Энэ сарын 29- өдрийн вебинар сургалтаар шинэ үеийн композитын талаар танилцуулна
21-May-2015 630 0.0 0

LEIPZIG, Germany: Dental Tribune Study Club-ээс энэ сарын 29-ы өдөр зохион байгуулж буй вебинарт restorative dentistry чиглэлиийн мэргэжилтэн оролцож шүдний эмчилгээний салбарын глобал үйлдвэрлэгч    COLTENE фирмийн шинэ үеийн композитын тухай танилцуулах гэнэ.

COMPONEER нь төрөл бүрийн хэмжээ бүхий бүрэн полимержсэн, үйлдвэрийн аргаар гаргаж авсан паалангийн бүрхүүл бөгөөд композит нөхөн сэргээлтийн шууд болон дам аргад хоёуланд нь ашиглахад тохиромжтой байдаг. Энэ нь үүдэн бүлэг шүднүүдэд шууд аргаар паалан тавих үед шүдний анатомын хэлбэр дүрс гаргах ажилбарыг хялбар дөхөм болгоход зориулагдсан материал юм. Тэгвэл COLTENE фирмийн шинэ үеийн композит материал болох BRILLIANT EverGlow нь үүдэн болон араа шүдний нөхөн сэргээлтэнд зориулагдсан бөгөөд COMPONEER ашигладаг тул гоо үзэмж төгс, удаан хугацааны ашиглалтын ая даах материал болсон байна.

Энэ удаагийн онлайн курсээр үүдэн шүдэнд BRILLIANT EverGlow композит болон COMPONEER нүүрэвчийн технологи ашиглан нөхөн сэргээх техник аргачлалын суурь ойлголтын талаар зааж үзүүлэх гэнэ. Семинар 1 цаг орчим хугацаанд үргэлжлэх бөгөөд семинарыг  Швейцарын Zürich хотын эмч aesthetic dentistry, periodontology, cariology and adhesive restorative dentistry-ийн салбарын эксперт Dr Mario Besek удирдана.  Тэрээр уг материал ашиглах бүх ажилбарын дарааллыг оношилгоо хийхээс авхуулаад өнгөлөх хүртэл нэг бүрчилэн тайлбарлах ба BRILLIANT EverGlow болон COMPONEER-ийг яаж үр дүнтэй хослуулан хэрэглэх талаар зөвлөгөө өгнө.

Энэхүү вебинар нь “COMPONEER and the new composite BRILLIANT EverGlow: The dreamteam in front teeth restorations!” сэдвийн дор 5-р сарын 29-ы Баасан гаригт Улаанбаатарын цагаар 22:00-д эхлэнэ. Уг сургалтанд оролцогчид семинарыг удирдан явуулж буй мэргэжилтнээс чатаар дамжуулан асуулт асууж болох бөгөөд хэрэв хүсвэл заасан сэдвийн дагуу олон хувилбарт асуумж бөглөөд Европын холбооны тасралтгүй сургалтын кредит оноо авч болох гэнэ.

Сургалтын бүртгэл DT Study Club-ийн цахим хуудас www.dtstudyclub.com-д хийгдэж байна.

Дашрамд дурдахад webinar гэдэг нь web болон seminar гэсэн үгийн товчлол бөгөөд веб хуудсаар дамжин хийгдэж буй онлайн сургалт гэсэн утгатай сүүлийн үед өргөн хүрээнд ашиглаж буй сургалтын нэг хэлбэр юм.


Tag:Сургалт, вебинар

Бусад мэдээлэл:






avatar