Хүүхдүүдэд хийдэг хүний папиллома вирус (HPV) -ын эсрэг вакцинжуулалт нь олон сая долларын зардлаас сэргийлдэг гэнэ
16-Apr-2015 0.0 0

TORONTO, Canada: Хүний папиллома вирус (HPV)-ийн вакцинжуулалтын талаар мэргэжилтнүүдийн дунд янз бүрийн сөрөг ойлголт шүүмжилэл байдаг боловч тэдгээр нь ихэнхдээ шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл байдаггүй. Канадын судлаачдын олж тогтоосноор 12 настай хүүхдүүдийг вакцинжуулалтанд хамруулах нь ам залгиурын орчимын хавдараас сэргийлэх өртөг хямд арга байж болох гэнэ. Ам залгиур орчимын хавдар нь ихэнхдээ HPV-ийн халдвартай хавсран үүсдэг.

Судлаачид судалгаандаа судалгааны олон байгууллагуудын гүйцэтгэсэн Канад улсын эрэгтэй хүмүүсийн дунд явуулсан  HPV-аас шалтгаалсан ам залгиурын хавдарын тархалтын талаарх судалгаануудын тоймуудыг өргөн хүрээнд хамруулж уг өвчнийг эмчилэхэд шаардагдах эмчилгээний өртөг болон эмчилгээний алсын үр дүнгийн талаарх баримтуудыг хавсаргасан байна. 2012 оны байдлаар 12 настай 192940 хүүхдийн мэдээлэл дээр кохорт аргад үндэслэн судалгаа хийж үзэхэд папиллома вирусын вакцинжуулалт нь хүүхдийг амьдралынхаа явцад папиллома вирусээс шалтгаалсан хавдарт өртөх эмчилгээний зардал болох 8-28 сая канад долларын зардалаас сэргийлж өгч байгаа болохыг тогтоосон байна.

“Энэ төрлийн судалгаа хийх зайлшгүй шаардлага байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь сүүлийн жилүүдэд хүний папиллома вирусээс шалтгаалсан ам залгиурын хорт хавдрын тархалт өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа хөгжингүй орнуудад тоон үзүүлэлт нь илүү өндөр хувьтай байна” гэж Торонто хотын  Princess Margaret Cancer Centre-ийн судлаач Dr. Donna Graham хэлж байна. “Үүнийг дараах байдлаар төсөөлж байгаа бөгөөд 2020 он гэхэд хүний папиллома вирусын гаралтай ам залгиурын орчимын хавдар нь папиллома вирусын гаралтай хавдарууд дотроо тэргүүлэх байр эзлэж тархалтаараа хүзүү орчимын хавдарыг давж гарна ” гэж тэрээр үзэж байна.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд уг өвчиний тархалт эрчүүдийн дунд тогтворжих хандлагатай байгаа бол харин эмтэйчүүдэд аажим ихсэх байдал ажиглагдаж байна. Цагаан арьст эрчүүд болон эмэгтэйчүүдийн ам залгиурын хавдарын шалтгааныг нарийвчлан судлаж үзэхэд энэ нь хүний паиллома вирусын халдвартай холбоотой болох нь тогтоогддог.  АНУ-ын хавдрын нийгэмлэгийн мэдээллээр ам залгиур орчимын хавдар нь эрчүүдэд эмэгтэйчүүдээс хоёр дахин их тархалттай байдаг байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар бага насны эрэгтэй хүүхдүүдэд хийх HPV-ийн вакцинжуулалт нь дэлхийн ихэнх оронд санхүүжилтгүй болж үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрөөс хасагдаад байна. Иймд судлаачид энэхүү судалгааныхаа үр дүнг эрүүл мэндийн бодлого тодорхойлогчддод нийгмийн эрүүл мэндийн энэхүү тулгамдсан асуудлыг эргэн харах боломж олгоно гэж үзэж байна.

Энэхүү судалгаа нь "A Cost-Effectiveness Analysis of Human Papillomavirus Vaccination of Boys for the Prevention of Oropharyngeal Cancer," гарчигтайгаар Cancer сэтгүүлийн 4-р сарын 13-ы өдрийн дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, толгой хүзүүний хавдар

Бусад мэдээлэл:






avatar