FDI-ийн гүйцэтгэх захирал албан тушаалаа хүлээлгэн өглөө
28-Apr-2015 0.0 0

GENEVA, Switzerland: FDI World Dental Federation-ы гүйцэтгэх захирал Dr Jean-Luc Eiselé Швейцарийн эрүүл мэндийн байгууллагад хариуцлагатай албан тушаалд шилжих болсонтой холбоотойгоор 4 жилийн хугацаанд хашсан гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгөх гэнэ. Түүний албыг уламжлан  Enzo Bondioni авч байна.

5-р сарын 1-нээс Dr Jean-Luc Eiselé Швейцарийн Ligues de la santé нэртэй сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчин, архаг хууч өвчний урьдчилан сэргийлэлт зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын захирлын албыг хүлээн авна.

“FDI бол гайхамшигтай байгууллага. Би энэ хамт олонтой сүүлийн хэдэн жилд хийж гүйцэтгэсэн ажлуудаараа бахархдаг.  Амны хөндийн эрүүл мэндийн өдөр, Vision 2020, шинэ форматаар зохион байгуулсан жил бүрийн конференцүүд зэрэг ажлуудыг дурдахад л олон зүйл нурших шаардлагагүй. Би хамтран ажилласан тэргүүний манлай удирдагчид, сайн дурынхандаа талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Би тэдэнтэй учирсандаа үргэлж сэтгэл хангалуун байдаг бөгөөд ихэнхтэй нь сайн найзын дотно харилцаатай болсон ” гэж Dr Jean-Luc Eiselé сэтгэгдэлээ илэрхийллээ.

FDI-ийн удирдах зөвлөлийн хурлаар Dr Jean-Luc Eiselé-ийг 2011 оны 3-р сард Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон юм. Сүүлийн 4 жилийн хугацаанд тэрээр Швейцарийн Женев хотод байрлах FDI-ийн төв оффисын ажлын албыг удирдаж холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зангидан FDI-ийн удирдах зөвлөл, Ерөнхий Ассамблейн зөвлөмжийн хүрээнд холбооны стртаегийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах зэрэг албан үүргүүдийг гүйцэтгэж байсан байна.

 Dr Jean-Luc Eiselé нь Швейцарийн Basel Их Сургуульд микриобиологийн чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд сүүлийн 10 гаран жилийн турш анагаах ухааны чиглэлэлийн мэргэжлийн холбоодын менежментийн чиглэлээр дагнан ажиллаж байна. 1999 онд European Respiratory Society байгуллагын сургалт болон судалгааны чиглэл хариуцсан менежерээр ажиллаж эхэлснээс хойш Швейцари болон Франц улсуудын нэлээд олон анагаах ухааны судалгаа шинжилгээний байгууллагуудын хариуцлагатай албан тушаалд ажиллаж байжээ.


Tag:FDI

Бусад мэдээлэл:






avatar