Европын периодонтологийн холбоо European Periodontology Day арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгууллаа
20-May-2015 0.0 0

BRUSSELS, Belgium: Европын периодонтологийн холбоо (European Federation of Periodontology)-ны санаачилгаар өнгөрсөн жилийн 5-р сарын 12-ы өдөр анх удаа Европын хэмжээнд Европын периодонтологийн өдөрлөг (European Periodontology Day) зохион байгуулсан байна. Тус Холбооны зүгээс энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон үндэслэл нь олон нийтэд тулгуур эдийн өвчний талаар мэдлэг олгох уг өвчинөөс хэрхэн урьдчилан сэргийлэхийг зааж сургахад чиглэгдсэн гэнэ.

“Европын периодонтологийн өдрийн гол зорилго нь буйлны эрүүл мэндийн асуудал нь ямар чухал болохыг онцлон авч үзэх энэ нь биеийн ерөнхий эрүүл мэндийн байдалтай хэрхэн хобогддог талаарх мэдээллийг түгээхэд оршино” гэж тус арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлж байна.

Тулгуур эдийн өвчин нь Европын Холбооны улсын иргэдэд өргөн хүрээнд тархсан эмгэг боловч өнөө үед олон нийт энэ өвчний талаарх мэдлэг мэдээлэл муутай байна. Европын холбооны улсуудын 35-аас дээш насны иргэдийн 80 гаран хувь нь тулгуур эдийн ямар нэг хэлбэрийн өвчтэй бөгөөд түүнийгээ эмчилүүлээгүйн улмаас биеийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөж байгааг судалгаа харуулж байна.

Иймд Европын Периодонтологийн өдөрлөг арга хэмжээний үеэр олон нийтийн анхаарлыг шүдний тулгуур эдийн өвчин болон системийн өвчнүүд тухайлбал чихрийн шижин болон зүрх судасны өвчнүүдийн хамааралд чиглүүлэхэд зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэнэ.

 Европын периодонтологийн холбооны мэдээлж байгаагаар энэхүү өдөрлөгийн үеэр мөн тулгуур эдийн өвчин эмгэгийн хор хөнөөлийн тухай салбар хоорондын мэдээлэл солилцох арга хэмжээ болох юм байна. Тухайлбал зүрх судасны эмч, эмэгтэйчүүдийн эмч, эх баргч нар болон эрүүл мэндийн бодлого тодорхойлогч нарт энэ чиглэлийн мэдээлэл олгоно.

 Европын периодонтологийн холбооны зүгээс тулгуур эдийн өвчлөл, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн чиглэлээр шүдний мэргэжилтнүүд, шүдний салбарын сургалтын байгууллагууд, сургууль соёлын байгууллагууд түүнчилэн анагаах ухааны бусад салбарын мэргэжилтнүүдэд хандан тунхаг бичиг гаргасан байна.

Мөн тулгуур эдийн өвчлөл биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Европын периодонтологийн холбооны төлөөлөгчид 6-р сарын 17 өдөр Брюсель хотын Европын парламентийн ордонд Европын парламентийн гишүүд, Евро комиссын эрх бүхий удирдлагуудад мэдээлэл өгөх гэнэ.

Европын периодонтологийн холбоо (European Federation of Periodontology) нь өөртөө Европын холбооны 29 үндэсний хэмжээний холбоо, 13000 тулгуур эдийн чиглэлиийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн томоохон эрүүл мэндийн байгууллага юм. Тус холбоо 3 жил тутам EuroPerio конференцийг зохион байгуулдаг бөгөөд энэ нь тус салбарын хүрээнд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон их хурал юм. Энэ жилийн 6-р сарын 3-6-ы хооронд Их Британи улсын Лондон хотод EuroPerio8 конференц болно.


Tag:үйл явдал, European Periodontology Day

Бусад мэдээлэл:






avatar