Эдийн засгийн хямрал Ази номхон далайн бүсийн CAD/CAM технологийн хэрэглээнд саад учруулж байна
21-Apr-2015 387 0.0 0

VANCOUVER, Canada: Олон улсын зах зээлийн судалгаа, зөвлөгөө үзүүлэгч  iData группын хамгийн сүүлийн үеийн тайлан мэдээлэлд дурдсанаар бол Ази Номхон далайн бүсийн орнуудын CAD/CAM болон хиймэл шүдэлбэрийн зах зээлийн өртөг 10 тэрбум долларт хүрсэн гэнэ. Гэсэн хэдий ч тус зах зээлийн тэргүүлэгч орнууд болох Япон, Солонгос, Австрали, БНХАУ-уудын эдийн засгийн таагүй байдлын нөлөөгөөр CAD/CAM системийн нэвтрэлт тодорхой хэмжээнд саад бэрхшээлтэй байгааг тайланд мөн дурдсан байна.

Тайлангаас харвал улс орнуудын эдийн засгийн хүндрэлийн улмаас ихэнх шүдний лабораториуд төсвөө хэмнэх болсон нь төхөөрөмжийн борлуулалтыг удаашруулж байгаа нь ажиглагдаж байна.

“Бидний хувьд Ази номхон далайн бүсийн ихэнх орнуудад CAD/CAM төхөөрөмжид оруулах хөрөнгө оруулалт тийм ч сайн биш байгаа нь дан шаазан шүдэлбэрийн гол өрсөлдөгч металл шаазан шүдэлбэрийн хэрэглээ өндөр байгаатай холбоотой гэж үзэж байна. Шүдний лабораториуд өндөр өртөг бүхий иж бүрэн milling system худалдаж авахаас илүү салангид сканнерийн системийг сонирхох нь ихсэж байгаа чиг хандлага ажиглагдаж байна” гэж iData группын CEO  Dr. Kamran Zamanian хэлж байна. “Салангид скааннерийн систем нь тус зах зээлийн тэлэлтэнд нөлөөлөх гол хүчин зүйл болж байгаа бөгөөд олон компаниуд тус зах зээл дээр өөрийн сканнерийн системийн сүлжээг өргөжүүлэх замаар иж бүрэн CAD/CAM лабораторийн системүүдийг нэвтрүүлэхийг зорьж байна ” гэж тэрээр үзэж байна.

Тоног төхөөрөмжийн үнийн өсөлтөнд дарамт учруулж байгаа бусад хүчин зүйлс нь тус төхөөрөмжийн салбарт маш олон компаниуд шинээр нэвтэрч өрсөлдөөн ширүүсч байгаа болон хүн ам зүйн хүчин зүйл гэж тооцож байна. Дэлхийн хүн амын насжилт ихсэхийн хэрээр хэсгийн авагддаггүй шүдэлбэрээс илүү бүрэн шүдэлбэрийн эрэлт ихсэх чигхандлагатай байна.

Тайлангаас харвал Ази номхон далайн CAD/CAM-ийн зах зээлийн дийлэнх хэсгийг SIrona компани эзлэж байгаа бөгөөд түүний араас  E4D Technologies, 3M ESPE, 3Shape, Nobel Biocare, KaVo, Wieland болон Roland системүүд өрсөлдөж байна.

Энэхүү тайлангийн эх хувь нь "Asia-Pacific Markets for Dental Prosthetics and CAD/CAM Devices," гарчигтай бөгөөд  iData группын веб хуудсаас үзэх боломжтой юм байна.


Tag:практик менежемент, хиймэл шүд, CAD/CAM, технологи, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar