Нүүр амны мэргэжлийн зэргийн шалгалтын зар
11-May-2015 990 0.0 0

2015.05.11

Мэргэжлийн зэрэг горилох НАС-ын салбарын мэргэжилтнүүд (нүүр амны их эмч, нүүр амны сувилагч, шүдний технологич) 2015 оны 5 дугаар сарын 12-ны дотор мэргэжилтний бүрдүүлэх материал, нийтлэг ба шалгуур үзүүлэлтийн дагуу материалаа бүрдүүлж, АШУҮИС-ийн НАСС-ийн 303 тоот өрөөнд 10-12 цагийн хооронд өөрийн биеэр авчирч өгнө үү.

 

 Заасан хугацаанаас хоцорсон материалыг хүлээж авахгүй

 

 

ЭМСЯ-ны НАС-ын мэргэжлийн салбар зөвлөлийн

Сургалт хариуцсан ажлын хэсэг

 

 

 

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ НИЙТЛЭГ ШАЛГУУР

 

  1. Ахлах зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
  2. Тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
  3. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
  4. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  5. Тусгай шалгуурын биелэлт
  1. Тэргүүлэх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
  1. Тухайн мэргэжлээрээ ахлах зэрэг авсанаас хойш 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
  2. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  3. Тусгай шалгуурын биелэлт

 

  1. Зөвлөх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн нь дараах нийтлэг шалгуурийг хангана.Үүнд:
  1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхтэй байх
  2. Тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх
  1. Боловсролын докторын зэрэгтэй байх
  2. Мэргэжлээрээ 20 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан одоо тухайн мэргэжлээрээ ажиллаж буй
  3. Ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргаагүй байх
  4. Тусгай шалгуурын биелэлт

 

  1. Мэргэжлийн чиглэлийн дагуу салбар зөвлөлөөс гаргасан тусгай шалгуур үзүүлэлтийг бүрдүүлнэ.

 

 

 

 

 

 

МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ

МЭРГЭЖИЛТЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

  1. Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл
  2. Байгууллагын даргаар баталгаажуулсан мэргэжлийн зэрэг горилогчийн бүрэн бөгөлсөн маягт / Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулсан загвараар/
  3. Нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулах баримтууд
  4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэнд мэргэжил эзэмшсэн диплом , мэргэжлийн үнэмлэхийн баталгаажсан хуулбар
  5. Маргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь
  6. Нотариатаар баталгаажсан иргэний үнэмлэхний хувь
  7. 3*4 хэмжээний 2 хувь зураг

 

 

ТУСГАЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

 

Нүүр Амны эмчийн ахлах болон тэргүүлэх зэрэг горилох шалгалт өгөх эрх авах эмнэлэгийн мэргэжилтэн доор дурдсан тусгай шалгуурыг заавал биелүүлсэн байна.

Үүнд:

  1. Монголын Шүдний Мэргэжилтний Холбоо, бусад Нүүр Амны болон шүдний нарийн мэргэжлийн 14 холбооны аль нэгний гишүүн байх.
  2. Монголын нүүр амны болон шүдний нарийн мэргэжлийн 14 холбооны тасралтгүй сургалтанд сууж албан ёсны сертификат авсан байх
  3. Эмчийн ёс зүйн сургалтанд хамрагдсан байх.
  4. Нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлсэн буюу хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийсэн байх

 

 

 


Tag:Зэргийн шалгалт

Бусад мэдээлэл:






avatar