“Modern Dental Photography” онлайн сургалт болно
25-May-2015 658 0.0 0

LEIPZIG, Germany: Гэрэл зургийн ертөнц тоон технологид шилжсэн нь шүдний лабораториуд болон шүдний эмнэлгүүд, салбар хоорондын мэргэжилтнүүдийн хамтарсан багийн үйл ажилагааг шинэ шатанд гаргахад маш чухал түлхэц болсон. Гэсэн хэдий ч орчин үеийн дижитал зургийн аппаратуудыг хэрхэн зөв ашиглах  талаар техникийн шинжтэй бэрхшээлтэй асуудлууд байсаар байна. Тэгвэл 5-р сарын 26-ы өдөр буюу маргааш Улаанбаатарын цагаар 22.00 цагт эхлэх Dental Tribune Study Club-ийн зүгээс зохион байгуулж буй онлайн вебинар сургалтаар шүдний салбарын гэрэл зургийн мэргэжилтнүүд өвчтөний  амны хөндийн төлөв байдлыг хэрхэн баримтжулах арга замын талаар, орчин үеийн гэрэл зургийн технологийн инновацийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх гэнэ.

1 цаг үргэлжилэх энэхүү онлайн сургалтан дээр илтгэгч Sascha Hein DSLR camera-ийн үйл ажиллагааны үндсэн зарчимын тухай танилцуулга, хамгийн их тулгардаг бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар илтгэл тавина. Түүнчилэн тэрээр аман доторх зураг авалтын гэрлийн техник, тохируулга хэрхэн хийх болон авсан зургаа компьютерт хэрхэн архивлах бас засварлах талаар мэдээлэл өгнө.

Тус сургалт нь дижитал камер авахаар төлөвлөж байгаа эсвэл дижитал камертай хэрэглэгч аль алинд нь гэрэл зургийн аппликэшнээ хэрхэн зөв сонгох талаар шууд зөвлөгөө өгнө.

Илтгэгч Sascha Hein нь шүдний техникчийн мастер зэрэгтэй мэргэжилтэн бөгөөд нэлээд олон ном сурах бичгийн зохиогч юм. Тэрээр 7-р сарын 4-5 хооронд Герман улсын Берлин хотод болох Bio-Emulation Colloquium 360° конференц дээр эстетик болон ресторатив чиглэлээр шүдний эмч нар болон техникчдэд зориулсан сертификат бүхий сургалт явуулах гэнэ.

Энэхүү онлайн сургалт нь “Modern Dental Photography” нэртэйгээр 5-р сарын 26-ы өдөр зохион байгуулагдна. Сургалтанд оролцогчид илтгэгчээс онлайн чатаар дамжуулан хүссэн асуултаа асууж болох бөгөөд сургалтын дараа тухай сэдвийн дагуу олон хувилбарт тест бөглөснөөр Европын холбооны тасралтгүй сургалтын сертификатыг авах боломжтой.

Сургалтанд оролцохыг хүсэгчид яг одоо DT Study Club website www.dtstudyclub.com дээр үнэ төлбөргүй бүртгүүлэх боломжтой юм байна.

 


Tag:вебинар, Сургалт, digital dentistry

Бусад мэдээлэл:






avatar