Дэлхийн Их Сургуулиудын QS жагсаалт: Karolinska Institutet дэлхийн шилдэг шүдний их сургуулиар шалгарлаа
11-May-2015 0.0 1

LONDON, UK: 2015 оны QS World University Rankings-ийн үнэлгээгээр Швед улсын Шүдний эмч бэлтгэх их сургуулиуд дэлхийн шилдэг сургуулиудаар шалгарлаа. Их сургуулиудын жагсаалтыг Karolinska Institutet манлайлж байгаа бол University of Gothenburg 3-р байранд явж байна.

Шүдний салбарын швед гаралтай лидерүүдийн дунд Хонгконгийн Их Сургууль 2-р байранд жагссан байна.                 Уг жагсаалтын 4-р байрт АНУ-ын Мичиганы Их Сургууль, 5-р байранд Бельгийн , KU Leuven Их Сургууль, Японы Токиогийн Ангагаах болон Шүдний Их Сургууль (Tokyo Medical and Dental University) 6-р байранд, Их Британий King's College London 7-р байранд, Шинэ Зеландийн Otago Их Сургууль 8-р байранд эрэмблэгдсэн байна.

Скандинавын орнуудаас шилдэг 50 их сургуульд мөн Данийн Копенгагений Их Сургууль, Шведийн Malmö Их Сургууль, Данийн Aarhus Их Сургуулиуд 11, 21, 23-р байранд жагссан байна. Скандинавын хөрш Финляндын University of Helsinki 27-рбайр эзэдсэн бол University of Oulu 47-р байранд эрэмблэгдсэн байна.

QS World University Rankings-ийг жил бүр Их Британий Quacquarelli Symonds (QS) хэмээх боловсролын судалгаагаар мэргэшсэн компани эрхлэн гаргадаг байна. Энэхүү жагсаалт нь бүх их сургуулиудын хүрээг хамрахын зэрэгцээгээр мөн төрөлжүүлсэн жагсаалтыг гаргадаг. Шүдний салбарын их сургуулиудын жагсаалт нь энэ жил нэмэгдсэн 6 шинэ салбарын нэг бөгөөд  2015 оны байдлаар нийт 36 салбарыг хамарсан эрэмбийн жагсаалт гаргасан байна.

Энэхүү их сургуулиудын эрэмбийн жагсаалт нь академик болон мэргэшүүлэх сургалтаар төрөлжсөн ажилтнуудын дунд явуулсан өргөн хүрээний судалгаанд үндэслэн тухайн их сургуулийн бүтээлүүдийн ишлэл татагдсан байдлыг судалгааны Scopus өгөгдлийн санд тулгуурлан гаргадаг байна. 2015 оны жагсаалт  гаргахад дэлхийн 60 орны 85062 академик, 41910 мэргэшүүлэх сургалтын мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд 894 их сургуулиудыг хамруулсан байна. Их сургуулиудын эрэмбэ гаргахад тухайн их сургуулиудын академик судалгааны ажлын нэр хүнд, бүтээлүүдээс ишлэл татагдсан байдал, сурргуулийн ажилчид болон профессоруудын нэр хүнд гэсэн үзүүлэлтүүдийг шалгуур болгосон гэнэ.

2015 оны QS World University Rankings-ийг бүтнээр нь үзэхийг хүсвэл www.topuniversities.com орж харна уу


Tag:их сургууль, үйл явдал, АШУҮИС

Бусад мэдээлэл:






avatar
saikhan medee baina. delhiin top 6 d baigaa TMDU d sursandaa mash ih bayartai baina
avatar