Британийн тогооч, телевизийн од Jamie Oliver олон нийтийн бохины хэрэглээг хориглохыг уриаллаа
23-Apr-2015 0.0 0

LONDON, UK: Британийн ахлах тогооч, телевизийн күүк шоуны од Jamie Oliver хувийн тунхаг бичигтээ Британи улсыг хүн амьдрахад цэвэрхэн улс байлгахын тулд олон нийтийн дунд бохь хэрэглэх явдлыг таслан зогсоох хэрэгтэй гэж уриалсан байна. Оливер Британийн гудамжуудад асар их хэмжээний бохь хог хаягдал үүсгэж гудамж бохирдуулдагийг дурдсан байна. The Independent сонины мэдээлж байгаагаар зөвхөн Лондон хотын Оксфордын гудамжнаас түүсэн зажлаад хаясан бохины үлдэгдэл 250 000 ширхэгт хүрсан гэнэ.

Jamie Oliver өөрийн тунхаг бичгийг The Independent сонины газраас 5-р сарын 7-нд болох бүх нийтийн сонгуульд зориулж бэлтгэж буй “Хэрэв би Ерөнхий сайд бол” арга хэмжээний хүрээнд хэвлүүлсэн байна.  Британийн нэр хүнд бүхий тус сонины газраас сонгуулийн өмнөх 100 өдрийн турш 100 ширхэг улс төрч бус олны танил хүмүүст Ерөнхий сайд байсан бол юу хийх байсан талаарх санал хүсэлтийг нь нийтлэж байгаа юм байна. Уг арга хэмжээнд маш олон нэр хүндтэй олны танил хүмүүс өрсөлдөж байгаагаас дурдвал телевизийн хөтлөгч Bear Grylls Британийн топ модель зохиолч Katie Price нар оролцож байна.

Харин нэрт тогооч, күүк шоу од Jamie Oliver-ийн хувийн тунхаг бичиг нь Британи улсыг хэрхэн “Эрүүл, аз жаргалтай, цэвэр амьдрах орчин” болгоход чиглэгдсэн бөгөөд британи хүн өдөрт хамгийн багадаа 5 өөр жимс болон хүнсний ногоо идэж байх, энергийн ундааг хэрэглэх насны хязгаар тогтоож өгөх эхчүүдийг хүүхдүүдээ хөхөөр хооллохыг дэмжих зэрэг асуудлууд багтсан байна.  

Түүнчилэн Jamie Oliver олон нийтийн дундах бохины хэрэглээг хязгаарлах асуудлыг онцлон дурдсан байна. “Миний хувьд Британийн гудамжуудыг жинхэн бөмбөг хаясан газар мэт бохирдуулж байгаа тэр бохийг орчиныг бохирдуулахгүй байх өөр арга зам хайж олтол хориглох хэрэгтэй гэж үзэж байна” гэж тэрээр бичсэн байна. The Independent сонины мэдээллээс үзвэл 28 сая Британи иргэн бохь зажилдаг бөгөөд жилд 400 сая фунт стерлинг түүндээ зарцуулдаг байна. Гэтэл Британийн гудамжуудыг бохиноос цэвэрлэх ажилд зарцуулах төсөв өнөөгийн байдлаар жилийн 150 сая фунтад хүрээд байгаа гэнэ.

Олон улсын хувьд бохь хэрэглэхийг хориглох санаачлага гаргаж байгаа хүн нь дан ганц Jamie Oliver биш юм. Бохь хэрэглэхийг хориглох тушаалыг 1992 онд Сингапур улс гаргаж байсан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байна. Уг захирамж эхэндээ улс орны хэмжээнд вандализм буюу орчин тойрныг бохирдуулан сүйтгэх ажиллагааны эсрэг чиглэгдсэн байсан бол улмаар 5 тэрбум долларын өртөгтэй шинээр байгуулагдсан хурдан галт тэрэгний сүлжээг хамгаалах ажил болон улам чангарсан байна. Хэрэглэгчид бохио гал тэрэгний суудал дээр хаяхаас авхуулаад орох хаалганы автомат мэдрэгчийн тулгуур боолтонд нааж үлдээх зэрэг нь уг галт тэрэгний системийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болсон байна. Иймд Сингапурын цагдаа олон нийтийн газар бохь хаяж бохирдуулсан иргэнийг 500 доллараар торгох улмаар бүх төрлийн бохийг тус улсад импортлохыг хориглох шийдвэр гаргасан байна.

2004 онд Америк тэргүүтэй олон улсын дарамт шахалтаас болж Сингапур хуулиа ялимгүй өөрчилсөн бөгөөд хуулийн дагуу эмчилгээний үйлчилэлтэй бохийг бага зэрэг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Гэхдээ уг бохийг заавал шүдний эмч юмуу эмийн санчийн гар дээрээс худалдан авах ёстой юм байна.


Tag:мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar