Springer хэвлэлийн газар судлаачидад чөлөөтэй хандалт хийх (open-access) боломж бүхий Имплантын шинэ сэтгүүл эрхлэн гаргаж байна
14-May-2015 431 0.0 0

LONDON, UK/HEIDELBERG, Germany/TOKYO, Japan: Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн хэвлэлээр дагнанажилладаг Герман улсын Springer хэвлэлийн газар SpringerOpen төслийн хүрээнд судлаачидад чөлөөтэй нэвтэрч хандалт хийх боломж бүхий International Journal of Implant Dentistry сэтгүүл эрхлэн гаргаж эхэллээ. Уг сэтгүүлийн ивээн тэтгэгчээр German Association of Dental Implantology (DGZI) болон Japanese Society of Oral Implantology (JSOI) оролцож имплантын салбарт өрнөж буй шинэ судалгааны бүтээлүүдийг олон нийтэд хүртээмжтэй байхад туслах зорилгоор хамтран ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү сэтгүүл нь дэлхий нийтээр имплантын салбарын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор шинээр мэндэлж байна. Имплант эмчилгээ нь өнөө цагт хамгийн өндөр баталгаатай сайн эмчилгээнд тооцогдохын зэрэгцээ судлагдахуун ихтэй учир энэ салбарт хийгдэж буй судалгааны ажлууд жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

International Journal of Implant Dentistry нь өндөр чанартай судалгааны бүтээлүүдийг хэвлэх бөгөөд систематик ревю, проспектив болон ретроспектив клиникийн судалгаа, клиникийн кейс репорт, лабораторийн суурь шинжлэх ухааны болон преклиникийн судалгаанууд, материалын судалгаа болон биоинженер зүй зэрэг чиглэлийн судалгааны бүтээлүүдийг хүлээн авах гэнэ.

Тус сэтгүүлийн эрхлэгчээр Осака Их Сургуулийн Шүдний төгсөлтийн дараах сургалтын профессор   Yoshinobu Maeda болон Германы Улаан загалмайн эмнэлгийн профессор  Hendrik Terheyden нар ажиллаж байна.

“Олон улс орнуудын хувьд нээлттэй хандалт бүхий хэвлэл нь Олон улсын байгууллагуудаас судалгааны грант авахад зайлшгүй шаардагддаг зүйл болсон ” гэж Маеда профессор хэлээд “Бид сэтгүүлийн хэвлэлтийн эхний жилдээ бүх судлаачдын материалыг үнэ төлбөргүйгээр хүлээн авахыг дуулгахдаа баяртай байна” гэлээ. German Association of Dental Implantology (DGZI) болон Japanese Society of Oral Implantology (JSOI) байгууллагууд судлаачдын материал хэвлүүлэх төлбөрийг өмнөөс нь төлж байгаа бөгөөд уг байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлийн энхний 3 жилийн үйл ажиллагааг санхүүжүүлэх гэнэ.

“Манай сэтгүүл нь судлаачидад маш энгийнээр нээлттэй хандах болмж олгоно. Тухай судалгааны өгүүллийн түвшнийг тодорхойлогчийг шинэчилэн боловсронгуй болгохын зэрэгцээ судлаачдын талаар нэмэлт мэдээллийг байшуулна. Түүнчилэн хандалтын тоо, ишлэл авсан байдал зэргийг харуулах бөгөөд сошл медиад түгээх , өгүүллийг шууд электрон уншигчаар (e-reader) нээх зэрэг боломжуудыг олгоно” гэж сэтгүүлийн эрхлэгч Hendrik Terheyden хэлж байна.

 Springer хэвлэлийн газрын Анагаах ухааны хэвлэлийн салбар хариуцсан эрхлэгч Sebastian Frühwirth “Бидний хувьд Германы имплантын холбоо болон Японы имплантын нийгэмлэгүүдтэй хамтран ажллаж байгаадаа маш их баяртай байгаа. Бид Япон дахь Springer салбарын хамт олонтойгоо бүх салбарт аль болох ойр ажиллаж мэдлэгийн үрийг тарихыг чин сэтгэлээсээ эрмэлзэн ажилладаг. Энэ хүрээнд тус хоёр байгууллагуудын санаачилан хэрэгжүүлж буй нээлттэй хандалт бүхий энэхүү сэтгүүлийн төсөл нь бидний энэхүү зорилгод яв цав нийцэж байгаа юм” гэж цохон тэмдэглэсэн байна.


Tag:үйл явдал, шүдний имплант, Япон

Бусад мэдээлэл:






avatar