“Амны хөндийн бичил амь, дархлаа судлал” сэдвээр АШУҮИС-ийн Бичил амь Дархлаа судлалын тэнхимээс сургалт зохион байгуулна
13-May-2015 1320 0.0 0

“Амны хөндийн бичил амь, дархлаа судлал” сургалт явагдах хугацаанд “Бээжингийн шүдний үзэсгэлэн яармаг”-ын өдрүүд давхцаж байгаа тул сургалтанд хамрагдах эмч нарын хүсэлтээр сургалтын хуваарьт өөрчлөлт оруулан хүргэж байна.

 

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Эм зүй, Био-Анагаахын Сургуулийн Бичил амь-Дархлаа судлалын тэнхим, Монголын Дархлаа Бичил амь судлалын нийгэмлэгтэй хамтран “Амны хөндийн бичил амь, дархлаа судлал” сэдвийн хүрээнд эмч, судлаач, багш нарт зориулсан 3 багц цагийн сургалт 2015 оны 5 сарын 20-ны өдрөөс 2015 оны 6 сарын 05-ны өдөр хүртэл АШУҮИС-ийн 439 тоот танхимд зохион байгуулах гэж байна.

Бүртгэлийн хураамж (төгрөгөөр): 5.000 төгрөг

Сургалтын төлбөр: 90.000 төг

- Бүртгэлийн хураамж болон сургалтын төлбөрийг Монголын Дархлаа-Бичил амь судлалын нийгэмлэгийн дансанд (Хаан банкны 5009327771) тушаан, баримтыг авчирч бүртгүүлнэ.

Бүртгэл:

2014 оны 5 сарын 12-оос – 5 сарын 19-ний өдөр АШУҮИС-ийн Бичил амь-Дархлаа судлалын тэнхмийн 440 тоот өрөөнд болно.

Утас: 99049830, 89981001

Е-mail: enkhsaikhan@mnums.edu.mn, zolzaya@mnums.edu.mn

 

“Амны хөндийн бичил амь, дархлаа судлал”

СЭДЭВТ СУРГАЛТЫН ХУВААРЬ

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

ЛХАГВА ГАРИГ, 05 САРЫН 20, 2015

Бүртгэл

16.30-17.00 АШУҮИС, 439 тоот танхимд

 

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох

Амны хөндийн бичил орчин, онцлог, Амны хөндийн үүсгэгчид нөлөөлөх физик, химийн хүчин зүйл

18.40- 20.10 АУ-ны доктор Л.Энхсайхан

Салстын хамгаалах урвал

ПҮРЭВ ГАРИГ, 05 САРЫН 21, 2015

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох

Амны хөндийн хэвийн бичил биетэн, Амны хөндийн бичил биетний ялган дүйлт, ангилал, шинж чанар

18.40- 20.10 АУ-ны доктор С.Чимидцэрэн

Нүүр амны хөндийн дархлааны бүрэлдэхүүн хэсгүүд, хэлэн доорх хэсгийн дархлааны урвалын онцлог

ЛХАГВА ГАРИГ, 05 САРЫН 22, 2015

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох

Амны хөндийн эмгэгтөрүүлэгч колон үүсгэх, эзэн биед халдварлах онцлог, Бичил биетний бодисын солилцоо, хоруу чанар, Амны хөндийд биофилм үүсэх онцлог

18.40- 20.10 АУ-ны доктор Б.Азжаргал

Нүүр амны эмгэгийн үед зонхилон тохиолдох вирус, бактерийн халдварын үеийн дархлаа

ПҮРЭВ ГАРИГ, 05 САРЫН 25, 2015

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох

Шүдний кариес өвчний эмгэг үүсэх механизм

18.40- 20.10 АУ-ны доктор Б.Азжаргал

Нүүр амны эмгэгийн үед зонхилон тохиолдох мөөгөнцөр, шимэгчийн халдварын үеийн дархлаа

БААСАН ГАРИГ, 05 САРЫН 27, 2015

ДАДЛАГА

17.00- 18.30 АУ-ны магистр Б.Отгонжаргал

Амны хөндийн хэвийн бичил биетэн, Амны хөндийн бичил биетний ялган дүйлт, ангилал, шинж чанар

ЛХАГВА ГАРИГ, 05 САРЫН 28, 2015

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох

Амны хөндийн эмгэг үүсгэгч вирусын халдвар

18.40- 20.10 АУ-ны доктор Л.Энхсайхан

Нүүр амны хөндийн зонхилон тохиолдох аутоиммун эмгэгийн эмгэгжам, дархлаа оношлогоо

ПҮРЭВ ГАРИГ, 05 САРЫН 29, 2015

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох

Перидонтын өвчин үүсгэгч нянгийн хоруу чанар

18.40- 20.10 АУ-ны доктор Л.Энхсайхан

Нүүр амны зонхилон тохиолдох хавдрын үеийн дархлааны механизм, Перидонтын эмгэгийн дархлаа механизм (Th1, Th2, Th17, Tfh, Treg эс)

БААСАН ГАРИГ, 06 САРЫН 03, 2015

ДАДЛАГА

17.00- 18.30 АУ-ны магистр Э.Мөнхтуяа

Перидонтын өвчин үүсгэгч нянгийн хоруу чанар

ЛЕКЦ

18.40- 20.10 АУ-ын доктор Т.Хонгорзул

Амны хөндийн өвчний дархлаа хяналт

ЛХАГВА ГАРИГ, 06 САРЫН 04, 2015

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ын доктор, дэд профессор Ч.Баттогтох

Амны хөндийн эмгэг үүсгэгч мөөгөнцрийн халдвар

ДАДЛАГА

18.40- 20.10 Химийн ухааны магистр, биохимич Д.Ичинхорлоо

Амны хөндийн өвчний дархлаа хяналт

ПҮРЭВ ГАРИГ, 06 САРЫН 05, 2015

ЛЕКЦ

17.00- 18.30 АУ-ын доктор, дэд профессор Ч.Баттогтох

Эндодонтын халдвар үүсгэгч; Системийн өвчин ба амны хөндийн микрофлор

18.40- 20.10 Антибиотик эмчилгээ, цаашдын чиг хандлага

 


Tag:Сургалт, АШУҮИС, дотоод үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar