарддаггүй тул уг материалыг Африк, Хятад, Өмнөд Америкийн алслагдсан бүс нутгуудад өргөнөөр ашиглаж байна.

Өнөө үед гласс иономер цементэнд хоёр томоохон дутагдал байгаа бөгөөд энэ нь зуурах үед пор үүсдэг төдийгүй материалыг хатуурсаны дараа түүний бүтцийн бичил хэсгүүдэд шингэн нь хадгалагдан үлддэг зэрэг шинж чанарууд юм. Эдгээр дутагдал нь уг ломбо эмтрэх шалтгаан болдог.

Судлаачид уг материалын ийнхүү хагарах эмтрэхээс сэргийлэх хамгийн гол арга зам бол түүнийг зөв зуурах гэж үзсэн байна. Судлаачид судалгаандаа хоёр өөр төрлийн цемент сонгон авсан бөгөөд нэг нь хүчиллэг зуурмаг хольсон цемент бол нөгөөх нь хүчил агуулаагүй энгийн цемент байсан байна. Энэ хоёр төрлийн материалыг усаар зуурч туршсан байна.

Судалгааны үр дүнг Рентген зургийн аргаар болон Берлин хотын Байгаль Орчны судалгааны  Helmholtz Centre-т илгээж neutron-scattering туршилтанд оруулан шалгасан байна. Бид уг материалын бүтцийг тодруулахын тулд рентген зургийн арга ашигласан. Гласс иономер цемент нь пор үүсдэг болохыг 3D зургийн аргаар харах боломжтой гэж  Niels Bohr Institute-ийн материалын судалгааны профессор Dr Heloisa Bordallo тайлбарлаж байна. Харин материалд үлдсэн шингэний агууламжийг neutron scattering туршилтаар тодруулсан байна.

Судалгааны туршилтын үр дүнг харахад цемент материалд зөвхөн ус хийх нь уг материалыг хэврэг болоход нөлөөлж байгаа нь харагдлаа гэж  Bordallo эмч тайлбарлаж байна. Харин уг материалд хүчил нэмж өгсөнөөр бат бэх чанар нь үлэмж дээшилж байгаа нь туршилтын үр дүнгээс харагдаж байна. Хүчил нэмсэнээр шингэний холбоо хурдасч материалын бичил хэсгүүд өөр хоорондоо сайн холбогдсоноор шингэний илүүдэл үлдэхгүй тул материалын бат бөх чанар дээшилж байна гэж судлаачид үзэж байна.

Энэхүү судалгааны үр дүнг Scientific Reports сэтгүүлийн 3-р сарын 10 өдрийн дугаарт “How mobile are protons in the structure of dental glass ionomer cements?” гачигтайгаар нийтэлсэн байна.


Tag:Шүдний эмчилгээ, судалгааны тойм

Бусад мэдээлэл:






avatar