Innovation Dentistry сэтгүүлд материал нийтлүүлэх журам
27-Apr-2015 480 5.0 0

Сайн байцгаана уу

Innovation Dentistry сэтгүүлийн анхны дугаар гарахтай холбогдуулан сэтгүүлийн өгүүлэл авах журмыг хүргүүлж байгаадаа таатай байна. 

Бүтээл авах хугацаа: 2015 оны 40 сарын 30 өдөр 1800 цаг

Сэтгүүлд дараах төрлийн бүтээлүүдийг илгээх боломжтой.

  • тойм өгүүлэл
  • хамт олны түүх, үйл ажиллагааны чиглэл, ололт амжилт
  • оношлогоо, эмчилгээнд нэвтэрч буй шинэ аргын талаар (эм, эмийн хэрэгсэл) нийтлэл байдлаар бичих
  • эмнэлзүйн тохиолдол
  • судалгааны өгүүлэл
  • НАС-ын чиглэлээр 2015 оны 8 сараас хойш зохиогдох хурлын талаар мэдээлэл оруулах 
  • Баталгаатай эх сурвалжаас авсан сүүлийн үеийн мэдээ
  • залуу эмч нарт зориулан өвчний эмгэг жамын тухай
  • сурталчилгаа 
Лавлах зүйл байвал НАСГЗТ-ийн багш Н.Цэнгэлсайхан, Д.Одонтуяа нартай холбогдоно уу
 
 
Сэтгүүлд материал нийтлүүлэх журам

 

Бүтээл авах газар: НАСС-ийн байр, 406 тоот өрөө, tsengelsaikhan@mnums.edu.mn odontuya.d@mnums.edu.mn  электрон болон хэвэлмэл байдлаар өгөх.

Бүтээлд тавигдах шаардлага

1.    Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.

·         Өгүүллийн нэр

·         Зохиогчийн овог нэр, утас

·         Өгүүллийн хураангуй (Монгол, Англи хэлээр бичигдсэн)

·         Түлхүүр үг (Монгол, Англи хэлээр бичигдсэн)

·         Судалгааны үндэслэл

·         Судалгааны арга, аргачлал

·         Үр дүн

·         Хэлцэмж

·         Дүгнэлт

·         Ном зүй

2.    ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297x210мм (A4) хэмжээтэй 5 хүртэл хуудсанд багтаасан байна.

3.    Өгүүллийг зөвхөн MSWord 2003–аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашиглан Arial фонтоор бичнэ.

4.    Өгүүллийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод  талаас 3 см; баруун, зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

5.    Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

6.    ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж Монгол, Англи хэлээр бичнэ.

7.    Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр, Монгол, Англи хэлээр бичигдсэн байна.

8.    Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны  дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

9.    Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

10. Ашигласан хэвлэлийн жагсаалт: VANCOUVER CITATION STYLE баримтлан бичнэ. дараах хаягаас харна уу. http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK7256/

11. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.

12. Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан электрон шуудангийн хаягаархолбогдох ажилтанд илгээнэ.

13. Сэтгүүлийн зөвлөл нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн хугацааг  сэтгүүлд ирүүлсэн  хугацаа гэж тооцно.

 

 
 
 
 
 
 

Tag:дотоод үйл явдал, innovation dentistry

Бусад мэдээлэл:






avatar