Британийн Шүдний Холбоо шинээр бүрдэх засгийн газар Шүдний салбарыг дэмжин ажиллана гэж мэдэгдлээ
15-May-2015 326 0.0 0

Британий Ерөнхий сайд Дэвид Камерон Сонгуулийн мэтгэлцээний үеэр

 

London, UK: Британийн Шүдний Холбоо (The British Dental Association) өнгөрсөн долоо хоногт болсон сонгуулийн дүнд үндэслэн ирэх жилүүдэд Консерватив намын кабинеттай хамтран ажиллаж, шинэ парламентийн гишүүд шүдний салбарт илүү сайн гэрээ хэлцлүүдийг хийх байх гэж найдаж байгаагаа тус холбооны гүйцэтгэх захирал Peter Ward  хэллээ. Тэрээр ирэх жилүүдэд шүдний салбарыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө ажиллах төдийгүй шинэ засгийн газрын удирдлаган дор өөрийн салбарт аль болох их хөрөнгө оруулалт татахын төлөө хичээн ажиллах болно гэлээ.

“Энэ удаагийн сонгуульд эрүүл мэндийн салбар бүх намуудын тулалдааны гол талбар байсан учир сонгуулийн дүнгээр Консерватив намын ялалтын дараа бид бүгдээрээ тус намаас Үндэсний эрүүл мэндийн салбарт зориулна гэж амласан 8 тэрбум фунтын санхүүжилтээс яаж хувь хүртэх, шүдний салбарт хэр ихийг татаж чадах асуудлыг сонирхож байгаа нь нууц биш” гэж Peter Ward  өнгөрсөн Баасан гаригт Манчестер хотод болсон British Dental Conference дээр мэдэгдлээ.

Peter Ward  түүнчилэн энэ удаагийн сонгуульд оролцсон бүх намууд хэдийгээр эрүүл мэндийн салбарт шүдний салбар нь чухал салбар гэдэгт бүгд санал нэгтэй байсан ч Ногоон нам л бусдаас арай илүү чухал асуудлыг хөндөж тунхаг бичиг гаргаж бусад нь ямар нэг онцгой санаачилагагүй байсныг шүүмжиллээ.

“Эмч, сувилагч нар мэдээж гайхамшигтай ажил нугалж байгаа л даа. Гэвч шүдний эмч нарч тэдэнтэй адил Их Британийн өнцөг булан бүрт хичээн ажиллаж байна. Улс төрийн намуудын хөтөлбөрт ихэвчилэн хоол хүнсний аюулгүй байдал, архи, тамхи, чихрийн хэрглээ гэсэн асуудлууд л тусгагдсан байгаа. Үүнээс харвал засгийн газрын дэвшүүлж буй сатратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд дээрх асуудлуудаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн систем хооронд интеграци хийж өгөхөд шүдний эмч нар маш чухал үүрэгтэй болох нь ойлгомжтой байна ” хэмээн тэрээр цохон тэмдэглэлээ.

Британийн Шүдний Холбоо шинээр бүрдэх засгийн газрын эрүүл мэндийн кабинеттай болон дахин томилогдох Ерөнхий сайдтай нягт хамтран ажиллаж тус салбарын хууль тогтоомжид байгаа зарим нэг асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллах болно гэлээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон парламентийн сонгуулиар Консерватив нам Британийн сонгогчдын олонхийн дэмжлэгийг авч парламентийн танхимд давамгай суудалтай болсон байна. Энэ удаагийн сонгуулиар нийт соногогчдын ирц 65%-ийг давсан нь 1995 оноос хойш болсон хамгийн сайн оролцогчтой сонгуульд тооцогдож байна.

 


Tag:үйл явдал, МШМХ

Бусад мэдээлэл:






avatar