Интернэт холболт бүхий дижитал төхөөрөмжүүдээр тоноглосон шинэ үеийн үзлэгийн кресло зах зээлд нэвтэрлээ
12-May-2015 0.0 0

GESSATE, Italy/KRIENS, Switzerland: Энэ оны 3-р сард Curaden group италийн шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч New Idem компаний хувьцааны 40%-ийг худалдан авч тус компаний бүтээгдэхүүнүүдийг гадаадад борлуулах эрхтэй болсон байна. Тус хоёр компаний хамтын ажиллагааны хүрээнд MAVI 60’ хэмээх шүдний эмчилгээний кресло бүтээсэн бөгөөд уг кресло нь энэ салбарт хамгийн анх бүрэн хэмжээний интернэт холболттойгоороо онцлог юм байна. Уг төхөөрөмжийг 5-р сарын 21-23-нд болох Amici di Brugg конгрессийн үеэр анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.

Curaden Connect технологийг суулгасан ямарч төхөөрөмж интернэтэд холбогдож хэрэглэгчиддээ дижитал төхөөрөмжүүдийг бүхталаар ашиглаж болох боломж олгодог гэнэ. Уг үзлэгийн кресло нь дижитал хэв авалтанд зориулсан амны хөндийн 3D сканнер, үзлэгийн явцад бичлэг хийх боломжтой Dental Glass төхөөрөмж мөн түүнчилэн креслийн функцийг дуу хоолойгоор удирдах voice command  төхөөрөмжтэй юм байна. Тус креслын Curaden Connect үүлэн тооцоололд тулгуурласан практик менежемент системийг ашигласнаар шүдний эмч нар өвчтөнөөс дижитал хэв авах төдийгүй авсан хэвээ тэр дор нь интернэтээр шүдний лабораторилуу илгээж бүрээс болон гүүрэлсэн шүдэлбэрийг ердөө ганцхан цагийн дотор бэлэн болгох боломжтой гэнэ.

MAVI 60’ кресло нь мөн олон эмч нарын сонирхолд бүрэн нийцэх сенсор удирдлагатайгаар мөн үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд үзлэгийн бүх креслуудыг нэг удирдлагын панель дор нэгтгэж удирдах боломжтой юм байна.

Curaden групп нь Швейцарийн компани бөгөөд амны хөндийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн, үүлэн тооцоололд суурилсан төхөөрөмжийн үйлдвэрлэл, төхөөрөмж хоорондын коммуникаци чиглэлээр дагнан ажилладаг байна. Тус компаний мэдээлж байгаагаар энэ шинэ төрлийн шүдний кресло нь шүдний салбарын дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээг маш энгийн хялбар болгож өгсөнөөр тус салбарт уг төхөөрөмжүүдийн хэрэглээг дэмжиж өгөх гэнэ.

Италийн шүдний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн New Idem компани нь 1966 онд быайгуулагдсан бөгөөд жил бүр 500 гаран шүдний иж бүрэн үзлэгийн сандал дагалдах төхөөрмжүүдийн хамт борлуулдаг юм байна.


Tag:үзлэгийн кресло, үйл явдал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar